НҮДЭЭ БАЯСГАЯ

ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Алдартнууд Орост ирвэл...

Дэлхийн хамгийн том газар нутагтай гүрэн Орос оронд байхгүй юм гэж үгүй. Тэндээс бүр Холливудын алдартай эрхмүүдийн орос  хувилбарыг ч харж болно шүү. 

Алдартнууд Орост ирвэл... Хадгалах

"Дур тавих мөч" - Литва гэрэл зурагчны фото төсөл

Литвийн гэрэл зурагчин Альберт Поцей нь Канадын Альберта мужийн их сургуулийг онц дүнтэй төгсөөд томоохон компанийн мэдээллийн технологийн хэлтэст амжилттай ажиллаж байсан боловч 30 нас хүрээд ажлаа орхиж мөрөөдлөө даган гэрэл зураг дарахаар шийджээ. Тэрээр харьцангуй богино хугацаанд алдаршиж, Европ даяар олон шавь, дагагчидтай болжээ. Тэрээр минимализм, геометрийн тэгш хэм, зөөлөн гэрэл болон байгалийн сэтгэл зүй төрлөөр дагнан уран бүтээлээ туурвидаг. Ингээд түүнийг алдрын оргилд хүргэсэн "Дур тавилт" фото төслийг танилцуулж байна. 

"Дур тавих мөч" - Литва гэрэл зурагчны фото төсөл Хадгалах

Энгийн мөртлөө тааламжтай мэдрэмж төрүүлэх зургууд (35 фото)

Хамгийн энгийн зүйлд харсан хүний сэтгэлийг тайвшруулж, цаанаа л нэг тааламжтай мэдрэмж төрүүлэхүйц төгс гоо үзэсгэлэн нуугдаж байдаг. Магадгүй мянгад эсвэл саяд нэг тохиолдох төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон гайхалтай тохиолдлуудыг үзэж сэтгэлээ баясгацгаая. 

Энгийн мөртлөө тааламжтай мэдрэмж төрүүлэх зургууд (35 фото) Хадгалах

Залхуурлын шинэ түвшинд очсон хүмүүс (30+ фото)

"Би хэцүү ажлыг хийлгэхэд үргэлж залхуу хүнийг сонгоно. Учир нь тэд үүнийг хийх хялбар аргыг олж чадна" гэдэг үгийг Билл Гейтс нэг удаа иш татаж ярьсан байдаг. Энэ үгийг хэн хэлснийг мэдэхгүй ч тэр үнэхээр ухаантай хүн бололтой. Учир нь залхуу хүмүүс аливаа зүйлийг яаж хялбархан хийхээ мэддэг, тэд яаж ийж байгаад л залхуурах төгс шийдэл олж чаддаг.. Үүнийг дараах зургууд батлан харуулах болно. 

Залхуурлын шинэ түвшинд очсон хүмүүс (30+ фото) Хадгалах

“Танихгүй хүнд үнсүүлсний өмнө ба дараа" (фото төсөл)

Гэрэл зурагчин Йоханна Сирингийн “Танихгүй хүний үнсэлт” фото төсөл нь хүмүүс хоорондын хил хязгаарыг хэрхэн давж гарч болохыг батлан харуулсан юм. Тэрээр энэ жилийн Данийн Роскилде хөгжмийн фестивальд оролцох үеэрээ олон шинэ найзуудтай болж чаджээ. Түүний арга нь маш хялбар, ердөө л "үнсэлт" байв. Энэ тухайгаа тэрээр "Үнсэлт нь уруулын мэдрэмжийг өдөөж, энэ нь допамин ялгаруулж, окситоцин даавар нэмэгдэхэд хүргэдэг. Ингэснээр хоёр хүний хоорондох сандрал тайлагдаж, сэтгэлийн холбоо үүсдэг" гэж тайлбарлажээ. 

“Танихгүй хүнд үнсүүлсний өмнө ба дараа" (фото төсөл) Хадгалах

Хальт харвал буруу сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй зургууд (30 фото)

Орчин цагт гэрэл зурагт итгэнэ гэдэг хэцүү болсон, ялангуяа анх хараад. Дарах өнцгөөс хамаарч зургийг хүмүүст яаж ч харагдуулж болдог. Гэхдээ сайтар ажиглаж харвал түүний цаана жинхэнэ төрх нь нуугдаж байдаг аж. 

Хальт харвал буруу сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй зургууд (30 фото) Хадгалах

Сүрлэг Эверест уул орон орны гэрэл зурагчдын дуранд... (30 фото)

Дэлхийн хамгийн өндөр оргил дээр гарахаас илүүтэй байгалийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх зүйл үгүй. Далайн түвшнээс дээш 8848 метрт сүндэрлэх Эверест уул манай дэлхийн хамгийн өндөр цэг, дэлхийн оргил билээ. Энэхүү өндөр уулын оргилд гарах гэж уулчид яагаад амь насаараа дэнчин тавьдаг юм бол гэсэн асуултад нэгэн уулчин "Амьдрал угаасаа тэмцэл учраас, тулалдаж байж л амьд үлддэг учраас уулчид энэ адал явдлаас зүйрлэшгүй их баяр баясал, аз жаргалыг мэдэрдэг. Энэ бол амьдралын утга учир юм" гэж хариулжээ. Ингээд орон орны гэрэл зурагчдын дуранд "Сүрлэг Эверест Уул" хэрхэн буусныг тольдоцгооё. 

Сүрлэг Эверест уул орон орны гэрэл зурагчдын дуранд... (30 фото) Хадгалах

Хүмүүсийн санамсаргүйгээр олсон хосгүй үнэ цэнэтэй зүйлс

Заримдаа энгийн нэг цэвэрлэгээ эрдэнэсийн хайгуул болж хувирдаг. Хэн нэгний хог гээд хаячихсан байсан зүйлсийн дотроос асар их түүх өгүүлэх хуучны эд зүйлс гарч ирэх нь бий. Ингээд цахим хэрэглэгчдийн олсон эртний эд зүйлсийг сонирхоцгооё. 

Хүмүүсийн санамсаргүйгээр олсон хосгүй үнэ цэнэтэй зүйлс Хадгалах

Малайз уран бүтээлчийн энгийн бөгөөд "өхөөрдөм" комик зургууд

Малайз гаралтай зураач, график дизайнер Лим Хэн Сүйгийн (Lim Heng Swee) хувьд уран бүтээлийн гол зорилго нь бусдад инээмсэглэл бэлэглэх гэнэ. Ингээд түүний өхөөрдөм зургуудийг толилуулж байна.

Малайз уран бүтээлчийн энгийн бөгөөд "өхөөрдөм" комик зургууд Хадгалах

Цаг хугацаа бүхнийг ялан дийлдэг гэдгийг нотлох зургууд (30 фото)

Ганц хуудас цаасаас эхлээд асар том барилга хүртэл цаг хугацааны эсрэг юу ч хийж чадахгүй. Аливаа зүйл хичнээн хугацааг элээсэн болохыг шинэ зүйлтэй нь харьцуулах замаар хялбархан мэдэж болно. Ингээд үүнийг батлах зургуудыг харцгаая.

Цаг хугацаа бүхнийг ялан дийлдэг гэдгийг нотлох зургууд (30 фото) Хадгалах

Бусдын атаархлыг өөрийн эрхгүй төрүүлдэг бүсгүйчүүд

Атаархана гэдэг муу гэдэг хүн бүр мэддэг. Гэхдээ мэдээж өөрт байхгүй зүйлийг бусдад байхыг харах мөчид тэрхүү сэтгэл хөдлөлд автахгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Дараах зургуудаас ямар бүсгүй бусдын атаархлыг төрүүлдэг болохыг хараарай.

Бусдын атаархлыг өөрийн эрхгүй төрүүлдэг бүсгүйчүүд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №655

Баасан гариг бүр хүргэдэг хөгжилтэй "Элдэв зураг" цувралын маань шинэхэн дугаар бэлэн боллоо. Хаврын хавсаргатай өдрүүд үргэлжилж, амралт сунгагдсан энэ үед хүмүүст уйтгартай байгаа болов уу. Тиймээс "Элдэв зураг" цувралаа үзээд ажлын алжаалаа бага ч гэсэн тайлаарай.

Элдэв зураг (70 фото) №655 Хадгалах