Гэрэл зурагчин

Порно киноны оддын нэг өдрийн амьдрал

Тео болон Ина нар зургаан жилийн өмнө дэлхийн хамгийн алдартай порно киноны студи болох "Sirina Entertainment"-ийн зураг авалтанд оролцсоноор ажлынхаа гарааг эхлүүлжээ. Тэд кинонд төдийгүй амьдрал дээр ч халуухан хосууд аж. Vice.com-ын сэтгүүлч хосуудтай нэг өдрийг хамт өнгөрүүлэхдээ тэдний өдөр тутмын амьдралыг харуулсан фото сурвалжлага хийсэн байна.

Порно киноны оддын нэг өдрийн амьдрал Хадгалах

Ижил хүйстнүүдийг хэрхэн эмчилдэг вэ?

Эквадорын гэрэл зурагчин Паола Паредес ижил хүйстнүүдэд эмчилгээ хийдэг тусгай эмнэлэг байдаг талаар найзаасаа олж мэдсэн учир тэрээр “Until You Change” хэмээх гэрэл зургийн төслийг хийхээр болсон байна. Энэ төрлийн эмнэлэг Эквадорт төдийгүй бусад Өмнөд Америкийн болон Европын орнуудад хүртэл байдаг гэнэ.

Ижил хүйстнүүдийг хэрхэн эмчилдэг вэ? Хадгалах

"Sony Photography Awards 2018"-аас шагнал хүртсэн шилдэг бүтээлүүд

Энэ гайхалтай бүтээлүүдэд нийгмийн харилцаа, халуун цэг, хүн байгалийн холбоо, сэтгэл зүйг нарийн мэдрэмжүүдийг багтаажээ. "Оны шилдэг зурагчин" гэсэн алдар хүндтэй шагналын эзнээр Британы гэрэл зурагчин Алис Томлинсон (Alys Tomlinson)-ы "Ex-Voto" хэмээх цуврал бүтээл шалгарч, 25 мянган ам.долларын эзэн болсон байна. 

"Sony Photography Awards 2018"-аас шагнал хүртсэн шилдэг бүтээлүүд Хадгалах

Иран бүсгүйчүүдийн нэг өдрийн амьдрал

Лалын шашин, тамхи болон ботокс нь Иран эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд элбэг тохиолддог бөгөөд Ираны гэрэл зурагчин Невши Таваколян тэдний нэг өдрийн амьдралыг харуулсан цуврал зураг авсан байна. Ингээд энэхүү авъяаслаг бүсгүйн бүтээлийг сонирхоцгооё.

Иран бүсгүйчүүдийн нэг өдрийн амьдрал Хадгалах

Америкийн тайчих клубын эргэн тойронд...

Ихэнхи гэрэл зурагчдад тайчих клубын дотор гэрэл зургийг дарах хориотой байдаг. Харин гэрэл зурагчин Ивар Уиган (Ivar Wigan) нь Шотланд төрхтэй учир тэрээр Атлантагийн клубын байнгын хүндэтгэлтэй зочин байдаг гэнэ. Иварын "The Gods" хэмээх гэрэл зургийн цомог нь АНУ-ын өмнө зүгийн хип-хопчдод зориулсан байсан юм.

Америкийн тайчих клубын эргэн тойронд... Хадгалах

Лондонд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болсон шилдэг гэрэл зургууд

"Фото зурагчдын нэгдэл"-ээс 50 жилийнхээ ойг тэмдэглэн гаргасан үзэсгэлэнд олны танил, чадварлаг зурагчдын бүтээлийг дэлгэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэн дээрх зургуудыг фото зургийн мэргэжилтэн Зелда Чеатл (Zelda Cheatle)-ийн сонгосон байна. Тэрээр хэлэхдээ "Бид гэрэл зурагчдын чадвар чансаа болон хамрах хүрээг харуулахын тулд, шилдэг гэсэн нэг бүтээлийг сонгон авсан байгаа" гэжээ. Ингээд үзэсгэлэнгийн үеэр нийтэд хүртээл болсон ховор гэрэл зургуудаас толилуулж байна.

Лондонд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болсон шилдэг гэрэл зургууд Хадгалах

Африк зурагчны халуухан бүтээлүүд

Таны амралтанд бяцхан хачир нэмэхээр Өмнөд Африкийн Кейптаун хотод ажиллаж амьдардаг Дин Петерсен (Dean Petersen)-ий бүтээлийн дээжээс толилуулж байна. Энэ авъяаслаг гэрэл зурагчин ихэвчлэн аялал, загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийг харуулсан зургууд авдаг. Та бүхэн түүний бүтээлүүдээс эрч хүч, гоо үзэсгэлэн, адал явдлыг илүү мэдрэх болно. 

Африк зурагчны халуухан бүтээлүүд Хадгалах

Устаж үгүй болж буй Индонезийн ширэнгэн ойн нүд хальтрам төрх

Индонез бол олон зуун төрлийн хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон биологийн түлшинд ашигладаг дал модны тосоор дэлхийн тэн хагасыг хангаж байгаа улс юм. Индонез улсын ширэнгэн ойн 4/5-ыг дал модны суулгац эзэлдэг бөгөөд энэ нь улам бүр тэлсээр байна. 2014 оны 4 сард Суматран ой мод устаж алга болж байгаа болон үүнээс үүдэж Индонез улс цөлжилтөнд өртөж буйг Германы фото сурвалжлагч Сандра Хойн (Sandra Hoyn) гэрэл зургийн дурандаа буулгасныг та бүхэндээ хүргэж байна.

Устаж үгүй болж буй Индонезийн ширэнгэн ойн нүд хальтрам төрх Хадгалах

Хятадыг хамгийн олон хүн амтай гэдгийг батлах сүрдмээр гэрэл зургууд

“Нэг гэр бүлд нэг хүүхэд” хэмээх журмыг Хятадын засаг гаргахад Хятад улсын хүн ам нэг тэрбум хүрч байсан. Энэ бол 1970 оны сүүл үед байсан. Харин 2015 оны намар Хятад улс энэхүү журмыг цуцлахаар шийдсэн байна. Нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байх боломжтой болсон бөгөөд энэ аргаар өөрийн хүн ам зүйг шийдвэрлэхээр болжээ. Одоо Хятад улсад 1.3 тэрбум хүн амьдарч байна.

Хятадыг хамгийн олон хүн амтай гэдгийг батлах сүрдмээр гэрэл зургууд Хадгалах

Орос бүсгүйн халуухан зургууд

Илья Рашап (Ilya Rashap) бол Оросын гэрэл зурагчин, зураач, уран зураачдын холбооны гишүүн, орчин үеийн гэрэл зургийн төлөөлөгч юм. Тэрээр гэрэл сүүдрийг сайн ашиглаж уран сайхны бүтээлч чанарыг нэмж гэрэл зураг дардаг нь түүний онцлог чанар болдог. Ингээд сүүлийн үед европт алдаршаад буй орос гэрэл зурагчны хар цагаан бүтээлүүдээс толилуулж байна. 

Орос бүсгүйн халуухан зургууд Хадгалах

Бангладешийн биеэ үнэлэх газрын үнэн төрх

Бангладеш бол дэн буудалд биеэ үнэлэх нь хууль ёсоор зөвшөөрөгдсөн цөөхөн Муслим шашинтай улсуудын нэг билээ. Тус улсын Тангайл дахь Кандапара дэн буудал нь 200 гаруй жил оршин тогтносон хамгийн эртний бөгөөд томоохон буудлуудын нэг юм. Хэдийгээр 2014 онд хаагдаад байсан ч ашгийн бус байгууллагын тусламжтай дахин үүдээ нээжээ. Гэхдээ энд чухам юу болж өнгөрдөг талаар үргэлжлүүлэн үзээрэй. 

Бангладешийн биеэ үнэлэх газрын үнэн төрх Хадгалах

31 настай бүсгүйн солиотой туршилт

Секс гэдэг бол эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд болдог нарийн нандин холбоо байдаг билээ. Энэ нь бие махбодид төдийгүй, сэтгэл санаанд нөлөөлдөг. Орчин үед олон төрлийн шинэ зүйл гарч байгаа бөгөөд үүнд секс ч хүртэл өртсөн байна. Карли Скьортино хэмээх эмэгтэй яг л амьд мэт роботтой дотно харьцаанд орсон гэнэ. Тэрээр сексийн ертөнцийн талаар баримтат кино хийж байгаа бөгөөд ийнхүү судалгааныхаа хүрээнд 31 настай Карли 20 минутыг "Гэбриэл" хэмээх хүүхэлдэйтэй өнгөрүүлсэн байна. Үүний дараа тэрээр өөрийнхөө мэдрэмжийг хуваалцжээ.

31 настай бүсгүйн солиотой туршилт Хадгалах