НҮДЭЭ БАЯСГАЯ

БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Аймшгийн кино бодит амьдрал дээр биеллээ олвол юу болох вэ? /Шог зураг/

Кино үзэх дургүй хүн гэж байдаггүй болов уу... Ялангуяа хамаг биеийн шар үс босгож, сүнс зайлтал айлгаж чадах аймшгийн киноноос бид хэзээ ч татгалздаггүй. Таны үзэх дуртай, урьд өмнө үзэж байсан маш олон бүтээл дээр хэн нэгэн бүтэлгүй нэгнээс болж олон хүн эрсдэлд орох, эсвэл хэт сониуч зандаа хөтлөгдөн кино эхлээд удаагүй байхад л үхчихдэг шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ аймшгийн киноноос суралцах маш хөгжилтэй, хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Хэзээ нэг өдөр таны аминд орох ч юм бил үү???

Аймшгийн кино бодит амьдрал дээр биеллээ олвол юу болох вэ? /Шог зураг/ Хадгалах

Орчин үеийн нийгмийн гунигтай боловч үнэн төрхийг харуулсан шог зургууд (25 фото)

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Орчин үеийн нийгмийн гунигтай боловч үнэн төрхийг харуулсан шог зургууд (25 фото) Хадгалах

4-р сарын 1-нд найзуудаа хэрхэн хуурах вэ?

Манайхан 4-р сарын эхний өдрийг "Инээдмийн баяр" хэмээн тэмдэглэж, бие биенийгээ хошин үгээр егөөдөн, хуурдаг уламжлал тогтсоор нилээдгүй хугацааг үдлээ. Дотны найзыгаа, ажлынхаа хамтрагчийг, ах эгч дүүгээ хуурч тоглон, хөгжилдмөөр байгаа ч олигтой санаа орж ирэхгүй байгаа бол бид танд дараах хөгжилтэй аргуудыг санал болгож байна. 

4-р сарын 1-нд найзуудаа хэрхэн хуурах вэ? Хадгалах

Таныг эхнээсээ дуустал алмайруулах гэрэл зургууд

Өнгөрсөн үеийн дурдатгал болж, өнөөдөр бидний мэлмийг нээж, олон зүйлсийн утга учрыг тайлж өгөх гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр зургууд нь хар цагаан өнгөтэй бөгөөд зураг тус бүр өвөрмөц утга илэрхийлж, уран гоёмсог байдлаараа бишрүүлэх аж. Ингээд хамтдаа дуу алдуулж, сэтгэл хөдөлгөм гайхалтай гэрэл зургуудыг үзэж сонирхьё. 

Таныг эхнээсээ дуустал алмайруулах гэрэл зургууд Хадгалах

Хүүхэд хэрхэн мэндэлдэг вэ?

"International Association of Professional Birth Photographers"-ээс жил бүр "Birth of the Image" буюу бүсгүйчүүдийн төрж буй агшныг зургийн хальсанд буулгасан гэрэл зурагчдын бүтээлүүдээс хамгийн шилдгүүдийг нь уламжлал болгон шалгаруулдаг байна. Ингээд хамтдаа олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж, шилдгээр шалгарсан гэрэл зургуудыг үзэж сонирхоцгооё. 

Хүүхэд хэрхэн мэндэлдэг вэ? Хадгалах

15 настай охины хэрээс хэтэрсэн тансаглал

Дэлхийн хамгийн азтай өсвөр насны охин Маяа Хэнри (Maya Henry) саяхан 15 нас хүрсэн бөгөөд түүний хуульч аав нь охиныхоо төрсөн өдөрт зориулан 6 сая долларыг зарцуулж, олны хэл амны бай болжээ. Төрсөн өдрийн үдэшлэгтээ дэлхийд нэр алдар нь түгж яваа дуучин Питт Бүлл (Pitbull), Ник Жонес (Nick Jones) нарыг урилгаар дуулуулан, Кардашианы гэр бүлтэй хамтран ажилладаг нүүр будагчаар нүүрийг нь будуулж, АНУ-ийн тэргүүн хатагтайн зурагчнаар зургийг нь авахуулж, гайхалтай орчин бүрдүүлж хэзээ ч мартагдахааргүйгээр зохион байгуулжээ.

15 настай охины хэрээс хэтэрсэн тансаглал Хадгалах

Өдрийг "базаахгүй" эхлүүлж буй хүмүүсийн хуваалцсан хөгжилтэй зургууд (35 фото)

Таны амьдрал сүүлийн үед нэг л болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаад, сэтгэл дундуур санаашраад яваа юм биш биз? Гараас юм гарахгүй байх шиг бүтэл муутай, гундуухан үе хүн бүхэнд тохиолддгийг та ямар ч үед марталгүй санаж яваарай. Зарим зүйлийг харах өнцгөө өөрчлөхөд хангалттай байдаг учир дараах хүмүүсийн амьдралын нэгэн бүтэлгүй өдөрт тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харж, тийм нөхцөлд ч инээлдэх шалтгаан олсон цовоо байдлаас эрч хүчээ сэлбээрэй.

Өдрийг "базаахгүй" эхлүүлж буй хүмүүсийн хуваалцсан хөгжилтэй зургууд (35 фото) Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн болохыг та арай анзаарахгүй яваан биш биз? Тэгвэл доорх зургуудыг үзсэнээр орчин үеийн нийгэм ямархуу байдалтай болсныг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна. 

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №11

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №11 Хадгалах

Спортын ертөнцийн хөгжилтэй бөгөөд "эвгүй" агшнууд

Амжилт гэгч амар хялбар аргаар олддог зүйл огтоос биш гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Спортын ертөнцөд ч энэ дүрэм хамгийн том нөлөө үзүүлдэг учир тамирчид олон сарын хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрээ гагц тэрхүү тэмцээнд батлан харуулах хэрэгтэй болдог билээ. Ялалтыг шийдвэрлэх мөчид үүнээс чухал зүйл өөр хаа ч байхгүй мэт бүхий анхаарал, сонор сэрэмжээ тэр зүгт хандуулах нь тодорхой асуудал боловч нөхцөл байдал буруугаар эргэж, нүүр хийх газаргүй болтлоо ичих явдал тамирчдад нэг бус удаа тохиолддог байна. Ингээд та бүхэнд тэмцээндээ улайрсан хүмүүсийн хөгтэй мөчүүдийг багцлан хүргэе. 

Спортын ертөнцийн хөгжилтэй бөгөөд "эвгүй" агшнууд Хадгалах

Үүнийг л авьяас гэнэ дээ...

Москвагийн алдарт зураач Андрей Будаев (Andrei Budaev), 1995 оноос хойш өнөөгийн нийгмийг шүүмжилсэн, утга санаа төгөлдөр шог зургуудыг зурсаар иржээ. Тэрээр өөрийн уран бүтээлүүдээрээ Вашингтон, Нью-Йорк, Парис болон Берлин хотуудад үзэсгэлэнгээ гаргасан юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөд алдаршаад байгаа  түүний уран бүтээлийн дээжүүдээс түүвэрлэн танилцуулж байгааг хүлээн авна уу.  

Үүнийг л авьяас гэнэ дээ... Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Румын улсын уран бүтээлчид болох Хориа Чрисан (Horia Crisan) болон Богдан Петри (Bogdan Petry) нар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүмүүсийн амьдрал, үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургуудаар үзүүлэхийг зорьжээ. Эдгээр зургуудыг үзсэний дараа таныг амьдралын бодит үнэнийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах