Гэрэл зурагчин

Монголд 10 жилийн дараа дахин ирсэн Америк залуугийн гайхалтай гэрэл зургууд

АНУ-ын гэрэл зурагчин Жимми Нельсон (Jimmy Nelson) нь 1987 оноос эхлэн гэрэл зурагчны карьер хөөж эхэлсэн юм. Тэрбээр дэлхийн таван тивээр аялж мөхлийнхөө ирмэгт очсон нутгийн уугуул иргэд, овог аймгуудаар зочлон тэдний зургийг авсаар "Before They Pass Away" буюу “Тэднийг үгүй болохоос өмнө” нэртэй ер бусын фото зургийн цуглуулгыг бий болгож, үзэсгэлэнгээ гаргажээ. Чухам ийнхүү соёл иргэншлээс хол хөндий хүмүүсийн зургийг авах болсон Жимми Нельсоны зорилго нь янз бүрийн овог аймгаар амьдрагч хүмүүсийн соёлын ялгааг харуулахад оршжээ. 

Монголд 10 жилийн дараа дахин ирсэн Америк залуугийн гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд

Хятадын гэрэл зурагчин Лу Гуан (Lu Guan) Шиньжань мужид очсоныхоо дараа учир битүүлгээр алга болжээ. Харин энэ явдалд гэрэл зурагчны гэргий нөхрийг нь эрх баригчид саатуулсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Өдгөө 57 настай гэрэл зурагчин Лу Гуан ядуурал, орчны бохирдол зэрэг Хятадын орчин үеийн амьдралын бодит байдлыг харуулсан сэдвүүдээр авсан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаа олон улсын шагнал хүртэж байжээ. Мөн тэрээр "Над шиг чөлөөт гэрэл зурагчид ямар төрлийн зураг дарахаа шийдэх эрхтэй. Хятад улс хатуу хяналттай байдаг учир олон сурвалжлагч тийм ч чөлөөтэй байдаггүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Ингээд та бүхэнд түүний гэрэл зургийн хальсанд буулгасан шилдэг бүтээлүүдээс хүргэе.

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд Хадгалах

Өнөө цагийн "Дайн ба энх"

Турк улсад амьдардаг Уйгур (Uğur) хэмээх уран бүтээлч залуу дэлхий дахинд бидний мэдэхгүй эсвэл үл тоодог ямар аймшигтай, хэрцгий үйл явлдууд болж өрнөдгийг өөрийн бүтээлээрээ хүмүүст ойлгуулахыг хүсдэг ажээ. Бид нэгэн нарны дор амьдардаг хэрнээ яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг байдгийг тэрээр тодотгосон юм. Харин энэ явдал нь үнэхээр зүрх шимшрмээр...

Өнөө цагийн "Дайн ба энх" Хадгалах

Орон орны 18 настай охид ямар байдаг вэ?

"The New York Times" сэтгүүл орон орны 18 насны охид хоорондоо хэр ялгаатайг олж мэдэхийн тулд сонирхолтой нэгэн фото төслийг зохион байгуулжээ. Ингээд та доорх зургуудаас дэлхийн өнцөг булан бүрийн охидын амьдралын ялгааг анзаарч хараарай.

Орон орны 18 настай охид ямар байдаг вэ? Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (2-р хэсэг)

Бид ихэвчлэн зар сурталчилгааг залхмаар, яршигтай зүйл мэтээр харж аль болох анхаарал хандуулахгүй байж, алгасахыг боддог. Гэвч сурталчилгааны зорилго зөвхөн бараа бүтээгдэхүүн сурталчлахад оршдоггүй аж. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан сурталчилгаа олон. Ингээд та бүхэнд нийгмийн хурц сэдвийг хөндөж, нэгийг бодогдуулахаар хийгдсэн зарын хуудаснуудаас сонирхуулъя.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (2-р хэсэг) Хадгалах

Орон орны хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог вэ?

Италийн гэрэл зурагчин Габриэл Галимберти (Gabriele Galimberti) "Тоглоомын түүх" нэртэй фото төслөө өөрий цахим хуудсанд танилцуулжээ. Тэрбээр энэ төслийнхөө дагуу нэг жилийн дотор нийт 30 гаруй орны хүүхдүүдийг дуртай тоглоомынх нь хамт зогсоон зургыг авчээ. Зөвхөн тоглоомоор нь тэдний амьдрал хэр зэрэг ялгаатай байгааг харж болно. 

Орон орны хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог вэ? Хадгалах

Хойд болон Өмнөд Солонгосын ялгаа

Нэг хэл, нэг соёл, нэг уламжлалтай ард түмэн Хойд болон Өмнөд Солонгос хэмээн хоёр хэсэгт хуваагдсан байдаг нь үнэхээр харамсалтай. Тэд өнөөдөр хүртэл бие биетэйгээ дайсганасаар байгаа. Гэрэл зурагчин Эд Жонес (Ed Jones) нь Хойд, Өмнөд Солонгосын амьдралыг харьцуулсан "Солонгос - Солонгос" фото төслөө танилцуулсан байна. Түүний бүтээл нь хоёр нийгмийн ялгааг товч бөгөөд тодорхой харуулжээ. 

Хойд болон Өмнөд Солонгосын ялгаа Хадгалах

Орос гэрэл зурагчны өвөрмөц арга барил

Таны амралтанд бяцхан хачир нэмэхээр Оросын нийслэл Москва хотод ажиллаж, амьдардаг Алексей Польскийн бүтээлээс толилуулж байна. Энэ авъяаслаг гэрэл зурагчин ихэвчлэн аялал, загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийг харуулсан зургууд авдаг. Та бүхэн түүний бүтээлүүдээс эрч хүч, гоо үзэсгэлэн, адал явдлыг илүүтэй мэдрэх болно. 

Орос гэрэл зурагчны өвөрмөц арга барил Хадгалах

Өнгөрсөн үе рүүгээ буцсан нь...

Сүүлийн үед хүмүүс бага насны болон олон жилийн өмнөх гэрэл зурагтайгаа яг адилхан байрлалаар зургаа авахуулж цахим ертөнцөд ихээр тавих болсон. Энэ төрлийн гэрэл зургуудыг хэн нэгэнд санаандгүй гэнэтийн бэлэг барихыг хүссэн хүмүүс зориуд зохион байгуулж авдаг. Ингээд та бүхэнд өнгөрсөн болон одоо үеийн харьцуулалт хийсэн сонирхолтой, хөгжилтэй гэрэл зургуудыг хүргэе. 

Өнгөрсөн үе рүүгээ буцсан нь... Хадгалах

Есдүгээр сарын 1-нд хүүхдийнхээ зургийг хэрхэн авах вэ?

Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1 болоход ердөө ганцхан хоног үлдээд байна. Зуны турш эзгүй байсан сургууль, цэцэрлэгүүд "амь орж", хүүхэд багачуудын дуу шуу, инээд хөөрөнд умбах хичээлийн эхний өдөр сурагч бүрийн хувьд дурсамжтай, хамгийн гоё өдөр нь байдаг шүү дээ. Тэр тусмаа сургуулийн босго дөнгөж алхан орж байгаа багачуудын хувьд энэ өдөр юу юунаас илүү нандин дурсамж үлдээдэг. Тэгвэл аав ээжүүдэд зориулан хүүхдийнхээ энэхүү аз жаргалтай мөчийн зургийг хэрхэн гоё авч, гэр бүлийн зургийн цомогтоо нэмэхэд нь туслахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.      

Есдүгээр сарын 1-нд хүүхдийнхээ зургийг хэрхэн авах вэ? Хадгалах

Америк гэрэл зурагчны халуухан бүтээлүүд

АНУ-ын Пенсильван мужийн Питтсбург хотод амьдардаг залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Стивен Жонатан (Steven Jonathan) эмэгтэй хүний байгалиас заяасан төрөлхийн гоо үзэсгэлэнг дурандаа буулгадгаараа сүүлийн үед алдаршаад буй юм. Үзэсгэлэнтэй охид, бүсгүйчүүдийн нүцгэн хөргийг дурандаа чадварлаг буулгасан түүний зургуудыг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.

Америк гэрэл зурагчны халуухан бүтээлүүд Хадгалах

"National Geographic"-ын энэ зуны шилдэг гэрэл зургууд

“National Geographic” сэтгүүлээс манай гаригийн үзэсгэлэнтэй, өвөрмөц дүр төрхийг дурандаа буулгаж чадсан хүмүүсийн дунд шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Ийнхүү тус сэтгүүлийн редакц энэ зуны хамгийн шилдэг зургуудыг тодруулсан байна. Бид танд аялагчдын камерын дуранд буусан хамгийн гайхалтай зургуудыг хүргэе.

"National Geographic"-ын энэ зуны шилдэг гэрэл зургууд Хадгалах