НҮДЭЭ БАЯСГАЯ

Хаах
Сурталчилгаа

Таныг уулга алдуулах гайхалтай гэрэл зургууд

Ажлын сүүлийн өдөрт тань амт нэмэн, гайхалтай сайхан гэрэл зургуудаар мэлмийг тань мялааж, эерэг энерги бэлэглэхээр шийдлээ.  Дэлхий ертөнц гэдэг гайхан бишэрч барамгүй олон зүйлсийг өөртөө агуулж, өвөрмөц төрхийг бий болгож байдаг ид шидийн ертөнц гэлтэй. Биднийг хүрээлэн орших байгаль дэлхий хараад хараад ханамгүй үзэсгэлэнтэй аж. Ингээд хамтдаа таныг уулга алдуулах гайхалтай гэрэл зургуудыг сонирхьё. 

Таныг уулга алдуулах гайхалтай гэрэл зургууд Хадгалах

"Эдгээр амьтдаар оролдсоны хэрэггүй!" (20 фото)

Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж амьдралын идэвхтэй байхад л дараах амьтад шиг сэтгэл татам болж чадах нь байна шүү дээ. Тэдний хэнд ч жингээ барьдаг нууц, хоолны дэглэм байхгүй гэхээр байгалиас заяасан өгөгдөл нь энэ юм болов уу? Энэ удаад бид та бүхэнд бодибилдингийн тамирчин мэт харагдах амьтдын хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

"Эдгээр амьтдаар оролдсоны хэрэггүй!" (20 фото) Хадгалах

"Мөнх цэвдгийн орон" Якутын өвөл амьдрал хэрхэн өрнөдөг вэ? (25 фото)

Хойд хөршийн Саха-Якутын бүгд найрамдах улс бол дэлхийн хамгийн том газар нутагтай засаг захиргааны нэгж юм. Тэндхийн өвлийн улирал итгэмээргүй хахир хатуу тул амьдардаг хүмүүс нь ч гэсэн гайхалтайгаар дасан зохицжээ. Түүнчлэн мөнх цэвдэгт хөрс дээр орших нийслэл Якутск хот нь өвөлдөө цельсийн -50 хэм хүрдгээрээ дэлхийн хамгийн хүйтэн хот гэж тооцогддог. Ингээд Якутчууд хэрхэн өвөлждөг болохыг сонирхоцгооё.

"Мөнх цэвдгийн орон" Якутын өвөл амьдрал хэрхэн өрнөдөг вэ? (25 фото) Хадгалах

Хүн хэрвээ амьтан байсан бол...

Хүн гэдэг бол хамгийн соёлтой араатан гэдгийг бид өөрсдөө ч мэдэж байгаа. Хэрвээ бид амьтдын оронд, харин амьтад бидний оронд байсан яг доорх зураг шиг л үйл явдал байнга болох байжээ. Үнэхээр харгис биш гэж үү? 

Хүн хэрвээ амьтан байсан бол... Хадгалах

Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст гадаад төрх байдал, үзэл бодол, хийж байгаа үйлдэл гээд л хоорондоо харилцан адилгүй, ялгаатай тал олон байдаг. Гэхдээ бид үүнийг сайтар анхааран харж чаддаг болов уу? Харин өнөөдөр та бүхэндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг харуулсан хөгжилтэй зураг болон мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү мэдээлэл танд эерэг энерги, инээд, баяр хөөрийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн ялгаа Хадгалах

Таны нүдэнд нулимс хуруулах хүчирхэг гэрэл зургууд

Зураг бүхэн өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлэх бөгөөд зарим нь уйтгар гуниг агуулсан байдаг бол харин зарим нь баяр хөөр агуулсан байх нь бий. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ сэтгэлд тань эерэг мэдрэмж төрүүлж, халуун дулаан энерги мэдрүүлэх гайхалтай гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Таны нүдэнд нулимс хуруулах хүчирхэг гэрэл зургууд Хадгалах

Орон орны сурагчдын ангиар зочилцгооё

Дэлхийн улс орнуудын сурагчид ямар ангид, хэрхэн сууж хичээллэдэг бол? Сонирхолтой сонсогдож байгааа биз. Гэрэл зурагчин Жулиан Жермен (Julian Jermaine) 2004-2012 оны хооронд 20 гаруй улсаар зочлон 450 гаруй ангийн зургийг авчээ. Энэ тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Орон орны сурагчдын ангиар зочилцгооё Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулсан хөгжилтэй залуу

Сошиал ертөнц хөгжихийн хэрээр хүмүүсийн сэтгэхүй, төсөөлөн бодох, аливааг ургуулах чадвар нэмэгдсээр эцсийн цэгтээ хүрээд байна. Тэд бүхнийг бүтээлчээр, хийсвэр төсөөллөөр харж, ийнхүү биднийг хөгжөөж байна шүү дээ. Ингээд бид та бүхэндээ сүүлийн үед, цахим ертөнцийг шуугиалаад байгаа хөгжилтэй залуугийн ертөнцийг харах билэг, оюунтай танилцуулья. Энэ их стресс, уур бухимдлын завсраар жаахан ч болов өөрийгөө сэргээгээд аваарай.

Цахим ертөнцийг шуугиулсан хөгжилтэй залуу Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №37

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №37 Хадгалах

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд

Зураг бүхэн өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг бөгөөд тухайн цаг үеийг илтгэх дурсамж мөн гэрэл зургийн хальснаа үлдсэн байдаг билээ. "Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэж хүртэл ярьдаг шүү дээ. Зарим түүхэн ховор гэрэл зургуудыг үзсэнээр бид өмнө нь сонсож байгаагүй, итгэмээргүй түүхүүдийг мэдэж авч, гэрэл зургийн цомгоор аялах сайхан завшаан гарч ирдэг билээ. Ингээд хамтдаа түүхэн гэрэл зургуудыг үзэж сонирхоцгооё.

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд Хадгалах

Алс хойд нутгийнхны нууцлаг амьдрал гэрэл зургийн дуранд... (50 фото)

Хойд мөсөн далайн өмнөхөн орших Ямалын хойгоос гаралтай Сергей Анисимов нисэхийн инженер мэргэжилтэй ч гэрэл зураг буулгахад бүхий л зүрх сэтгэлээ зориулжээ. Анисимов өдгөө Гренланд, Канад, Норвеги, Франц-Иосифын газар, Шпицберген зэрэг манай гарагийн хойд ба арктикийн бүс нутгаар аялахад амьдралынхаа багагүй хугацааг зарцуулдаг. Гэсэн ч тэрээр төрөлх нутаг болох Ямалынхаа ард иргэд, ан амьтад, байгаль дэлхийн тогтоцыг камерын дурандаа буулгах хамгийн дуртай гэнэ. 

Алс хойд нутгийнхны нууцлаг амьдрал гэрэл зургийн дуранд... (50 фото) Хадгалах