ПОДКАСТ

Монголын шилдэг залуусын тархи цэнэглэх 20 подкастыг нэг доороос!

Та бүхнийхээ цагаан сарын баярын амралтанд зориулан "Caak Podcast"-ын "Зочинтой ярилцъя" булангийн нийт 20 зочны дугаарыг нэг доороос сонсох Playlist буюу цомгийг танилцуулж байна. Цаашид энэ цомог дээр шинэ зочдын оролцсон дугаарууд нэмэгдээд явах учраас Soundcloud дээр хадгалаад аваарай. 

Монголын шилдэг залуусын тархи цэнэглэх 20 подкастыг нэг доороос! Хадгалах
2020-02-21, 20:44

2019 онд хүмүүсийн хамгийн их сонссон шилдэг 10 подкаст

2019 оны эхэнд бид "Саак подкаст" хэмээх шинэ контентийг хүргэж, жилийн хугацаанд сонирхолтой, олон зочдыг та бүхэнтэй уулзуулсан билээ. Ингээд улирч буй онд хамгийн их сонсогчдын анхаарлыг татсан 10 ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Ирэх 2020 ондоо цоо шинэхэн илүү сонирхолтой зочидтойгоор уулзацгаая! 

2019 онд хүмүүсийн хамгийн их сонссон шилдэг 10 подкаст Хадгалах
2019-12-31, 14:17

#06 Хасах 18 - Sex Education

"Хасах 18" подкастын 6 дахь дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ удаа тэд хүмүүсийн тэр болгон яриад байдаггүй ч  хамгийн чухал сэдвийн талаар ярилцлаа. 

#06 Хасах 18 - Sex Education Хадгалах
2020-07-17, 14:58

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

"Хасах 18" подкастын 9 дахь дугаар бэлэн боллоо. Энэ дугаарын зочид маань 20 насандаа тэрбумтан хосууд болох зорилготой өсвөр насны хосууд. Арван долоохон настай ч насандаа ахадсан гэмээр хэрсүү, хөдөлмөрч хүүхдүүд. Тэдний хэрсүү яриа, болоод зорилгодоо хүрэхэд туслах хэрэгтэй зөвлөгөөг подкастаас сонсоорой. 
 

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно Хадгалах
2020-10-03, 14:57

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

Манай "CAAK PODCAST"-ын 18 дэх дугаарын зочдоор "6 дансны арга" лекцээр та бидний танил болсон лектор Б.Мөнгөн"Цахим эмч" Б.Баярбямба болон "Нартай уралдъя" төслийн санаачлагч Хаширо нар оролцож хэрхэн өөрийгөө идэвхжүүлэх, өөрчлөлт хийхэд ямар асуудал тулгардаг болон эрүүл зөв дадлын талаар сонирхолтой, өгөөжтэй яриа өрнүүллээ. Хэрвээ та 2020 онд өөрийгөө өөрчилж, шинэ түвшинд гарахаар шийдсэн бол таны хамгийн түрүүнд сонсох подкаст энэ шүү.

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст! Хадгалах
2020-01-15, 17:30

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

Саак подкастын "Бүтээлч залуус" булангийн 35 дахь дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ дугаараар мэргэжлийн тогооч BOYAN DORI буюу Д.Буян оролцож бидний хооллолтын талаар мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй маш олон зүйлийн талаар ярилцаж зөвлөлөө. Үүгээр ч зогсохгүй тэр хэрхэн монгол амтыг гаргаж дэлхийн хэмжээнд таниулах тал дээр ажиллаж буйгаа бидэнтэй хуваалцсан билээ. 
Хүн бүрт хэрэгтэй хоол зүйн мэдлэгийг энэхүү подкастаас сонсоорой!

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг Хадгалах
2020-10-10, 12:22

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

Саак подкастын 34 дахь дугаарын зочноор Балетын багш Б.Сүндэрьяа оролцлоо. Түүний дотоод ертөнцтэй танилцсан сонирхолтой ярилцлага болсон тул та чих тавин сонсоорой.

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг Хадгалах
2020-09-25, 20:27

Д.Сүндий: Та төлөвлөхгүй амьдарч болоод л байгаа бол таныг хэн нэгэн удирддаг гэсэн үг!

Манай сайт-наас эрхлэн гаргаж буй "Саак подкаст"-ын хоёр дахь зочноор "Нэт капитал" санхүүгийн групп-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Д.Сүндий оролцож, "Хувь хүний хөгжил" гэсэн сэдвийн хүрээнд "Хүн өөрийгөө хэрхэн зөв удирдах" талаар  өөрийн туршлагаасаа хуваалцаж үр өгөөжтэй, сонирхолтой яриаг өрнүүллээ.

Д.Сүндий: Та төлөвлөхгүй амьдарч болоод л байгаа бол таныг хэн нэгэн удирддаг гэсэн үг! Хадгалах
2019-02-01, 15:23

Яг үнэндээ Д.Сүндий ингэж ярьсан!

Саяхан манай сайтын нэвтрүүлсэн "Caak Podcast" булангын маань 2 дахь зочноор уригдан ирж, яриа өгсөн "Нэткапитал" санхүүгийн группийн үүсгэн байгуулагч Д.Сүндий захиралын "Манай компани илүүдэл жинтэй хүн ажилд авдаггүй" гэсэн гарчигтай аудио яриа цахим ертөнцөд нэлээд халуухан ярианы сэдэв болж, цөөнгүй хүний шүүмжлэлтэй тулгарсан байна. Яг үнэндээ тэр шууд утгаар ингэж хэлээгүй юм... 

Яг үнэндээ Д.Сүндий ингэж ярьсан! Хадгалах
2019-02-07, 08:52

#10 Хасах 18 - Лидер сурагч

"Хасах 18" подкастын 10 дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Монголын хамгийн том сурагчдын өөрөө удирдах байгууллага болох "Лидер сурагч академи"-ийн үе үеийн тэргүүд оролцлоо. 17, 18хан насандаа Монгол улсын 21 аймагт салбартай маш том байгууллагыг хэрхэн удирдаж явсан, удирдаж байх хугацаандаа юу юуг сурсан талаар өгүүлсэн маш өгөөжтэй ярилцлага боллоо.  Сонссон хэн бүхэнд нэгийг бодуулах болно.
Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэ!

#10 Хасах 18 - Лидер сурагч Хадгалах
2020-10-24, 15:05

#29 Б.Батням: "Зальт үнэгнүүдийг таньдаг анч ноход Монголд үгүйлэгдэж байна"

Саак подкастын #29 дахь дугаарын зочноор Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал, боловсролын удирдлагын доктурант ноён Б.Батням оролцлоо. Тэрээр "Илтгэх урлаг"-ийн талаар судалж, амьдралынхаа арваад жилийг тэрхүү урлагийн төлөө зарцуулсан нэгэн.

Илтгэх урлагийн талаар бидний дунд буруу ойлголт, анзаараагүй гүн ухаанууд байдаг. Тэр бүгдийг эргэцүүлж ярилцсан хүртээмжтэй, өгөөжтэй ярилцлага боллоо.

#29 Б.Батням: "Зальт үнэгнүүдийг таньдаг анч ноход Монголд үгүйлэгдэж байна" Хадгалах
2020-07-15, 10:03

#31 "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр!

"Бүтээлч залуу" булангийн 31 дэх дугаарын зочноор "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр оролцлоо. Бидний хөндөж ярьсан сэдэв бол "Үе хоорондын ялгаа". 

#31 "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр! Хадгалах
2020-07-16, 12:40