НҮДЭЭ БАЯСГАЯ

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №19

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №19 Хадгалах

Дайсны цэргүүд

"Намайг олоорой" хэмээн хөгжилдөн гүйлдэх хүүхдүүд үнэхээр өхөөрдөм биш гэж үү? Алгаараа нүүрээ таглачихаад л бүхэлдээ нуугдчихлаа хэмээн бодох тэднийг харахад өөрийн эрхгүй хайр хүрнэ. Тэд хаана нуугдсаныг хараач?...

Дайсны цэргүүд Хадгалах

Оддыг шоглосон нь

Сүүлийн үед одуудыг шоглож, олны анхаарлыг татах болсон Том Лэнк (Tom Lenk) хэмээх залуу өөрийн Инстаграм хуудсандаа одуудыг дууриан элэглэсэн байдаг. Хүмүүст түүний хошин шогийн мэдрэмж, хөгжилтэй төрх, хувцаслалтуудыг нь ихэд өндөр үнэлж байгаа гэнэ шүү. 

Оддыг шоглосон нь Хадгалах

Хятад тэрбумтны үйлдэл олны дургүйцлийг хүргэв

Эд баялаг, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүсийн амьдралын хэв маяг биднийхтэй харьцуулахад тэнгэр, газар шиг өөр байдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэдний хувьд мөнгөний үнэ цэнэ гэх зүйл бараг байдаггүй бөгөөд авахыг хүссэн зүйлээ нүд ирмэхийн зуур өөрийн болгодог нь нууц биш юм. Тэгвэл саяхан Хятадын тэрбумтан Ван Сиконг (Wang Sicong)-гийн өв залгамжлагч, олон нийтийг гайхшруулсан худалдан авалт хийсэн нь цахим ертөнцийг шуугиулаад амжжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хятад тэрбумтны үйлдэл олны дургүйцлийг хүргэв Хадгалах

Бид хөгширвөл ямар болох вэ?

Заримдаа бид эмээ өвөөгөө дээр үеийн юм ярьж байна гэж инээлддэг үе байдаг. Мөн тэднийг орчин үеийн техник технологийг ашиглаж мэдэхгүй, чадахгүй гэж боддог нь нууц биш юм. Харин ирээдүйд бидний үеийнхэн, хүүхэд залуус нас ахиад ирэхээрээ ямар байх бол? Тэдгээрийг хөгжилтэйгээр харуулсан шог зургуудыг бид та бүхэндээ хүргэж байна.

Бид хөгширвөл ямар болох вэ? Хадгалах

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ?

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хүн бүрийн дотор тархи болон зүрх хоёр хоорондоо зөрчилдөж, маргалдаж байдаг билээ. Заримдаа үүнээс болж хүн шийдвэр гаргаж чадахгүй зогсонги байдалд орох нь бий. Тэр ч үүднээсээ өнөөдөд бид та бүхэндээ хүний биеийн хамгийн чухал хоёр эрхтэн болох зүрх болон тархины хоорондын харилцааны тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ? Хадгалах

Ээ дээ, энэ хүүхнүүд үү?

Хорвоо ертөнцийн хосгүй чимэг болсон эмэгтэйчүүдгүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх билээ. Тэр ч үүднээсээ эрчүүд бид охид, бүсгүйчүүдээ хайрлаж, халамжилж, байгаа бүхнээ зориулдаг нь амьдралын жам гэлтэй. Харин тэдний хийж, гаргаж буй зарим үйлдүүдийг харахад бухимдмаар ч юм шиг, эсвэл уур хүрмээр ч юм шиг үе байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ эмэгтэйчүүдийн хийдэг тэдгээр үйлдлүүдийг хүргэхээр бэлтгэсэн юм.

Ээ дээ, энэ хүүхнүүд үү? Хадгалах

Дэлхий дээр тун цөөхөн үлдсэн үндэстнүүдийн төлөөлөл Орос гэрэл зурагчны дуранд... (25 фото)

Одоогоос 12 жилийн өмнө гэрэл зурагчин Александр Химушин устаж үгүйрэхэд хүрсэн овог, үндэстний үлдсэн цөөхөн төлөөлөгчдийн хөргийг өөрийн дуранд буулгахаар алс холын аянд гаржээ. Тэрээр 2019 онд НҮБ-ын гэрэл зургийн үзэсгэлэнд  "The World in Face" төслөө танилцуулж, олны сайшаалыг хүртэж байсан юм. Александр ийнхүү их эрлийн замдаа нийт 86 орноор аялсан бөгөөд эдгээрийн дундаас Сибирь нутаг сэтгэлд нь онцгой нандин мэдрэмж үлдээсэн гэнэ.

Дэлхий дээр тун цөөхөн үлдсэн үндэстнүүдийн төлөөлөл Орос гэрэл зурагчны дуранд... (25 фото) Хадгалах

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Зураг түүх өгүүлнэ... Улиран одсон цаг, хором мөч бүр бидэнд ухаарал, уянга хайрласаар байдаг нь гайхалтай. Тиймдээ ч бид өдгөө түүхийн гэрч болсон эдгээр сайхан гэрэл зургуудыг харж сууна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн үеийг өгүүлэх түүхэн ховор зургуудыг хүргэж байна. Таалан болгооно уу.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд Хадгалах

Хүүхэд хэрхэн төрдөг вэ?

Энэ хорвоод хүн болж мэндэлнэ гэдэг маш ховорхон хувь тавилан. Бүхэл бүтэн хүнийг төрүүлнэ гэдэг ч зөвхөн эмэгтэй хүнд л заяах гайхалтай тохиол төдийгүй хувь заяаны хүндхэн шалгуур билээ. Хүүхэд төрөх үеийн баяр жаргалын нулимстай торгон агшинг "төрөлтийн" гэрэл зурагчин (Birth photographer) Ангела Галло (Angela Gallo) ийнхүү буулгажээ.   

Хүүхэд хэрхэн төрдөг вэ? Хадгалах

Ньютоны хуулийг зөрчсөн тохиолдлууд

Ньютоны таталцлын хуулийг хэн хүнгүй дунд сургуулийн физикийн хичээл дээр үзэж байсан билээ. Гэвч хүний амьдрал гэгч гэнэтийн зүйлээр дүүрэн тул заримдаа санаанд оромгүй зүйл тохиолддог ажээ. Гэрэл зургийн хальснаа эдгээр агшнуудыг буулгаж аваагүй бол хүн яагаад ч итгэж чадахгүй байсан биз. Тэгвэл энэхүү хуулийг зөрчсөн ямар тохиолдол байгааг хамтдаа харъя. Танд сонирхолтой санагдана гэдэгт итгээрэй.

Ньютоны хуулийг зөрчсөн тохиолдлууд Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль

Сүүлийн үед техник технологи өндөр хөгжихийн хэрээр зураг авах хэрэгслүүдийн чанар улам сайжирч, гайхалтай агшныг гэрэл зургийн хальсанд буулгах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон билээ. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан мэргэжлийн гэрэл зурагчдын зураг авахдаа ашигладаг 11 залийг хүргэхээр бэлтгэсэн юм. Та сурч аваад заавал хэрэгжүүлээрэй.

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль Хадгалах