Гэрэл зурагчин

Англи зурагчны халуухан бүтээлүүд

Лос-Анжелес хотод ажилладаг англи гаралтай гэрэл зурагчин Марк Каролан (Mark Carolan) эмэгтэйн хүний гоо үзэсгэлэнг тун өвөрмөц байдлаар харуулдаг ажээ. Тэрээр ямар нэг илүү гэрэлтүүлэг ашиглалгүй зөвхөн байгалийн гэрэлд зураг авдгаараа бусдаас ялгардаг юм. Энэ нь түүний зургуудыг энгийн боловч ид шидийн гэмээр өнгө төрхтэй болгодог юм байна.

Англи зурагчны халуухан бүтээлүүд Хадгалах

Афганистаны нэг өдөр

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (ИБНАУ) 29 сая хүн амтай, Төв Азид далайгаас зайдуу оршдог орон бөгөөд 1946 онд НҮБ-д элссэн. Олон үндэстэн ястны орон төдийгүй хүн амын олонх нь Иран угсаатан юм. Одоо хүртэл энх тайван оршин тогтноогүй байнга л дайн дажин болж байдгаар нь бид сайн мэднэ. Тэгвэл Афганистан улсын нэг өдрийг харуулсан сонирхолтой, содон гэрэл зургуудыг та бүхэндээ хүргэе.

Афганистаны нэг өдөр Хадгалах

Энэ аргыг сурч аваад бусдыг бишрүүлээрэй!

Зуны дэлгэр цаг ирж хүн бүр л хайртай гэр бүлийнхэнтэйгээ аялал зугаалгаар явахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл аяллын тань мартагдашгүй, аз жаргалтай мөчүүд гэрэл зурагт л үлддэг. Бид та бүхэнд зураг авах нэгэн өвөрмөц арга санал болгож байна. 

Энэ аргыг сурч аваад бусдыг бишрүүлээрэй! Хадгалах

Аялагчдын дуранд буусан “National Geographic” сэтгүүлийн шилдэг гэрэл зургууд

Зураг түүх өгүүлэхээс гадна мартагдашгүй дурсамжийн тод баримт болж үлддэг. Тэр дундаа аялагч хүний хувьд торгон мөчийг алдалгүй дурандаа буулгах шиг аз завшаан үгүй. “National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдаанд ирсэн зарим гайхалтай бүтээлүүдийг танд сонирхуулъя. Гар утас болоод компьютертээ хадгалаад авмаар үнэхээр үзэсгэлэнтэй зургууд байна шүү!

Аялагчдын дуранд буусан “National Geographic” сэтгүүлийн шилдэг гэрэл зургууд Хадгалах

Мафийн өлгий нутаг Сицилийн амьдрал

Гэрэл зурагчин Мишель Перез  (Michel Perez) “Сицилийн адал явдал” хэмээх гэрэл зургийн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр бүтээлдээ 1960-аад оны үеийн мафийн өлгий нутгийн ахуй амьдралыг дүрслэн харуулахыг зорьсон аж. Харин гэрэл зургийн цомгийнх нь гол дүрд Румын улсын фотомодель, үзэсгэлэнт бүсгүй Катринел Менгиа (Catrinel Menghia) тогложээ. Тэрээр үзэсгэлэнт халуухан итали бүсгүйн дүрийг гайхалтай гаргасан аж.

Мафийн өлгий нутаг Сицилийн амьдрал Хадгалах

Орон орны хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог вэ?

Хүүхдийн тоглоомыг нь хараад тухайн өрхийн амьдралын түвшин, орлогыг нь шууд тодорхойлох боломжтой. Сард 45 ам.долларын орлоготой өрх болон 3000 ам.долларын орлоготой гэр бүлийн ялгаа нь зөвхөн тэр айлын бяцхан хүүхдийн тоглоомоос харагдана. Доорх гэрэл зургууд танд ихийг бодогдуулах нь лавтай. 

Орон орны хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог вэ? Хадгалах

Цахим ертөнцөд трэнд болж буй аав охин хоёрын зураг

2008 онд охин Тифани нь төрсний дараа хятад бүсгүй өөрийн муур, нохой, нөхөр, хүүхэд дөрвийнхөө зургийг жил бүр авч байхаар шийджээ. Тэрээр охиныхоо 10 насны төрсөн өдрөөр авсан бүх зургуудаа Хятадын олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна. 

Цахим ертөнцөд трэнд болж буй аав охин хоёрын зураг Хадгалах

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал...

Дайны хөлд нэрвэгдэж, байгалийн хамаг баялаг, ард иргэдээ алдаж дууссан Ирак орны талаарх бодит үнэнийг дэлгэн харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. Уг цуврал фото сурвалжилгыг Францын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Моад Аль-Дулайми (Moadh Al-Dulaimi) авчээ. 

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал... Хадгалах

Эгц дээрээс тольдсон гайхамшигт дүр зургууд

Бид ямарваа нэг зүйлийг тодорхой өнцгөөс л харах боломжтой. Тийм ч учраас зарим хүмүүс нисэхийг мөрөөддөг биз ээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар харин бид аливааг аль ч талаас нь харах боломж бүрдсэн билээ. Дараах зургууд энэ бүхнийг танд батлан харуулах болно.   

Эгц дээрээс тольдсон гайхамшигт дүр зургууд Хадгалах

"National Geographic"-ийн олныг цочирдуулсан нийтлэл

"National Geographic" сэтгүүлд саяхан "Эх гариг ба хуванцар" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Бидний олонх нь орчин тойрондоо хэтэрхий их хуванцар хог байгааг мэддэг, тодорхой хэмжээгээр зарим нь хаядаг. Хүн төрөлхтөн нэг үгээр хуванцрын хэрэглээнд "донтсон" гэж хэлэхэд болно. Харин энэ эд яг ямар хог уршиг тарьж байгааг цөөн тооны хүн мэддэг нь харамсалтай. "National Geographic" сэтгүүлийнхэн энэ байдлыг өөрчлөхөөр шийдсэн бололтой.

"National Geographic"-ийн олныг цочирдуулсан нийтлэл Хадгалах

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал

Гэрэл зурагчин Сергей Мельниченко (Sergey Melnichenko) Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаана буй амьдралыг дэлхий дахинд түгээхээр шийджээ. Тэрээр “Behind the Scenes” хэмээх фото төслөөрөө та бидний мэдэхгүй Хятадын талаарх сонирхолтой зүйлсийг дурандаа буулган хүмүүст хүргэхийг зорьсон байна.

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал Хадгалах

Америк гэр бүлийн хөгжилтэй зургууд

Америкийн иргэн Кейт Вилиланд өөрийн гэр бүлийн баяр баясгалангаар дүүрэн төрхийг өвөрмөц байдлаар авч интернэтэд байршуулсан нь олон хүний хайр хүндлэлийг хүртээд байна. Кейт тун бүтээлч сэтгэлгээтэй нэгэн бөгөөд олон жилийн турш бүжгээр хичээллэсэн аж. Сүүлийн үед тэрээр гэрэл зургаар дагнан өөрийгөө сорьж, нөхөр болон гурван хүүхдийнхээ зургуудыг цуврал байдлаар авах санаа сэдсэн байна.

Америк гэр бүлийн хөгжилтэй зургууд Хадгалах