Гэрэл зурагчин

“Associated Press” агентлагийн 2015 оны шилдэг гэрэл зургууд

"Асошейтед Пресс" агентлагаас оны хамгийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулсан байна. Асошейтед Пресс буюу АП (AP) агентлаг нь 1846 онд Мексикийн дайны талаарх мэдээллийг хурдан шуурхай дамжуулах зорилготой үүссэн хэвлэлийн агентлаг юм. Учир нь тухайн үед шуудангаар мэдээлэл хүргэхэд бараг сар болдог байсан байна. Ингээд хамгийн эгэлгүй хэрнээ энгийн, сэтгэл хөдөлгөм зургуудийг хамтдаа харцгаая.
“Associated Press” агентлагийн 2015 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах

Эцэг эх болох ямар байдаг вэ?

Франц-Англи гаралтай гэрэл зурагчин Филипп Толедано (Philip Toledano) 40 насандаа анх аав болжээ. Тэрээр охин Лулу (Lulu)-ийнхаа төрснөөс авахуулаад том болох хүртэл бүх зургийг нь авсан байна. Филипп гэрэл зурагнууддаа аав болсон тэр нэгэн онцгой мэдрэмж, үр хүүхдээ гэх хайраа шингээсэн нь өөрийн эрхгүй мэдрэгдэх ажээ.
Эцэг эх болох ямар байдаг вэ? Хадгалах

Хамгийн өндөр үнээр зарагдсан гэрэл зургууд

Гэрэл зураг бол хамгийн үнэтэй дурсамж ч болдог, хамгийн үнэтэй эд хөрөнгө ч болдог бүтээл билээ. Тухайн зураг нь дарсан хүндээ нэр хүндийг авчирж, авсан хүндээ сэтгэл ханамж дагуулсаар хэдэн ч зууныг үдлээ. Ингээд хүн төрөлхтний түүхэнд маш өндөр үнээр зарагдсан гэрэл зургуудыг та бүхэнд сонирхуулж байна.
Хамгийн өндөр үнээр зарагдсан гэрэл зургууд Хадгалах

Амьдрахын төлөөх тэмцэл

Дэлхийн банк бол хөгжиж байгаа улс орнуудад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг олон улсын санхүүгийн байгууллага билээ. Тус банкнаас улс орнуудын ард иргэдэд туслах зорилготой фото зургийн уралдааныг зарлажээ. Учир нь тэдний амьдралын үнэн төрхийг бодитоор харуулан, аж амьдралд нь бага ч болов туслалцаа үзүүлэхэд тэмцээний утга учир оршиж байгаа юм.
Амьдрахын төлөөх тэмцэл Хадгалах

Магтаал хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?

"Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно" хэмээн бид ярьдаг. Тэгвэл энэхүү үгийг бодит болгон хэрэгжүүлсэн Чикаго хотын ахлах сургуулийн сурагч 18 настай Шиа Гловер (Shea Glover) олон хүнийг “Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа” хэмээн магтаж, тэдний царайны хувирал, хариу үйлдлийг гэрэл зургийн дуранд буулгасан байна.
Магтаал хүнийг хэрхэн өөрчилдөг вэ? Хадгалах

Бангладеш хүүхдүүдийн хөөрхийлөлтэй амьдрал

Бангладеш улс бол урдуураа Бенгалын булантай, эргэн тойрондоо Энэтхэг улсаар хүрээлэгдэн, зүүн урд талаараа Мьянмар улстай тус тус хил залгадаг байна. Энэхүү улсад аюулгүй байдал нь хангагдаагүй, галын гарцгүй, чийгтэй бүгчим давчуу хонгилуудад маш олон хүүхдүүд хувцас оёж амь зуудаг ажээ. Гэрэл зурагчин Claudio Montesano Casillas бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг олон нийтэд гэрэл зургаар илчлэхийг зорьж, тэдний ажилладаг оёдлын үйлдвэрээр зочилсон байна.
Бангладеш хүүхдүүдийн хөөрхийлөлтэй амьдрал Хадгалах

Хар тамхинд донтсон тосгоныг илрүүлжээ

Энэтхэг, Бирм 2 улсын хооронд орших алслагдсан Лонгва хэмээх тосгоныг хүмүүс дэлхий нийтээс тусгаарлагдсан, бүрхэг бүдүүлэг амьдрал ахуйтай, түүнчлэн 70 жилийн турш хар тамхи хэрэглэн, түүндээ донтож, амьдрал нь сүйрэхдээ тулаад буй хэмээн ярилцдаг ажээ. Үнэндээ энэ тосгоны тухай мэдээлэл тийм ч түгээмэл бус, олон хүн энэ талаар мэддэггүй нь нууц биш билээ.
Хар тамхинд донтсон тосгоныг илрүүлжээ Хадгалах

Miley Cyrus өнөөдөр 23 нас хүрлээ

Дуучин, жүжигчин Mайли Рей Сайрус (Miley Ray Cyrus) 1992 оны 11-р сарын 23-ны өдөр АНУ-ын Теннеси мужийн Франклинд 90-д оны каунтри од, дуучин Билли Рей Сайрус (Billy Ray Cyrus)-ийн охин болон мэндэлжээ. Тэрээр багаасаа л жүжиглэх авьяастай байсан бөгөөд Дисней кино компаний бүтээл “Ханна Монтана” кинонд 2004 онд гол дүр бүтээж олонд анх танигдаж байжээ. Түүнээс ч өмнө алдарт найруулагч Тим Бартоны бүтээл “Big Fish” кинонд бяцхан охин байхдаа тоглож байжээ.
Miley Cyrus өнөөдөр 23 нас хүрлээ Хадгалах

Дайны золиос болсон Сири хүүхдүүд

Сири улсын дотоодын зөрчил, иргэний дайн, алан хядлага, Францын бөмбөгдөлт зэргээс болж ард иргэд, тэдэн дунд байгаа гэмгүй хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна. Тэдний энэхүү дүр зургууд цахим ертөнцөөр хурдацтай тархаж, олон нийтийн сэтгэлийг шимшрүүлж байгаа билээ.  Шведийн гэрэл зурагчин Магнус Веннман (Magnus Wennman) “Хүүхдүүд хаана унтаж байна вэ?” нэртэй фото төсөл гаргасныг та бүхэнд хүргэж байна. Энэ бүх бусармаг явдлууд эцэс болж, хүүхдүүд хөөр баяраар дүүрэн тоглож, дулаахан хөнжилдөө тайван унтах цаг хурдан ирэх болтугай.
Дайны золиос болсон Сири хүүхдүүд Хадгалах

Өдөр шөнийг нэгэн зурагт багтаасан гайхалтай бүтээл

Америкийн гэрэл зурагчин Стефен Вилкес дэлхийн улс орнуудаар аялах үеэрээ нэгэн гайхалтай төслийг хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр хамгийн үзэсгэлэнтэй хотуудыг сонгож тэдгээр хотуудын өдөр шөнийг гайхалтай үзэсгэлэнтэй байдлыг нэгэн зурагт багтаахаар болжээ. Өдөрт 1500 гаруй зураг авч  дараах гайхалтай үр дүнг гаргасан байна. Ингээд түүний сонирхолтой бүтээлийг хамтдаа сонирхоцгооё.
Өдөр шөнийг нэгэн зурагт багтаасан гайхалтай бүтээл Хадгалах

Индонезийн тосгоны амьдрал

Гэрэл зурагчин Vytautas Jankulskas Индонезийн тосгоноор аялал хийх үеэрээ энэхүү зургуудийг авсан байна. Тэдний амьдралын эгэлгүй хэв маяг түүнд их таалагдсан ажээ. 
Индонезийн тосгоны амьдрал Хадгалах

Ухаалаг гар утас бидний амьдралыг юунд хүргэж байна вэ?

Ухаалаг гар утас хэрэглээнд нэвтэрснээр бид дэргэдэх хүнээ ч анзаарах сөхөөгүй, “ажилтай” болцгоосон. Хаа явсан газраа өөрийн зургаа авч, утсаараа оролдон, сошиал медианы донтонгууд болж хувирлаа. Харин тархинд үлдэх ямар нэгэн үр дүнтэй зүйл үлдсэнгүй. Үүнийг Францын гэрэл зурагчин Antoine Geiger олон нийтэд харуулахыг зорьжээ. Тэрээр бага зэрэг эффектүүд ашигласан нь зургийг бүр хүчтэй болгосон байна.
Ухаалаг гар утас бидний амьдралыг юунд хүргэж байна вэ? Хадгалах