НҮДЭЭ БАЯСГАЯ

Элдэв зураг (70 фото) №679

Зэврүүн хүйтэн эдгээр өдрүүдийг эрч хүчтэйгээр даван туулахад тань туслах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №679 Хадгалах

"Хичээл зүтгэл бүхнийг ялдаг" - Зураачдын чадвар хэрхэн сайжирсныг харуулсан харьцуулалтууд

Хичээл зүтгэл бүхнийг ялдаг гэж та хаа нэгтэйгээс сонсож байсан биз дээ. Тасралтгүй давтах тусам үр дүн бага багаар сайжирдагийн нэгэн том жишээг одоо танд харуулах гэж байна. Зөв арга техникийг суралцсанаар нооргийг нарийн деталь бүхий зураг болгож бүрэн хувиргаж болно. Дараах жагсаалтаас та уран бүтээлчдийн зураг харандаагаар зурахаас авхуулаад дижитал зураг хүртэл өөр өөр арга барилтай боловч сурах үйл явц, ахиц нь урьд өмнөхөөсөө илт ялгаатай байгааг харна уу.

"Хичээл зүтгэл бүхнийг ялдаг" - Зураачдын чадвар хэрхэн сайжирсныг харуулсан харьцуулалтууд Хадгалах

Алдартай бүсгүйчүүд төгс гоо үзэсгэлэнтэй байсан бол ямар харагдах вэ?

Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй хэмээн өргөмжлөгддөг олон алдартан байдаг. Харин тэдний байгалиас заяасан үзэсгэлэнг бодит байдлаас нь илүү болгох маягаар харуулдаг цахим хаягууд байх ажээ. Энд бүсгүйчүүдийн зургийг толийсон өөгүй арьстай болгон нүд, шүдийг засаж янзалжээ. 

Алдартай бүсгүйчүүд төгс гоо үзэсгэлэнтэй байсан бол ямар харагдах вэ? Хадгалах

90-ээд оны Эрхүү хотын амьдрал (30 фото)

Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжсэний дараах Оросын амьдрал ямар байсныг бүгд мэднэ. Тэгвэл Британийн гэрэл зурагчин Крис Нидентал (Chris Niedenthal) 1990 онд Сибирийн бүс дэх эдийн засгийн чухал ач холбогдолтой хот болох Эрхүүд очин сурвалжлага хийж, тэр үеийн амьдралын бодит төрхийг хальсанд буулгажээ.

90-ээд оны Эрхүү хотын амьдрал (30 фото) Хадгалах

Франц эр Бээжингийн хогийн цэг дээрээс олж, цуглуулсан зургуудаа дэлгэжээ (30+ фото)

Францын гэрэл зурагчин Томас Сован (Thomas Sauvin) сүүлийн 11 жилийн турш Бээжин хотын хогийн цэг болон хар зах дээрээс гэрэл зургийн хальс цуглуулан, угаасаар иржээ. Түүний цуглуулга дахь зургуудын тоо өдгөө бараг нэг сая хүрч байгаа бөгөөд заримыг нь тэр өөрийн инстаграм хуудсандаа тавьдаг байна. Ихэнх зургууд нь 1985-2005 оны хоорондох үед хамаарах бөгөөд үүгээр дамжуулан Хятад орны өнгөрсөн үеийн дүр төрхийг олон нийт харах боломжтой болжээ. Ингээд та бүхэнд тэрхүү зурагнуудаас хүргэе. 

Франц эр Бээжингийн хогийн цэг дээрээс олж, цуглуулсан зургуудаа дэлгэжээ (30+ фото) Хадгалах

Нөлөө бүхий хүмүүсийн залуу насны ховор зургууд (35 фото)

Заримдаа улс гүрнүүдийн жолоог атгаж явсан их удирдагчид, улс төрчид хэзээ нэгэн цагт залуу хүн байсан гэдгийг төсөөлөхөд бэрх байдаг. Учир нь бид тэднийг байнга л нас тогтсон, намбатай төрхөөр нь харсаар дассан байдаг билээ. Энэ үүднээс та бүхэнд өмнө цагийн болон өнөөгийн нэрт улс төрчид, алдартай хүмүүс залуу насандаа ямар байсныг толилуулж байна.

Нөлөө бүхий хүмүүсийн залуу насны ховор зургууд (35 фото) Хадгалах

Мэрилин Монрогийн алдартай болохоос өмнөх үеийн ховор зургууд (20 фото)

Алтан шаргал үс, улаан уруулын будаг бол Мэрилин Монро (Marilyn Monroe)-ийн илэрхийлэл мэт ойлгогддог. Гэвч цөөн хэдэн хүн түүний жүжигчний карьер эхлүүлэхээс өмнөх дүр төрх, амьдралыг мэддэг ажээ.

Мэрилин Монрогийн алдартай болохоос өмнөх үеийн ховор зургууд (20 фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №14

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №14 Хадгалах

Анхааралтай харах тусам айдас төрүүлэх зургууд

Америкийн зураач, дизайнер Жеффри Ли Жонсон "Dark reflection pieces" нэртэй гуравхан зургийн цувралаар интернетэд алдаршжээ. Гэхдээ түүний бүтээл тус бүрд маш олон нарийн ширийн зүйлс агуулагдсан байдаг. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхоцгооё!

Анхааралтай харах тусам айдас төрүүлэх зургууд Хадгалах

Таны өмнө нь харж байгаагүй түүхэн ховор зургууд

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөө бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор зургуудийг сонирхоно уу.

Таны өмнө нь харж байгаагүй түүхэн ховор зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №678

Хүйтний ам наашилж буй эдгээр өдрүүдийг эрч хүчтэйгээр даван туулахад тань туслах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №678 Хадгалах

Мэдрэмжтэй "зураг-алаач" нарын хөгтэй мөчүүд

Санаатай болон санамсаргүй байдлаар "зураг алдаг" хүмүүс үнэндээ тухайн зурагт өнгө нэмж, илүү дурсамжтай болгодог. Ингээд хүний зургийг алах биш аварч байгаа хүмүүсийн хөгжилтэй мөчүүдийг хүргэе.

Мэдрэмжтэй "зураг-алаач" нарын хөгтэй мөчүүд Хадгалах