НҮДЭЭ БАЯСГАЯ

Түүхэн киноноос дутахгүй ихийг өгүүлэх ховор зургууд (25 зураг)

Урьд хожим огт харж байгаагүй түүхэн зургууд тун чиг сонирхолтой байдаг билээ. Зураг тухайн үеийн амьдралын бодит түүх болон үлддэг нь гайхалтай. Ингээд та бүхэнд ээлжит сонин содон ховор зургийн цуглуулгыг хүргэж байна.

Түүхэн киноноос дутахгүй ихийг өгүүлэх ховор зургууд (25 зураг) Хадгалах

"Сийрэг толгой"-той хүмүүсийн хийсэн сонирхолтой зүйлс

Хүний төсөөлөл гэдэг хил хязгааргүй зүйл. Ялангуяа ямарваа нэг асуудлыг хамгийн бага зардлаар, аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай үед зарим хүмүүс жинхэнэ уран арга сэддэг бөгөөд тэдгээрийнхээ зургийг цахим орчинд байрлуулах нь түгээмэл үзэгдэл болжээ. Ингээд та бүхэнд тэдгээр ухаалаг шийдлүүдээс хүргэе. 

"Сийрэг толгой"-той хүмүүсийн хийсэн сонирхолтой зүйлс Хадгалах

Алдартнууд Диснейн хүүхэлдэйн баатруудын дүрд тоглосон бол... (35 фото)

Испанийн дижитал уран бүтээлч Хелен Моргун төсөөллийн дүрслэл буюу "Fan art"-ийг цоо шинэ түвшинд хүргэжээ. Тэрээр ихэвчлэн дэлхийн алдартнуудын төрхийг Диснейн баатрууд, гүнжүүд, хорон санаатнууд дүрд оруулсан хүмүүст хүргэдэг. Ингээд түүний гэрэл зураг мэт бодитой харагдах бүтээлүүдээс толилуулж байна.

Алдартнууд Диснейн хүүхэлдэйн баатруудын дүрд тоглосон бол... (35 фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №11

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №11 Хадгалах

Зүүн Өмнөд Азийн иргэд 100 жилийн өмнө... (35 фото)

Ази тивийн зүүн өмнөд хэсэгт орших Энэтхэг-Хятадын хойг бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын очих дуртай газар юм. Мьянмар, Тайланд, Лаос, Вьетнам, Камбож, Малайз - эдгээр улс тус бүр өөр өөрийн гэсэн сэтгэл татам зүйлтэй. Гэхдээ юм мэдэх хүмүүс тус газрууд эрт цагт илүү үзэсгэлэнтэй байсан гэж ярьдаг. Энэ бүгдийг батлах мэт нэгэн үл мэдэгдэх аялагч тэдгээр нутгуудаар 1914-1916 оны хооронд явж, гайхалтай төрхийг нь гэрэл зургийн хальсанд буулгаж авсан байна. 

Зүүн Өмнөд Азийн иргэд 100 жилийн өмнө... (35 фото) Хадгалах

Таны сурагч насны дурсамжийг авчрах зургууд

Есдүгээр сарын нэгэнд зөвхөн хүүхдүүд догдолдоггүй, томчууд ч бас сурагч байсан үеэ эргэн дурсдаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ үе амьдралынх нь хамгийн дурсамжтай үеүдийн нэг болохоор тэр. Ингээд тэрхүү дурсамжийг тань сэдрээх зургуудаас хүргэж байна.

Таны сурагч насны дурсамжийг авчрах зургууд Хадгалах

1950-иад оны Орос орон Америк гэрэл зурагчны дуранд /25 фото/

АНУ-ын Виржиниа мужийн их сургуулийн эрдэмтэн Томас Хаммонд (Thomas Hammond) Орос болон ЗХУ-ын түүхэнд мэргэшсэн нэгэн юм. Тэрбээр тухайн үед хаалттай байсан Орос орныг дотроос нь судлахыг хүсдэг байсан учраас 1956-1958 оны хооронд тус орноор аялж чаджээ. Томас аялж байх даа тухайн үеийн энгийн иргэдийг амьдралыг гэрэл зургын хайлсанд гайхалтай буулгаж үлдсэн байна.

1950-иад оны Орос орон Америк гэрэл зурагчны дуранд /25 фото/ Хадгалах

Хүмүүсийн ойд алхаж яваад олсон сонирхолтой зүйлс

Ойгоор алхаж зугаална гэдэг хүний ядаргааг тайлах хамгийн үр дүнтэй аргуудын нэг билээ. Харин зарим хүмүүс ийн алхаж явахдаа үнэхээр хачирхалтай зүйлстэй таардаг аж. Тэдгээр хүмүүс өөрсдийн олсон юмсаа цахим ертөнцөд хуувалцах нь элбэг бөгөөд өнөөдөр бүхэнд тэдгээрээс хүргэхээр бэлтгэлээ.

Хүмүүсийн ойд алхаж яваад олсон сонирхолтой зүйлс Хадгалах

Элдэв зураг (70 фото) №676

Налгар намрын өдрүүдэд танд инээд хөөр бэлэглэж, халуун дулаан мэдрэмж төрүүлэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэе. Бидний цуглуулсан хөгжилтэй, нүд баясгам, шинэ соргог зургууд таныг амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхэд бага ч гэсэн туслана гэж найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №676 Хадгалах

Амьдралын мөн чанар Итали зураачийн уран сэтгэмжээр...

Дур булаам Итали бүсгүй Жюлиа Роса(Giulia Rosa)-ийн зурж, Инстаграм дээрээ нийтэлсэн зургууд өнгө будгийн хослол, өгүүлж буй санаагаараа хүмүүсийн анхаарлыг татжээ. Түүний уран бүтээлийн сэдэв гэр бүлийн харилцаанаас эхлээд техник технологи хүртэл орчин үеийн нийгмийн бүхий л амьдралыг хамардаг.

Амьдралын мөн чанар Итали зураачийн уран сэтгэмжээр... Хадгалах

Хүүхдүүд сурагч насныхаа эхний болон сүүлчийн өдрөөр...

Хүн бүрийн амьдралын хамгийн дурсамжтай мөчүүд бол сургуулийн босгыг алхан орж, анхны хичээлдээ суух, түүнчлэн ангийнхан, сургууль, багш нараа нүдэндээ нулимстайгаар орхин явах үе байдаг. Яг энэ үеүүдийг харуулсан сонирхолтой зургуудыг та бүхэнд хүргэж байна.

Хүүхдүүд сурагч насныхаа эхний болон сүүлчийн өдрөөр... Хадгалах

Энэтхэгийн ядуусын хороолол дахь гоо үзэсгэлэн (24 фото)

Польшийн гэрэл зурагчин Магдалена Багрианова Энэтхэгийн олон мужуудаар аялж, нутгийн иргэдийн хөрөг зургийг даран цахим сүлжээнд нийтэлдэг. Түүний бүтээлүүдээс энгийн атлаа сонирхол татам дүр төрх, нуугдсан гоо үзэсгэлэн, ихийг өгүүлэх харцыг харж болно.

Энэтхэгийн ядуусын хороолол дахь гоо үзэсгэлэн (24 фото) Хадгалах