Гэрэл зурагчин

"National Geographic"-ын шилдэг гэрэл зургуудыг танилцуулжээ

Байгалийн шилдэг гэрэл зургууд хараад сэтгэл хөдөлдөггүй хүн гэж үгүй. Яагаад гэвэл манай гариг ертөнцийн байгаль хараа булаах гайхамшигтай ид шидтэй. Энэ удаад та бүхэнд "National Geographic" сэтгүүлийн "The Best Nature Photography" буюу байгалийн сэдэвт гэрэл заргийн уралдааны шилдгүүдийг танилцуулах гэж байна. Уг уралдаанд дэлхийн 28 улс орны гэрэл зурагчид бүтээлээ ирүүлжээ.

"National Geographic"-ын шилдэг гэрэл зургуудыг танилцуулжээ Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн сурталчилгаанууд

Сайн сэтгэж бүтээсэн зар сурталчилгаа хүмүүсийн толгойд тод үлддэг. Сүүлийн үед олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг нийт иргэдэд ойлгуулахын тулд цочирдмоор  сурталчилгаануудыг хийж эхэлжээ. Та дараах зургуудыг хараад нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн сурталчилгаанууд Хадгалах

Энэ дэлхийн хамгийн том дайсан хэн бэ гэдгийг нотолсон гэрэл зургууд

Дэлхийн хүн ам өдрөөс өдөрт өсөж байгаатай холбогдуулан хэрэглээ ч нэмэгдэж, тэр хэрээр хог хаягдлын хэмжээ ч  мөн хүрээгээ тэлсээр байна. Дэлхийн 7.2 тэрбум хүн тус бүр өдөрт дунджаар хоёр кг хог "үйлдвэрлэдэг" гэсэн судалгаа гарчээ. Хэрвээ хүн амын өсөлт энэ хэвээрээ үргэлжилсээр байвал 15 жилийн дараа гэхэд дэлхийн хүн ам 15 тэрбум болно. Үүнтэй холбоотойгоор хог хаягдлын хэмжээ талийж, байгаль орчин бохирдуулж буй асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой.

Энэ дэлхийн хамгийн том дайсан хэн бэ гэдгийг нотолсон гэрэл зургууд Хадгалах

Америк гэрэл зурагчны эротик бүтээлүүд

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод амьдардаг залуу уран бүтээлч, найруулагч, гэрэл зурагчин Натан Лобато (Nathan Lobato) эмэгтэй хүний төрөлхийн гоо сайхныг загварын торгон мэдрэмжтэй хослуулан бүтээл туурвидгаараа алдаршаад буй юм. Үзэсгэлэнтэй охид, бүсгүйчүүдийн нүцгэн хөргийг дурандаа чадварлаг буулгасан түүний зургуудыг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.

Америк гэрэл зурагчны эротик бүтээлүүд Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн хуурдаг вэ?

Цахим ертөнц ер бусын үзэсгэлэнтэй, гайхалтай гэрэл зургуудаар дүүрэн байдаг. Гэхдээ энэ төгс зургуудыг яаж авдаг талаар та бодож үзсэн үү? Мэдээж тэд компьютер тодорхой хэмжээгээр ашигладаг ч чанартай зургийн аппаратыг бүтээлч сэтгэлгээтэй хослуулан итгэмээргүй гоё зургуудыг бүтээдэг ажээ. Доорх зургуудыг хараад танд ч бас бүтээлч санаа төрж мэдэх юм.

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн хуурдаг вэ? Хадгалах

Австрали залуу дэлхий дээрх уурхайчдын үнэн дүр төрхийг илчилжээ

Австралийн гэрэл зурагчин Хю Браун (Hugh Brown) дэлхийн өнцөг булан бүрт уурхайн гүнд, олборлолт хийдэг ажилчдын бодит байдлыг харуулсан гэрэл зургууд авчээ. Тэрээр Энэтхэг, Пакистан, Болив, Гана, Мали, Сенегал зэрэг улсаар явж дараах фото сурвалжлагыг хийсэн байна.

Австрали залуу дэлхий дээрх уурхайчдын үнэн дүр төрхийг илчилжээ Хадгалах

Аймшигт түүх агуулсан гэрэл зургууд

Гэрэл зургийн аппарат гэгч зүйл бий болсноор хүн төрөлхтөн өөрийн дурсгалтай мөчийг мөнхлөн үлдээх боломжтой болсон.  Гэрэл зураг хүний сэтгэл санаанд ихэвчлэн сайнаар нөлөөлдөг гэдэг. Харин зарим зарим гэрэл зургууд жихүүдэс хүргэмээр цаанаа нэг ёозгүй мэдрэмж төрүүлэх нь бий. Ингээд өөртөө нууц агуулсан, айдас төрүүлэм хачирхалтай зургуудыг танилцуулъя.

Аймшигт түүх агуулсан гэрэл зургууд Хадгалах

Зэрлэг байгалийн араншин

Дэлхийд алдартай Лондоны байгалийн түүхийн музей (Museum of Natural History in London)-гээс жил бүр гэрэл зурагчдын чансаа, мэдрэмжийг шалгасан бүтээлийн уралдааныг хэд хэдэн сэдвээр нээлттэй зарлаж, шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Байгалийн сэдэвт гэрэл зургийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны ялагчаар Канадын гэрэл зурагчин Жоаннэ МакАртур (Joanne MacArthur) тодорчээ. Эрхэм уншигч танд тус гэрэл зурагчны шилдэг бүтээлүүдээс хүргэж байна.

Зэрлэг байгалийн араншин Хадгалах

Инстаграмчдын үнэн төрх

Инстаграм дээр зураг оруулах амархан юм шиг боловч асар их мэдрэмж, тодорхой хэмжээний хөдөлмөр шаарддаг. Мэргэжлийн гэрэл зурагчид шиг өнгө гэрэл нь төгс зохицсон супер зураг авах боломжгүй ч өнцгийг нь зөв олсон, мэдрэмжтэй зураг дарахын тулд мэдээж хүчин зүтгэл шаардлагатай. Харин яг л мэргэжлийн юм шиг зураг авдаг хүмүүс ямар их хичээл зүтгэл гаргаж, уран арга сийлдгийг та мэдэх үү?

Инстаграмчдын үнэн төрх Хадгалах

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ

“National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдааны шилдэг арван гэрэл зураг тодорчээ. Байгаль, хот, хүмүүс гэсэн ангилалд шалгарсан шилдэг зургуудыг бид танд танилцуулж байна. Ойролцоогоор тус шалгаруулалтад 13 мянган гэрэл зураг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж. Бүх ангиллаас шалгарсан шилдгийн шилдэг зургийг 10 мянган ам.долларын шагнал дагалддаг нь энэхүү уралдааныг нэр хүндтэй болгосон билээ. Аялагчдын дуранд буусан үзэсгэлэнтэй дүр зургийг хараад таны сэтгэл хөдөлнө гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ Хадгалах

Үхэх төрөх адилхан...

Төрөлт гэдэг ер бусын, гайхамшигтай үйл явц юм. Шинэ амьдрал бий болж буй энэхүү гайхалтай үзэгдлийг хальсанд буулгаж авна гэдэг тун амаргүй хэрэг билээ. Амаржиж буй эх, үрийн шилдэг гэрэл зургийн уралдааныг АНУ жил бүр зохион байгуулж, орон орноос ирсэн бүтээлүүдээс шилдгийг нь шалгаруулдаг уламжлалтай. Өнөө жилийн "Төрж буй эх" фото зургийн уралдаан өнгөрсөн долоо хоногт болж, 1000 гаруй зургаас шилдгийн шилдэг зургийг 20 мянга гаруй хүний онлайн санал асуулгаар тодруулжээ. Та бүхэнд тус уралдааны шилдэг зургуудыг хүргэж байна. 

Үхэх төрөх адилхан... Хадгалах

Австрали залуугийн Сибириэр аялсан тэмдэглэл...

Австралийн гэрэл зурагчин Александр Химушин (Alexander Khimushin) гэх залуу есөн жилийн өмнө дэлхийг тойрон аялахаар замд гарчээ. Тэрээр нийтдээ 84 улсад хөл тавьж үзсэн гэнэ. Харин гурван жилийн өмнө  Александр “Хөрөг зургаар дэлхийг өгүүлье” нэртэй гэрэл зургийн төсөл эхлүүлжээ. Гэхдээ гудамжинд зөрж өнгөрөх жирийн нэгний бус дэлхийн хамгийн алслагдмал нутгийн иргэдийн хөрөг зургийг авахыг хүссэн аж. Дэлхийгээр тойрон аялахдаа 1000 гаруй зураг авсан бол сүүлийн жил хагасын турш Оросын Сибирь нутгаар явж хүмүүсийн тэр болгон мэддэггүй үндэстэн ястнуудын хөрөг зургийг дурандаа буулгажээ.

Австрали залуугийн Сибириэр аялсан тэмдэглэл... Хадгалах