Гэрэл зурагчин

Бангладешийн биеэ үнэлэх газрын үнэн төрх

Бангладеш бол дэн буудалд биеэ үнэлэх нь хууль ёсоор зөвшөөрөгдсөн цөөхөн Муслим шашинтай улсуудын нэг билээ. Тус улсын Тангайл дахь Кандапара дэн буудал нь 200 гаруй жил оршин тогтносон хамгийн эртний бөгөөд томоохон буудлуудын нэг юм. Хэдийгээр 2014 онд хаагдаад байсан ч ашгийн бус байгууллагын тусламжтай дахин үүдээ нээжээ. Гэхдээ энд чухам юу болж өнгөрдөг талаар үргэлжлүүлэн үзээрэй. 

Бангладешийн биеэ үнэлэх газрын үнэн төрх Хадгалах

31 настай бүсгүйн солиотой туршилт

Секс гэдэг бол эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд болдог нарийн нандин холбоо байдаг билээ. Энэ нь бие махбодид төдийгүй, сэтгэл санаанд нөлөөлдөг. Орчин үед олон төрлийн шинэ зүйл гарч байгаа бөгөөд үүнд секс ч хүртэл өртсөн байна. Карли Скьортино хэмээх эмэгтэй яг л амьд мэт роботтой дотно харьцаанд орсон гэнэ. Тэрээр сексийн ертөнцийн талаар баримтат кино хийж байгаа бөгөөд ийнхүү судалгааныхаа хүрээнд 31 настай Карли 20 минутыг "Гэбриэл" хэмээх хүүхэлдэйтэй өнгөрүүлсэн байна. Үүний дараа тэрээр өөрийнхөө мэдрэмжийг хуваалцжээ.

31 настай бүсгүйн солиотой туршилт Хадгалах

Израйл эмэгтэй цэргүүдийн амьдрал

Нью-Йорк зурагчин Маяа Толедоно (Maya Toledano) Израйлийн армийн эмэгтэй цэргүүдийн чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж буй агшныг гэрэл зургийн дурандаа буулгажээ. Тэрээр энэ зургуудыг авах болсон шалтгаан нь залуу насандаа өөрийн эмэгтэйлэг байдлаа золионд гарган армид элсэж байсантай холбоотой гэнэ. Одоо үед эмэгтэй хүн бүр хүйс, үндэс угсаа, хувь хүний үзэл бодол зэргээс үл хамаарч өөрөө хүсвэл цэрэг болох боломжтой болжээ. Ингээд дэлхийн хамгийн царайлаг цэргүүдээрээ алдартай Израйлын армийн чимэг болсон бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Израйл эмэгтэй цэргүүдийн амьдрал Хадгалах

40 настай эрийн нууцлаг амьдрал

Германы гэрэл зурагчин Сандра Хойн (Sandra Hoyn) нь Дирк болон Жинни хэмээх нэгэн хачирхалтай хосуудын талаар фото сурвалжлага бэлтгэжээ. Яагаад хачирхалтай гэж үү? Дирк гэдэг бол 40 настай эр, харин Жинни хүүхэлдэй юм. Зурагчин Дирктай цахим сүлжээгээр танилцсан бөгөөд түүний энэхүү өвөрмөц хайр дурлалыг гэрэл зургийн хальснаа буулгахыг хүсэхэд, тэрээр зөвшөөрчээ.

40 настай эрийн нууцлаг амьдрал Хадгалах

Төвөд иргэдийн бодит амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

Америкийн гэрэл зурагчин Фил Боржес (Phil Borges) дэлхийг тойрон аялал хийдэг бөгөөд дэлхий дээр цөөхөн үлдсэн үндэстгэнгүүдийн зургийг өөрийн гэрэл зургийн хальсандаа буулгаж авдаг байна. Харин энэ удаад тэрээр Төвөдийн иргэдтэй таарсан бөгөөд тэдний талаар мэдээлийг хүргэхээр шийджээ.

Төвөд иргэдийн бодит амьдрал Америк гэрэл зурагчны дуранд... Хадгалах

Байрны гадаах сандлан дээр болж өнгөрсөн 4 жилийн амьдрал

Украйны гэрэл зурагчин Женя Котенко (Zhenya Kotenko) нь өөрийн гэрийн ойролцоох хуучирч муудсан модон сандлыг зургийнхаа гол объект болгон авч 4 жилийн хугацаанд сандлан дээр болсон бүхий л үйл явцын зургийг авчээ. Түүний сонгосон сандалны хажууд үргэлж л хөглөрсөн их "тамхины иш, наран цэцгийн самрын үр, лонх мөн янз бүрийн хог" дүүрэн байдаг байв. Гэсэн хэдий ч энэ муухай сандал хүмүүсээр огт тасардаггүй байсан нь хачирхалтай. Ингээд түүний 4 жилийн хугацаанд авсан фото төсөлтэй танилцацгаая! 

Байрны гадаах сандлан дээр болж өнгөрсөн 4 жилийн амьдрал Хадгалах

Чикаго хотын нууц шөнийн клуб

Аюултай залуус болон тэдний халуухан найз бүсгүйчүүдийн цугларалт. Чикаго хотын өмнөд хэсгийн шөнийн клубууд ямар байсныг улсынх нь иргэн биш л бол мэдэх боломжгүй. Учир нь шөнийн цэнгээний газрууд гадны иргэдийг орохыг хүлээн зөвшөөрдөггүй онцгой уламжлалтай байсан гэдэг. Харин Майкл Абрамсон (Michael Abramson) цэнгээний газрын зурагчин байсан ба тэр үеийн бүхий л үйл явцын зургийг авдаг байсны ачаар түүний бүтээлүүдээс бид 70-аад оны үеийн Чикаго хотын шөнийн цэнгээний газрууд ямар байсныг мэдэх боломжтой болсон юм.

Чикаго хотын нууц шөнийн клуб Хадгалах

Орон орны хүүхдүүд яг одоо ямар орчинд хүмүүжиж байна вэ?

Энэ дэлхийд төрж буй хүүхэд нэг бол цэцэглэн хөгжиж байгаа цэвэрхэн улс оронд, аль эсвэл өлсгөлөн дайнд нэрвэгдсэн улсад төрж өсдөг нь үнэхээр харамсалтай. Тухайн хүүхдийг өсч торниход нөлөөлөх гол зүйл бол зөвхөн эцэг эх биш улс орны эдийн засаг, түүний тогтвортой байдал ихээр нөлөөлж байдаг. Тэгвэл энэ дэлхийд байгаа орон орны хүүхдүүд яг одоо ямар байдалтайгаар өсч торниж байгааг харцгаая! 

Орон орны хүүхдүүд яг одоо ямар орчинд хүмүүжиж байна вэ? Хадгалах

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ?

Сүүлийн жилүүдэд гэрэл зургийн ертөнцөд нэгэн салбар хүч түрэн орж ирж байгаа нь өөрийнхөө зургийг дарах буюу сельфи хийх юм. Техник технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр хүн бүр л ухаалаг утас ашиглаж түүгээрээ сельфи зураг дарахын хажуугаар түүнд зориулагдсан хэдэн мянган шинэ аппликейшн өдөр бүр нэмэгдсээр байна. Гэхдээ бүх хүмүүс төгс сельфи хийж чаддаггүй. Яг ижилхэн загварын утсаар, яг адилхан орчинд зураг автал заримынх нь үнэхээр гайхалтай, харин хэсэг бүлэг хүмүүсийнх нь нэг л учраа олоогүй байдаг шүү дээ. Та ч гэсэн тэдний нэгэн адил мунгинасаар л байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа нэг хандуулаад үзээрэй. Ингээд хэрхэн төгс зураг авах талаар хамтдаа сонирхоцгооё.

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ? Хадгалах

Та аав ээжээсээ юуг өвлөж авсан бэ?

Хүний ген нь удам угсааных нь тухай олон мэдээллийг агуулж байдаг. Харин зарим хүмүүс аав ээжтэйгээ усны дусал мэт адилхан байх бол, зарим нь гадаад төрх бус дотоод үзэл бодол нь адилхан байх нь бий. Тэгвэл хүсэл сонирхол болоод гадаад төрхийн хувьд тун ч адилхан гэр бүлийнхэн гэж байх юм. Бид өнөөдөр та бүхэндээ интернэт сүлжээнд тавигдсан, ээж охин, аав хүүгийн эндүүрэм гэмээр адилхан зургуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та аав ээжээсээ юуг өвлөж авсан бэ? Хадгалах

Та хайрттайгаа ингэж зургаа авахуулаарай

Сүүлийн жилүүдэд фото зураг гэх урлаг бие даан орон оронд хөгжсөөр ирсэн билээ. Үүн дотор аливаа төрлийн зургаар дагнасан олон студи шил даран нээгдэх болсон. Гэсэн ч тэд бидэнд зургаа авахуулахаар очиход хүн бүрт тохирсон яг хэрэгтэй зөвлөгөөг өгч чаддаггүй шүү дээ. Тэр тусмаа хосууд залуу насны гал халуун хайраа баталгаажуулж зураг даруулахдаа нэг л эвээ олдоггүй. Тэгвэл бид танд хостойгоо зураг авахуулахад тань туслах хамгийн их тус хүргэх 6 зөвлөгөөг хүргэж байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Та хайрттайгаа ингэж зургаа авахуулаарай Хадгалах

Олон цус холилдсон хүмүүс ямар харагддаг вэ?

"TheNorDar" сэтгүүлээс эрхлэн хэрэгжүүлсэн Урлагийн төсөл болох "Mixed" нь өөр улс үндэстнүүдийн дундаас төрсөн эрлийз хүмүүсийн гэрэл зургаас бүтсэн сонирхолтой төсөл юм. Төсөл жил 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд үр дүн нь таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд өөр улс үндэстнүүдийн дундаас төрсөн эрлийз хүмүүстэй танилцаж тэдний талаар илүү ихийг мэдэж авцгаая.

Олон цус холилдсон хүмүүс ямар харагддаг вэ? Хадгалах