НҮДЭЭ БАЯСГАЯ

Энгийн мөртлөө танд инээд бэлэглэх бяцхан шог зургууд

"Shanghai Tango" нэрээр бүтээлүүдээ хүргэдэг Хятад зураач нь өдөр тутмын амьдралыг ажигласны үндсэн дээр хөгжилтэй шог зураг зурдаг. Гүйцэтгэлийн хэв маяг нь эгэл жирийн мэт харагдах хэрнээ агуулгыг нь ухаад ойлговол нэгийг бодогдуулах үзэл санаа нь уран бүтээлчийн зургуудыг олны сэтгэгдэлд нийцэхэд нөлөөлдөг байна. Комиксийн баатруудыг зөвхөн хүнээр төлөөлүүлэх бус амьтан, эд зүйлсээр төлөөлүүлж зурдгаараа онцлог ажээ. 

Энгийн мөртлөө танд инээд бэлэглэх бяцхан шог зургууд Хадгалах

Дэлхийн олон үндэстэн 20-р зууны эхэнд... (Өнгө оруулсан түүхэн зургууд)

Дэлхий ертөнц дээр улс орнууд хөрш зэргэлдээ оршсоор олон зуун жилийг ардаа үдэж өдийг хүрсэн билээ. Улс гүрэн бүр өөрийн гэсэн уламжлал, ёс заншил, үүх түүхтэй бөгөөд харилцан солилцсоны үндсэнд өөр хоорондоо ямарваа нэг байдлаар нөлөөлж байдаг. Харин бусад улсын соёл иргэншлээс алс зайдуу оршиж чадсан зарим үндэстний төлөөллийн ховор зургуудтай танилцацгаая. 

Дэлхийн олон үндэстэн 20-р зууны эхэнд... (Өнгө оруулсан түүхэн зургууд) Хадгалах

Дэлхийн хамгийн эртний хотуудын өнөө цагийн төрх (30 фото)

Эртний хотууд өдгөө балгас болсон ч олон мянган жилийн турш сүр жавхлантай байдлаа алдалгүй, хүмүүсийг гайхшруулсаар ирсэн билээ. Ингээд танд дэлхийн өнцөг булан бүр дэх эртний хотуудын балгасыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн эртний хотуудын өнөө цагийн төрх (30 фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №21

Даваа гараг бүр танд хүрдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Та хачин сонин зүйлсийг бусдаас урьтаж мэдэхийг хүсдэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай.  

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №21 Хадгалах

Хөл хорионы үед өөрсдөө үсээ засах гэж оролдсон хүмүүсийн хөгжилтэй дүр зураг (30 фото)

Сүүлийн саруудад дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас ихэнх улс орон хорио цээрийн дэглэмд шилжсэн билээ. Бид та бүхэнд эдийн засаг, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж чадахгүй ч сонирхолтой мэдээллүүдийг бэлтгэж, сэтгэл санаагаар дэм болж чадна. 

Хөл хорионы үед өөрсдөө үсээ засах гэж оролдсон хүмүүсийн хөгжилтэй дүр зураг (30 фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №686

Амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №686 Хадгалах

"Шанхайн мөрөөдөгчид" - Хятад гэрэл зурагчны ер бусын бүтээлүүд (35 фото)

Квентин Ши бол Хятадын орчин үеийн гэрэл зургийн салбарт уран сайхны онцлог төрхийг бий болгон цойлж буй уран бүтээлчдийн нэг юм. Түүний зургууд гэрэл сүүдэр, өнгө дүрсний өвөрмөц зохицлоороо хүмүүсийн сэтгэлд хүрдэг бөгөөд загварын болон зар сурталчилгааны гэрэл зургийг нэгтгэсэн мэт үзэмж бүрдүүлдэг гэдгээрээ алдартай. 

"Шанхайн мөрөөдөгчид" - Хятад гэрэл зурагчны ер бусын бүтээлүүд (35 фото) Хадгалах

Домогт гэрэл зурагчин Марк Хомын дуранд буусан оддын хөрөг (30 фото)

Данийн Вант улсаас гаралтай Марк Хомын гэрэл зургийн ертөнцөд зарцуулсан 25 жилд түүний камерын дуранд өртөөгүй урлаг, спорт, загварын салбар дахь алдартан бараг л үгүй гэхэд хилсдэхгүй. Тэрээр өнгөрсөн хугацаанд "W Magazine", "Harper's Bazaar", "Vanity Fair", "British Vogue", "Men's Vogue", "Talk", "The Face", "The New Yorker", "French Arena", "Esquire", "New York Times" гээд хэвлэл мэдээллийн бүхий л аваргуудтай хамтарч ажилласаар ирсэн билээ. Ингээд түүний гэрэл зургуудын цоморлигоос та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу! 

Домогт гэрэл зурагчин Марк Хомын дуранд буусан оддын хөрөг (30 фото) Хадгалах

Төвдийн Ариун Кайлас уулыг зорьсон мөргөлчид, гороологчдын төрх (25+ фото)

Далайн төвшнөөс дээш 6600 метр өргөгдсөн Кайлас уулыг Төвд, Энэтхэгийн бүхий л шашны төлөөлөгчид ариусал, гэгээрэлд хөтөлдөг хэмээн шүтдэг. Жайны шашинтнууд анхны гэгээнтнүүдээ энэ газарт гэгээрэлд хүрсэн гэж үздэг бол Боныг шүтэгчид тэнгэрийн амьтан Тонпа Шенраб энд дэлхий дээр бууж ирсэн гэж итгэдэг байна. Харин Кайласын оргилыг Шива бурхны орон гэдэгт Хиндучууд итгэлтэй байдаг бол Буддистууд уулыг Бурхан багшийн дахин хүмүүний хутгыг олох газар гэж үздэг.

Төвдийн Ариун Кайлас уулыг зорьсон мөргөлчид, гороологчдын төрх (25+ фото) Хадгалах

Хүүгийнхээ зурсан зургуудыг хүүхэлдэйн баатрын дүр болгодог аав

Гайхалтай зургуудаараа олонд танигдсан Францын артист Тома Роман (Thomas Romain)-ы уран бүтээлийн ихэнх санааг түүний хүү өгсөн байна. Түүний бяцхан хүү хачин жигтэй, сонирхолтой биетүүдийг өөрийн төсөөллөөр баяжуулан цаасанд буулгадаг тул аав нь хүүгийнхээ бүтээлийг бодит болгохоор шийдсэн ажээ. 

Хүүгийнхээ зурсан зургуудыг хүүхэлдэйн баатрын дүр болгодог аав Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №20

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №20 Хадгалах

Аюулгүй байдлыг умартагсад

Ямар ч газар "аюулгүй ажиллагааны дүрэм" гэдэг зүйл бий. Гэтэл зарим хүмүүс өөрсдийн ажлыг амарчлах эсвэл зүгээр л зүггүйтэх гэсэндээ түүнийг умартах нь олонтаа. Аюулгүй байдлаа умартсан хүмүүсийг харах үед бахдах, айх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг билээ.

Аюулгүй байдлыг умартагсад Хадгалах