НҮДЭЭ БАЯСГАЯ

Өнөөгийн нийгмийн асуудлуудыг оновчтой харуулсан шог зургууд

Өнөө цагт аль ч улс, орны иргэд ялгаагүй дэлхий нийтээрээ өдөр тутмын амьдралдаа бүдчиж, өмнөө байгаа асуудлуудыг анзаарах ч сөхөөгүй амьдарч байна. Тийм ээ, энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг. Зарим нь эдгээр асуудлуудад анхаарлаа хандуулж, сөрөн тэмцэж байхад зарим нь үл ойшоож, мөрөө хавчаад урдах зүйлдээ л анхаардаг. 

Өнөөгийн нийгмийн асуудлуудыг оновчтой харуулсан шог зургууд Хадгалах

Хоол хүнсийг удаан хугацаанд орхивол юу болох вэ? (20 фото)

Хүүхдийн 3-5 насыг "яагаад нас" гэж нэрлэдэг талаар хүн бүр сонсож байсан нь гарцаагүй. Энэ насандаа тэд дэлхий ертөнцийг идэвхтэй сонирхож, аливаа болгоны учир шалтгааныг асууж эхэлдэг. Гэхдээ аль ч насандаа бид шинэ зүйлийг шимтэн сонирхоход оройтохгүй учир "Хэрэв тэгвэл? ..."  цуврал асуултад хариулт өгөхөд бэлэн байна. 

Хоол хүнсийг удаан хугацаанд орхивол юу болох вэ? (20 фото) Хадгалах

20-р зууны бүхий л алдартнуудын хөргийг буулгасан домогт гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото)

Гэрэл зурагчин Терри О'Нил (Terry O'Neill) нэг удаа хүлээлгийн танхимд унтаж буй эрэгтэйн зургийг дарсан нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Санаандгүй байдлаар авсан тэр зургийн гол баатар болсон эрэгтэй Их Британийн Батлан Хамгаалах Яамны сайд Раб Батлер болж таарчээ. Ийнхүү домогт гэрэл зурагчин өөрийн карьерийг эхлүүлж олон алдартны гэрэл зургийг авсан байна. 

20-р зууны бүхий л алдартнуудын хөргийг буулгасан домогт гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото) Хадгалах

"Хүн байгалийн холбоо" - Канадын алдарт гэрэл зурагчны хосгүй үзэсгэлэнтэй бүтээлүүд

Колберт 1992 оноос хойш "Үнс ба цас" хэмээх өвөрмөц бүтээлээ туурвиж эхэлснээр тив бүрт зураг авалтын экспедиц хийж, дэлхийн олон зуун амьтны төрөл зүйлтэй танилцаж байжээ. Гэрэл зурагчин амьтдыг “Байгалийн амьд бүтээлүүд” гэж нэрлэдэг. Тэрээр зэрлэг амьтад болон хүрээлэн буй орчинд нь харьцаж заншсан амьтдын аль алиных нь зургийг авчээ. Колберт зураг давхарлаж, дижитал эвлүүлэг ашиглаагүй.

"Хүн байгалийн холбоо" - Канадын алдарт гэрэл зурагчны хосгүй үзэсгэлэнтэй бүтээлүүд Хадгалах

Ганц бие эрийн байшинг мэргэжлийн хүмүүс 50 цаг цэвэрлэсний дараах үр дүн

Их цэвэрлэгээ хийсний дараа гэр цэвэрхэн болохоос илүү тааламжтай зүйл юу байх вэ?  Их Британийн "My Kind Of Clean" байгууллагынхан хэдэн жилийн турш цэвэрлээгүй, орхигдсон байшинг цэвэрлэн, сэргээн завсарлажээ. Хог шороог цэвэрлэж, шинэчлэн өөрчлөлт хийх явцад  6 хүний хөдөлмөр, 50 цаг шаардсан байна. 

Ганц бие эрийн байшинг мэргэжлийн хүмүүс 50 цаг цэвэрлэсний дараах үр дүн Хадгалах

1980-аад оны Хойд Солонгос Япон гэрэл зурагчны дуранд

Японы зураглаач Хирожи Кубота Азийн тивийн ихэнх орнуудын зургийг авсан нэгэн юм. Ялангуяа түүний Хойд Солонгосын гэрэл зургийн архив онцгой анхаарал хандуулах ёстой. Тэрбээр 1979-1987 онуудад тус улсаар аялж, хот, тосгод дахь Хойд Солонгосчуудын өдөр тутмын амьдрал, амралтын өдрийг тэмдэглэн үлдээжээ.

1980-аад оны Хойд Солонгос Япон гэрэл зурагчны дуранд Хадгалах

Өнгөц харахад нүдэндээ итгэмгүй зургууд (25 фото)

Өдөр тутмын амьдралд тохиолддог оптик хуурмаг зүйл бол огтоос шавхагдашгүй сэдэв бололтой. Дараах зүйлсийг хараад таны оюун санаанд хамгийн түрүүнд юу төсөөлөгдөх нь ихээхэн сонирхолтой юм. Нүд алдаж хараад байна уу даа гэлтэй хачирхалтай зургуудыг энэхүү мэдээнд цуглууллаа. 

Өнгөц харахад нүдэндээ итгэмгүй зургууд (25 фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №681

Намрын сэрүүн өдрүүдийг эрч хүчтэйгээр даван туулахад тань туслах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №681 Хадгалах

Амьдралыг ёгт байдлаар харуулсан Израиль зураачийн бүтээлүүд

Асаф Ханука (Asaf Hanuka) бол Израилийн Тел-Авивт амьдардаг уран бүтээлч юм.  Тэр цахим орчимд өөрийн вебкомикоо оруулж олны анхаарлыг татжээ. Уран бүтээлч ихэвчлэн хүний амьдралд тохиолддог энгийн зүйлсийг ёгт байдлаар харуулахыг зорьдог байна. Тэдгээр зургуудад өнөөгийн улсуудын нийгэм, Израил  дахь өдөр тутмын амьдрал, гэр бүлийн  агшин бүхий хөгжилтэй түүхийг өгүүлэхийн сацуу та бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах утга илэрхийлэх ажээ. Өнгө будаг хосолсон гэгээлэг бүхний цаагуур өр өвтгөм хүнд асуудлыг ч хөндөх нь нийгмийн хар бараан талыг илчилж байна уу гэлтэй. 

Амьдралыг ёгт байдлаар харуулсан Израиль зураачийн бүтээлүүд Хадгалах

Ховор тохиох агшнуудыг буулгасан түүхэн зургууд (25 фото)

Түүхийн хуудаснаа хэдийнээ болоод өнгөрсөн, дахин давтагдашгүй цаг үеийг бид гэрэл зургаар дамжуулан олж мэдэх боломжтой юм. Ингээд ховор тохиох торгон агшныг камерын дуранд буулгасан зургуудыг толилуулж байна.

Ховор тохиох агшнуудыг буулгасан түүхэн зургууд  (25 фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №16

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №16 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №680

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 680 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №680 Хадгалах