Гэрэл зурагчин

Энэтхэг улсыг өөрөөр харуулж чадсан Швед гэрэл зурагчны бүтээлүүд

Шведийн улсад төрсөн "Reuters" агентлагийн мэргэжлийн гэрэл зурагчин, кино найруулагч, 43 настай Алекс Даусон (Alex Dawson) нь 2019 оны нэгдүгээр сард Энэтхэг улсыг зорьжээ. Аяллынхаа үеэр тус улсыг өөр өнцгөөс нь харуулсан гэрэл зургуудыг авчээ.

Энэтхэг улсыг өөрөөр харуулж чадсан Швед гэрэл зурагчны бүтээлүүд Хадгалах

Целсийн 50 хэмийн хүйтэнд АНУ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өнгөрсөн сарын сүүлээс эхлэн АНУ-ын төв болон баруун бүсийн мужуудад целсийн хасах 50 хэм хүртэл хүйтэрч эхэлсэн. Мичиган, Висконсин зэрэг мужууд онц байдал зарласан бөгөөд дахиад сар гаруй хугацаанд энэ хүйтэн үргэлжилнэ гэж цаг уурчид анхааруулж байгаа юм. Өмнө нь АНУ-д ийм хүйтэн тохиолдож байгаагүй учраас томоохон хот суурингууд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгчджээ. АНУ-ын иргэд ч тус өөрчлөлтийн дүрсийг цахим ертөнцөд нийтлэх болсон бөгөөд бид тэдгээрийг хураангуйлан хүргэж байна. 

Целсийн 50 хэмийн хүйтэнд АНУ хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Алдартай уран зургуудыг шоглосон нь

Цахим ертөнцөд "Рембрандтын зургуудыг дахин бүтээцгээе" нэртэй нэгэн зураг авалтын хэв маяг хүчээ аваад байна. Оролцож буй залуус олонд танигдсан алдартай зургуудыг косплэй хийх маягаар дахин бүтээж тэдгээр зургуудын өөрсдийн хувилбарыг гаргаж ирэх болжээ. Зарим нь гайхалтай ижилхэн болсон бол зарим нь зүгээр л хүмүүсийг инээлгэх зорилгоор зургаа авахуулжээ. 

Алдартай уран зургуудыг шоглосон нь Хадгалах

2018 оны Инстаграмын шилдэг зургууд тодорлоо!

Орчин үед инстаграм гэдэг өөрөө гэрэл зургийн нэгэн төрөл болсон байна. Үүнийг батлах мэт бол гэрэл зургийн томоохон компани "Photobox" 2018 шилдэг инстаграмын зургуудыг шалгаруулсан байна. Тэд энэхүү уралдааныг явуулахдаа тухайн зурагны авсан лайкын тоогоор бус мэргэжлийн гэрэл зурагчны шүүлт дээр эцсийн дүнг гаргасан аж. Ингээд та бүхэнд 2018 оны шилдэг инстаграмын зургуудаас хүргэе. 

2018 оны Инстаграмын шилдэг зургууд тодорлоо! Хадгалах

Хойд Солонгосын хөдөө нутгийн өнөөгийн дүр төрх

Английн гэрэл зурагчин Марк Эриксон (Mark Ericson) "Хориотой газар" буюу гаднын хүн оруулдаггүй газруудаар аялж зураг дарах дуртай нэгэн юм. Тэрбээр 1978 онд Зүүн Берлинээр зураг дарахын тулд аялж байснаараа олон улсад нэрд гарсан юм. Тэгвэл Марк Эриксон 2018 онд Хойд Солонгосын өмнөд хэсгийн Доран мужаар аялсан зургуудаа "National Geographic" сэтгүүлд хэвлүүлсэн нь мөн олон нийтийн анхаарлыг татаад байгаа аж. Сонирхуулахад тэрбээр Берлин-Москва, Москва-Улаанбаатар-Бээжин, Бээжин-Пхеньян гэсэн чиглэлийн гурван галт тэргээр дамжин нийт 12 мянган км зам туулсан байна. Ингээд та бүхэнд Хойд Солонгосын хөдөө нутгийн амьдралыг харуулсан зургуудаас хүргэе

Хойд Солонгосын хөдөө нутгийн өнөөгийн дүр төрх Хадгалах

2018 онд тохиолдсон байгалийн гамшгууд

Зовлон хэлж биш хийсч ирдэг гэдэг. Өнгөрөгч 2018 онд дэлхий дахинд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоог Швейцарийн давхар даатгалын компани гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 63 хувиар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас хамаагүй их хохирол учирсан үзүүлэлт аж. Энэ үүднээс бид Австралийн "Guardian" сонины гаргасан 2018 онд тохиолдсон байгалийн гамшгийн талаар хүргэж байна. 

2018 онд тохиолдсон байгалийн гамшгууд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид

Гартаа гэрэл зургийн ямар нэг аппарат барьсан сая сая хүнээс хамгийн шилдгийг тодруулна гэдэг үнэхээр хэцүү. Гэрэл зургийн урлагт ямар орон зай эзэлж, ямар ул мөр үлдээсэн, хэн нь бусдын аваагүй зургийг авсан, хэн нь ямар нөлөө үзүүлсэн гээд шалгуур олон. Дор бид бүхий л цаг үеийн хамгийн шилдэг 25 гэрэл зурагчин хэн бэ?

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид Хадгалах

Алдарт "Time" сэтгүүл 2018 оны шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ

2018 он мэдээллийн ертөнцөд тун завгүй жил байлаа. Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш улс төр, эдийн засгийн байдал хурцдаж, дээр нь олон хүний аминд хүрсэн аллага, дайн, байгалийн гамшиг дэлхий даяар аюул учруулж байв. Энэ бүх үйл явдлын гэрч болсон гэрэл зургууд ч олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан билээ. Ингээд "Time" сэтгүүл бүтэн жилийн турш олон нийтэд дэлгэгдсэн мянга мянган гэрэл зургийг гэрэл сүүдэр, гоо үзэмж, түүх, зохиомж зэрэг шалгуураар шалгаруулж, энэ оны хамгийн шилдэг 10 гэрэл зургийг түүхийнх нь хамт онцолж байна.

Алдарт "Time" сэтгүүл 2018 оны шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (3-р хэсэг)

Сайн сэтгэж бүтээсэн зар сурталчилгаа хүмүүсийн толгойд тод үлддэг. Сүүлийн үед олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг нийт иргэдэд ойлгуулахын тулд цочирдмоор  сурталчилгаануудыг хийж эхэлжээ. Та дараах зургуудыг хараад нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (3-р хэсэг) Хадгалах

Эх үрийн содон бүтээл дэлхий дахиныг уярааж байна!

Тайваны Тайпей хотоос гаралтай олон улсад нэрд гарсан нэр хүндтэй гэрэл зурагчин Анни Ванг (Annie Wang) эх, хүүхдийн хэвшмэл дүр төрхийг эвдэхээр шийдэж 17 жилийн турш өөрийнхөө болоод хүүхдийнхээ зургуудыг авчээ.  "Ихэнх жирэмсэн болон эмэгтэй хүний зургийг эрэгтэйчүүд авсан байдаг. Тиймээс би өөрийнхөө зургийг өөрөө авч бүх зүйлийг эмэгтэй хүний өнцгөөс харуулахыг хүссэн юм" гэж Анни Ванг хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар эх хүн болно гэдэг дэлхий дээрх хамгийн төвөгтэй ажил бөгөөд эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь гаргаж байж түүнийг гүйцэлдүүлэх хэрэг гардаг ажээ. Мөн ихэнх уран бүтээлчид эх хүн байхыг их энгийн мэт харагдуулдаг нь тийм ч таатай санагдаагүй гэнэ.

Эх үрийн содон бүтээл дэлхий дахиныг уярааж байна! Хадгалах

Монголд 10 жилийн дараа дахин ирсэн Америк залуугийн гайхалтай гэрэл зургууд

АНУ-ын гэрэл зурагчин Жимми Нельсон (Jimmy Nelson) нь 1987 оноос эхлэн гэрэл зурагчны карьер хөөж эхэлсэн юм. Тэрбээр дэлхийн таван тивээр аялж мөхлийнхөө ирмэгт очсон нутгийн уугуул иргэд, овог аймгуудаар зочлон тэдний зургийг авсаар "Before They Pass Away" буюу “Тэднийг үгүй болохоос өмнө” нэртэй ер бусын фото зургийн цуглуулгыг бий болгож, үзэсгэлэнгээ гаргажээ. Чухам ийнхүү соёл иргэншлээс хол хөндий хүмүүсийн зургийг авах болсон Жимми Нельсоны зорилго нь янз бүрийн овог аймгаар амьдрагч хүмүүсийн соёлын ялгааг харуулахад оршжээ. 

Монголд 10 жилийн дараа дахин ирсэн Америк залуугийн гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд

Хятадын гэрэл зурагчин Лу Гуан (Lu Guan) Шиньжань мужид очсоныхоо дараа учир битүүлгээр алга болжээ. Харин энэ явдалд гэрэл зурагчны гэргий нөхрийг нь эрх баригчид саатуулсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Өдгөө 57 настай гэрэл зурагчин Лу Гуан ядуурал, орчны бохирдол зэрэг Хятадын орчин үеийн амьдралын бодит байдлыг харуулсан сэдвүүдээр авсан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаа олон улсын шагнал хүртэж байжээ. Мөн тэрээр "Над шиг чөлөөт гэрэл зурагчид ямар төрлийн зураг дарахаа шийдэх эрхтэй. Хятад улс хатуу хяналттай байдаг учир олон сурвалжлагч тийм ч чөлөөтэй байдаггүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Ингээд та бүхэнд түүний гэрэл зургийн хальсанд буулгасан шилдэг бүтээлүүдээс хүргэе.

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд Хадгалах