НҮДЭЭ БАЯСГАЯ

Дурласан хүн бүрийн танил мэдрэмжүүдийг харуулсан Вьетнам уран бүтээлчийн комикууд

Хүн бүрийн хайр дурлал өөр өөрийн онцлог шинжүүдтэй бөгөөд аз жаргалтай харилцааг үргэлжлүүлэхэд тэдгээр нь маш чухал. Вьетнамын уран бүтээлч Luong Thuy жинхэнэ хайраа олсон азтай нэгэн бөгөөд түүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжтай мөч бүхнээ комик болгон хуваалцдаг аж. Дараах хайр хүрэм зургуудаас та өөрийгөө болон хайртай хүнээ ч олж харж магадгүй.

Дурласан хүн бүрийн танил мэдрэмжүүдийг харуулсан Вьетнам уран бүтээлчийн комикууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №697

Жавар зөөлөрч, урин цаг айлчлах бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдийг та сэтгэл сэргэг, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №697 Хадгалах

Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүйг танд ойлгуулах зургууд

Цаанаа ямар амьдралтай, юу үзэж туулсныг мэдэхгүй ч бид бусдыг үнэлж дүгнэх дуртай байдаг. Хэн нэгнийг "аальгүй", "их зантай", "архичин" эсвэл "муу эцэг" гэх мэтээр өөртөө ойлгуулахад бидэнд хэдхэн минут л хангалттай. Энэ нь ихэнх тохиолдолд буруу бөгөөд бүхий л хүмүүст тантай адилхан баяр, гунигтай мөчүүд байдгийг дараах зургууд харуулах болно.

Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүйг танд ойлгуулах зургууд Хадгалах

Харьцуулж харж байж л хэрхэн өөрчлөгдсөнийг нь мэдэх зургууд

Та бидний эргэн тойрон дахь бүх зүйлс цаг хугацааны аясаар бага багаар элэгдэн хуучирч, хувиран өөрчлөгдсөөр буй. Гэтэл бид тэр бүхнийг урт  хугацааны дараа эргэн харахдаа л сая нэг анзаардаг шүү дээ. Өдөр өдрийн өчүүхэн өөрчлөлт нэмэгдсээр хожим маш том ялгаа бий болгосон нь гэрэл зургийн тусламжтай ил тод харагдах аж. Ингээд жижигхэн өөрчлөлт ч хэчнээн гайхамшигтай болохыг харуулах дараах зургуудыг хүлээн авч үзээрэй!

Харьцуулж харж байж л хэрхэн өөрчлөгдсөнийг нь мэдэх зургууд Хадгалах

Дэлхийн алдартнуудын хүндлэлийг хүлээсэн домогт гэрэл зурагчин Марк Селигерийн бүтээлүүд (30+ фото)

Марк Селигер (Mark Seliger) нь 1959 онд Техасын Амарилло хотод төржээ. Сурагч насандаа тэрээр гэрэл зургийн хорхойтон болж, гэрийнхээ угаалгын өрөөнд зураг угааж туршилт хийдэг байжээ. Хожим тэрээр Техасын их сургуульд баримтат гэрэл зургийн чиглэлээр суралцаж төгссөн байна.

Дэлхийн алдартнуудын хүндлэлийг хүлээсэн домогт гэрэл зурагчин Марк Селигерийн бүтээлүүд (30+ фото) Хадгалах

Хүний хамгийн үнэнч найзуудын хөгжилтэй зургууд (25 фото)

Хүн төрөлхтний хамгийн үнэнч найз гэгддэг нохой бүх насаараа эзнээ аюулаас хамгаалж, хайрладаг гэдгийг бид сайн мэднэ. Гэвч ухаалаг энэ амьтан зарим үед хүүхэд шиг болчимгүй хэрнээ эгдүүтэй үйлдэл гаргаж, эргэн тойрондоо инээд хөөр бэлэглэдэг. Нүүрээ дараад хүмүүсээс нуугдчихлаа гэж итгэдэг бяцхан жаалуудын адил дараах элдэвтэй амьтдын инээдтэй зургуудыг хүлээн авч үзээрэй. 

Хүний хамгийн үнэнч найзуудын хөгжилтэй зургууд (25 фото) Хадгалах

Хип-хоп соёлын нөлөө бүхий эрхмүүд Англи уран бүтээлчийн сэтгэмжээр...

Лондонд амьдардаг Дэйл Эдвин Мюррей (Dale Edwin Murray) хэмээх артист анх мэргэжлийн гэрэл зурагчин болох мөрөөдөлтэй байсан ч хожим нь дижитал арт чиглэлд уран бүтээл туурвих болжээ. Түүний бүтээлийн дийлэнх хэсэг нь хип хоп соёлыг харуулдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд тэрээр Nike, NBA, GQ, The New York Times, Apple болон бусад томоохон байгууллагуудтай хамтран ажилласан байна. 

Хип-хоп соёлын нөлөө бүхий эрхмүүд Англи уран бүтээлчийн сэтгэмжээр... Хадгалах

"Хүсэл, мэдрэмжийг тосон будгаар..." - Орчин цагийн шилдэг зураач Малколм Липкийн бүтээлүүд

Нэн орчин үеийн урлагийн төлөөлөл болсон Америкийн зураач Малколм Лийпк (Malcolm Liepke) хүн төрөлхтний амьдралд тохиолдох хором мөч бүхнийг тод харуулах уран зургуудаараа алдартай. Тэрээр өмнө нь Time, Forbes, Newsweek зэрэг томоохон хэвлэлүүдийн сурталчилгааг хариуцан ажилладаг байсан боловч хожим уран зургийн ертөнцөд ур чадвараа зориулахаар шийдсэн байна. Ингээд Малколм Лийпкийн уран зургуудтай хамтдаа танилцацгаая! 

"Хүсэл, мэдрэмжийг тосон будгаар..." - Орчин цагийн шилдэг зураач Малколм Липкийн бүтээлүүд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №31

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №31 Хадгалах

Орчин үеийн нийгмийн гунигтай боловч үнэн төрхийг харуулсан шог зургууд (25 фото)

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Орчин үеийн нийгмийн гунигтай боловч үнэн төрхийг харуулсан шог зургууд (25 фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №696

Өвлийн сүүлийн сарыг та бүхэн эрч хүч, урам зоригоор дүүрэн эхлүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд баасан гараг бүр уламжлал болгон хүргэдэг "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэе. Инээд наргиан, гоо сайхан, сонин хачин бүхнээр дүүрэн дараах зургууд таны ажлын алжаалыг тайлж, нүдийг тань баясгах болно.

Элдэв зураг (70 фото) №696 Хадгалах

Хүмүүсийн "сүнсийг зайлуулах" дөхсөн гэмгүй зүйлсийн хөгжилтэй зургууд

Хальт харахад зүрх амаар гаргах шахам айдас төрүүлсэн зүйл үнэн хэрэгтээ санаандгүй давхцал эсвэл зүгээр нэг сүүдэр байх тохиолдол бий. Эсвэл айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр энгийн зүйлийг аймшиг болгож хардаг нүдэнд асуудал байж болох юм. Ямартай ч энэ явдал хүн болгонд тохиолддог болохыг харуулах хөгжилтэй боловч хөгтэй мөчүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Хүмүүсийн "сүнсийг зайлуулах" дөхсөн гэмгүй зүйлсийн хөгжилтэй зургууд Хадгалах