НҮДЭЭ БАЯСГАЯ

50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Маш ховор тохиолдох хачирхалтай давхцалууд (30 фото)

Ихрүүдтэй тааралдах нь аз авчирдаг гэдэг.  Харин санамсаргүй байдлаар нэг газар адилхан хувцастай тэр бүү хэл яг адилхан хөдөлгөөн хийж таарсан хүмүүс аз авчрах болов уу. Хаа нэгтээ өөртэйгөө адилхан хүнтэй тааралдах нь маш ховор үзэгдэл боловч интернет хөгжсөн өнөө үед энэ сонирхолтой давхцлуудыг харах боломжтой болжээ. 

Маш ховор тохиолдох хачирхалтай давхцалууд (30 фото) Хадгалах

"Юу таныг баян болгодог вэ?" - Хятад гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл

Гэрэл зурагчин Хуанг Чинжун эгэл жирийн Хятад айл өрхийн аж амьдралыг нэг бүрчлэн харуулсан өвөрмөц фото төслөө 2003 онд эхлүүлжээ. Тэр цагаас хойш 10 гаруй жилийн хугацаанд Ма Хонжитэй хамт бусад газруудаар аялан тус улсын өнцөг булан бүрд аж төрөх эгэл хүмүүсийн амьдралыг харуулсан сонирхолтой зургуудыг цуглууж чадсан байна.

"Юу таныг баян болгодог вэ?" - Хятад гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл Хадгалах

Эгзгийг нь олж дарсан зургууд (30+ фото)

Үзсэн харсан хүн бүрийг уулга алдуулмаар гайхалтай гэрэл зураг дарна гэдэг бол аз бас авьяас. Тэр л ганцхан хоромд амжин жинхэнэ эгзэгтэй үеийг олж дарах нь яг л цаг хугацааг шүүрч аваад хадгалах мэт. Ингээд эгзэгийг нь тааруулж дарсан хөгжилтэй зургуудыг үзэж стрессээ тайлцгаая. 

Эгзгийг нь олж дарсан зургууд (30+ фото) Хадгалах

Инстаграмын баян залуус хөл хорионы үед хэрхэн зугаацаж байна вэ? (30+ фото)

Инстаграм хуудас аль хэдийн дэлхий нийтэд бие галбир, эд хөрөнгө, тансаглалаа гайхуулдаг онцлогтой олон нийтийн гол сүлжээ болсон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа баячуудын хүүхдүүд хувийн нисдэг тэрэг эсвэл моторт завин дээрх халуухан зургаа нийтлэн олон мянган хандалт цуглуулах нь одоо бараг хэвийн үзэгдэл болсон байх. Харин хөл хорионы үед тэд хэрхэн зугаацаж байгааг харцгаая. 

Инстаграмын баян залуус хөл хорионы үед хэрхэн зугаацаж байна вэ? (30+ фото) Хадгалах

Хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд буй "Бикини карантин" трэнд

Коронавирусийн хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед инстаграмын халуухан бүсгүйчүүд маань нэгэн сонирхолтой тренд дэлгэрүүлжээ. Маскаар бикини хийж өмссөн эдгээр халуухан эмэгтэйчүүдийг хүнд хэцүү асуудлыг тоглоом шоглоом болголоо хэмээн буруутгаж байгаа хүмүүс ч цөөнгүй байна. Ялангуяа маскны хомсдолд ороод байгаа хүмүүс үүнийг нэлээд хүндээр хүлээн авч байгаа бололтой. Гэхдээ л ямар ч нөхцөлд өөдрөг, загварлаг байж чаддаг хүчирхэг бүсгүйчүүдэд маань тэдний шүүмж сонин биш байх. 

Хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд буй "Бикини карантин" трэнд Хадгалах

80-аад онд дарсан зурагнуудаа 30 жилийн дараа "сэргээсэн нь"...

1970-аад оны сүүлч, 80-аад оны эхээр Крис Порз хэмээх эмнэлгийн ажилтан Их Британийн Кэмбрижшир дүүрэг дэх төрөлх Питерборо хотын гудамжаар явж, тааралдсан хүмүүсийн зургийг даржээ. 30 гаруй жилийн дараа Крис өөрийн дуртай цуглуулгаа дахин шинэчилхээр шийдсэн байна. Ингээд залуу сүүлийн 7 жилийн турш гэрэл зураг дээрх хүмүүсийг хайж олон, дахин зургийг нь авчээ. Тэрээр энэхүү хосгүй, үнэт цуглуулгаа "Reunion" хэмээх номондоо хэвлүүлсэн байна. 

80-аад онд дарсан зурагнуудаа 30 жилийн дараа "сэргээсэн нь"... Хадгалах

Алдартнууд хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? (40+ фото)

Короновирусийн тархалттай холбоотойгоор дэлхий даяар хөл хорио тогтоогоод байгаа энэ үед алдартай одууд ч бидэнтэй адил гэрийн хорионд цагийг өнгөрөөж байгаа билээ. Ингээд тэд цагийг хэрхэн өнгөрөөж байгааг сүүлийн үед инстаграмдаа нийтэлсэн зургуудаас харцгаая. 

Алдартнууд хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? (40+ фото) Хадгалах

Бид өдөр бүр нэг л зүйлээ хийдэг болохыг батлах гэрэл зургууд

Данийн гэрэл зурагчин Питер Фунч 10 орчим жил Нью Йоркийн иргэдийн ажил руугаа явж буй зургийг даржээ. Тэрээр 2007-2016 он хүртэл Вандербильтийн гудамжинд өглөөний 8:30-9:30 цагийн хооронд дарсан зургуудаа нэгэн цомог болгон нэгтгэхдээ хачирхалтай, ер бусын давхцал ажиглажээ. Ийнхүү түүний зургийн төсөл хэдий олон жил өнгөрсөн ч хүмүүс нэг л зүйлээ давтсаар байдаг гэдгийг батлан харуулсан юм. 

Бид өдөр бүр нэг л зүйлээ хийдэг болохыг батлах гэрэл зургууд Хадгалах

"Охидын амьдрал ийм л байдаг" - Орос уран бүтээлчийн хөгжилтэй комикс

Залуу уран бүтээлч Ханна Блүүм орчин үеийн охидын өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй комиксоор илэрхийлж, цахим орчинд алдартай болжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс толилуулж байна.

"Охидын амьдрал ийм л байдаг" - Орос уран бүтээлчийн хөгжилтэй комикс Хадгалах

Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн бүсгүйчүүд

Гоо үзэсгэлэн бол хүч гэдэг. Тиймээс ч царайлаг бүсгүйчүүд бусдаас илүү давуу талтай байдаг. Харамсалтай нь, зовлон бэрхшээлийн өмнө тэдний хөөрхөн царай ч хүчин мөхөсддөг бололтой. Ингээд гэмт хэрэг үйлдсэн гэхэд итгэмээргүй царайлаг бүсгүйчүүдтэй танилцацгаая. 

Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн бүсгүйчүүд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №654

Урин дулаан хаврын эдгээр өдрүүдийг та эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд таны ажлын өдрийн алжаалыг тайлж, амралтын өдөрт тань инээд хөөр нэмэхээр баасан гараг бүр бидний хүргэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүлээн авна уу.

Элдэв зураг (70 фото) №654 Хадгалах

Амь орж буй Ухань хот (Фото сурвалжлага)

Коронавирусын тахал эхэлсэн Ухань хотод хөл хорио тавигдсаны дараа иргэд маш болгоомжтойгоор хэвийн амьдралд шилжиж байна. Гудамж, зах худалдааны төв, зарим үйлчилгээний газруудаар цөөн тооны иргэд алхаж буй нь харагдана. Гэхдээ хараа хяналтаа бүрэн сулруулаагүй байгаа бөгөөд шаардлагатай үед тусгай албаныхан ухаалаг утасны программ ашиглан эрүүл мэндийн тест авч байгаа гэнэ. 

Амь орж буй Ухань хот (Фото сурвалжлага) Хадгалах