НҮДЭЭ БАЯСГАЯ

Хаах
Сурталчилгаа

Бидний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд инээд, баяр хөөр бэлэглэх хөгжилтэй зурган мэдээлэл хүргэх гэж байгаадаа баяртай байна. Дараах зургуудыг үзсэн хүн бүрт "Амьдрал нээрээ л ингэж өрнөдөг дөө..." гэх бодлыг төрүүлэх бөгөөд таныг амралтынхаа өдрийг гэр бүлийнхэнтэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.

Бидний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Орон орны хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчид

Маш олон охид бүсгүйчүүд, залуус онгоцны үйлчлэгч болохыг нууцхан хүсдэг болов уу. Учир нь дэлхийн олон орноор аялж, өнцөг булан бүрийн зорчигчидтой танилцсанаар мэдлэгийн цар хүрээгээ тэлж, амьдралыг илүү адал явдалтай болгох нь тодорхой юм. Хүмүүсийн энэхүү хүсэл мөрөөдөл дээр тулгуурлан өөрийгөө "нисэгч" хэмээн тодорхойлсон блогчин эр дэлхийн 49 орны нисэх онгоцоор үйлчлүүлж, 500 гаруй онгоцны үйлчлэгчдийн зургийг авчээ. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр зургуудаас шалгарсан, хамгийн шилдэг 27 зургийг танилцуулья.

Орон орны хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчид Хадгалах

Орон орны үндэсний онцлогийг харуулсан Орос залуугийн шог зургууд (II хэсэг)

Үндэстэн улс түүх, хэл, соёл гээд олон зүйлээс бүрддэг. Гэхдээ үндэстэн бүрийг зөвхөн ганц хоёр зүйлээр тодорхойлж болдог гэвэл та итгэх үү? Харин тэд нь юу юм бол? Энэ үүднээс бид доорх улс үндэстнүүдийн соёл юунаас бүрддэг тухай Данийл Шубин хэмээх орос залуугийн зурсан комик зурган мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Танд доорх мэдээлэл хөгжилтэй санагдаж, таны алжаалыг тайлна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Орон орны үндэсний онцлогийг харуулсан Орос залуугийн шог зургууд (II хэсэг) Хадгалах

Хорин жилийн өмнөх улс орнуудын төрх

АНУ-ын алдарт гэрэл зурагчин Питер Менцель (Peter Menzel), 90-ээд оны сүүлээр дэлхийн 30 гаруй улс орноор аялж, ард иргэдийн ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Энэхүү бүтээлээрээ ард иргэдийн амьдралын түвшин, хэрхэн аж төрдөг болохыг үнэн бодитоор хүмүүст харуулахыг зорьсон байна. Ийнхүү түүний гайхалтай фото төслөөр хамтдаа аялъя.

Хорин жилийн өмнөх улс орнуудын төрх Хадгалах

Бяцхан охинтой болсон Израиль хосын шинэхэн шог зургууд

Алдарт уран бүтээлч Иегуда Ади Девир (Yehuda Adi Devir), өөрийн эхнэр Маяатайгаа өнгөрүүлдэг гайхамшигтай цаг хугацааг уран бүтээлдээ дүрсэлж өгдөг билээ. Тэгвэл хосууд маань жилийн өмнө хүүхэдтэй болсон бөгөөд түүнийгээ мөн зургандаа буулгах болсон байна. Ингээд түүний бүтээлүүдтэй танилцъя.

Бяцхан охинтой болсон Израиль хосын шинэхэн шог зургууд Хадгалах

Дуртай газраа нойрсдог жаалуудын өхөөрдөм зургууд (30 фото)

Бяцхан үрийнхээ бөх гэгч нь унтаж байгааг харах гэдэг бүхий л эцэг эхчүүдийн аз жаргалтай мөчүүдийн нэг юм. Гэхдээ тэднийг ингэж унтуулахын тулд багагүй авъяас шаардагдана. Харин эдгээр жаалуудын хувьд тэврэлт, бүүвэйн дуу, тоглоом, дулаан хөнжил зэрэг хэрэг болдоггүй бололтой. Ингээд эцэг эхчүүд төсөөлөөгүй үед, төсөөлөөгүй газар гүн нойронд автсан хүүхдийнхээ хайр татам мөчүүдийг хуваалцсаныг хүргэж байна.

Дуртай газраа нойрсдог жаалуудын өхөөрдөм зургууд (30 фото) Хадгалах

Үхэх төрөх хоёр адилхан

Эхийн хайраас агуу, ариун зүйл гэж энэ хорвоод үгүй биз ээ. Ясаа хэлтлэн байж төрүүлсэн үрээ, ахин нэг амийг биенээсээ ургуулж байхыг харах тэр их зориг зөвхөн ээж хүнд л бий. Ингээд та бүхэнд төрж буй охиныхоо хажууд амьсгаа даран хүлээж, догдолж, сандарч суугаа ээжүүдийн төрхийг хүргэж байна. 

Үхэх төрөх хоёр адилхан Хадгалах

Баян залуусын зугаа

Хүсэн хүлээсэн зун цаг айлчлан ирж, аялахаар зэхэж буй хүмүүст ашигтай боломж болж байх шиг. Тэр дундаа баян залуусд бол амьдралынх нь алтан үе мэт байдаг. Ингээд та бүхэнд алдартай бизнесмэнүүдийн өв залгамжлагчид амралтаа хэрхэн өнгөрүүлдэг тухай сонирхуулж байна. 

Баян залуусын зугаа Хадгалах

Аймшигтай үйл явдлуудын дараах сэтгэл сэртхийлгэм агшнууд

Тэнэг хүн өөрийн алдаанаас, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэж үг бий. Хүмүүс бид хөгжим сонсож, зурагт үзэж, дуртай ресторандаа хоол идэн, ажил хөдөлмөр эрхлэн, маргааш юу болох талаараа зовнин, ирээдүйгээ харж амьдардаг болохоос өнгөрсөн рүүгээ хялам хийж ч хардаггүй нь гэм биш зан юм. Өнгөрсөн үед сэтгэл хөдлөм, гайхалтай үйл явдал олон болсны зэрэгцээ хүмүүс зөвхөн сайн сайхан бүхнийг дурсаж, бахархаж явахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл бид танд хичнээн жаргалтай байсан ч, мартаж боломгүй үйл явдлуудыг түүвэрлэн хүргэе. Учир нь өнгөрснөөсөө суралцах нь бидний үүрэг билээ. 

Аймшигтай үйл явдлуудын дараах сэтгэл сэртхийлгэм агшнууд Хадгалах

"Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг" /Сургамжит комикс/

Шуналтай харамч зан нь зөвхөн хандлага бус хүний дотоод сэтгэлээс урган гардаг хорт шинж юм. Шунал хүнийг ямар нэгэн бодит зорилго руу хөтлөхгүйн зэрэгцээ мөнгөнөөс бусад бүх зүйлийн утга учрыг үгүй хийдэг байна. Ингээд биед амар, хялбар аргаар их хэмжээний хөрөнгө олохыг хүсэх нь тухайн хүний үнэт зүйлсийг алдагдуулж, ядуу, ганцаардмал болгодгийг илэрхийлсэн комикс зургуудыг хүргэж байна.

"Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг" /Сургамжит комикс/ Хадгалах

Элдэв зураг (70 фото) №673

Намрын шинж нэгэнт орсон эдгээр өдрүүдийг та эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд таны ажлын өдрийн алжаалыг тайлж, амралтын өдөрт тань инээд хөөр нэмэхээр баасан гараг бүр бидний хүргэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүлээн авна уу.

Элдэв зураг (70 фото) №673 Хадгалах