СААК ПОДКАСТ

50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

#27 Ziko Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

Оройн мэндийг хүргэе. Ziko's podcast episode#27 эхэлж байна. Өнөөдөр сайн залуу ба муу залуусын ялгаа бүсгүйчүүд хэнд нь илүү татагддаг болон эсрэг хүйстнүүд хоорондоо сайн найз байх боломжтой юу??? талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах болно. Та бүхэн бас доор comment хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй.

#27 Ziko Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу? Хадгалах

С.Отгонжаргал: Оюун ухаан өрсөлдөхөө болиход нийгэм мөхдөг

"Caak Podcast"-ын #10 дахь дугаарын зочноор Монгол улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор, профессор С.Отгонжаргал багш оролцлоо.

Та бүхэн энэхүү подкастыг сонссоноор түүхэн үйл явдал, он тооллыг биш, харин хүний оюун ухаан, дотоод ахуй руу өнгийсөн "амьд" түүхийг сонсох болно. Мөн та Чингис хааны байлдан дагууллын нууцуудын нэг нь асар их ахуйн эрх чөлөөтэй холбоотой гэдгийг олж мэдэх болно. Ингээд чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе!

С.Отгонжаргал: Оюун ухаан өрсөлдөхөө болиход нийгэм мөхдөг Хадгалах

Ziko's podcast #21 - Бөөгийн талаар ярилцая!

Шинэ долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's podcast Episode #21 эхэлж байна. Өнөөдөр сонсогч та бүхэнтэйгээ бөө мөргөлийн талаар ярилцах болно. Бөө гэж чухам юу болох, хэзээ үүссэн, бидний амьдралд үнэхээр хэрэгтэй юу гэх мэт олон сонирхолтой асуултын хариултыг та бүхэн энэхүү подкастаас хүлээн аваарай. 

Ziko's podcast #21 - Бөөгийн талаар ярилцая! Хадгалах

Минималист блоггер Оюунтөгсийн "CAAK PODCAST"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэлүүд!

"CAAK PODCAST"-ын 7 дахь дугаарын зочноор оролцсон "минималист" стайл блоггер Оюунтөгсийн онцлох үгнүүдээс хүргэж байна. Магадгүй таны анзаараагүй эсвэл мэддэг мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлсийн гаргалгааг энэ подкаст дээр ярьсан байгаа гэдэгт итгэлтэй байна.

Минималист блоггер Оюунтөгсийн "CAAK PODCAST"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэлүүд! Хадгалах

CAAK PODCAST #08 Н.Зоригт - Монголчууд эд материал гайхуулах хэнээрхэлд автсан байна!

Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, Монголын анхны хувийн гутлын үйлдвэр болох "Хос Аз" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Н.Зоригт манай подкастын зочноор оролцож, бизнесийн туршлага болон түүхээсээ хуваалцлаа.

CAAK PODCAST #08 Н.Зоригт - Монголчууд эд материал гайхуулах хэнээрхэлд автсан байна! Хадгалах

CAAK PODCAST #05 Цэдэндаш - Төрөх үйл явц 1-5 минутанд хаашаа ч эргэж болдог!

"CAAK PODCAST"-ын 5 дахь дугаарын зочноор Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Ц.Цэдэндаш оролцлоо. Та энэхүү подкастаас жирэмслэлт, төрөхийн өмнө болон дараа юун дээр анхаарах ёстой байдаг гэх мэт эмэгтэй хүний заавал мэдэж байх хэрэгтэй чухал мэдээллийг авах болно.

CAAK PODCAST #05 Цэдэндаш - Төрөх үйл явц 1-5 минутанд хаашаа ч эргэж болдог! Хадгалах

Б.Габит - Хиймэл оюун давтамжтай ажлын байруудыг 3-10 жилийн дараа үгүй хийнэ!

"Caak Podcast"-ын 11 дэхь дугаарын зочноор дэлхийд хоёрт бичигддэг Стэнфордын Их Сургуулийн мастер, Infinite Solutions компани, Нест академийн үүсгэн байгуулагч Б.Габит оролцож, "Хиймэл оюун" (AI - Artificial intelligence) сэдвээр сонирхолтой подкаст хийлээ.

Б.Габит - Хиймэл оюун давтамжтай ажлын байруудыг 3-10 жилийн дараа үгүй хийнэ! Хадгалах

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхэд хөгжил ба хүмүүжлийн арга барил

Манай "Caak Podcast"-ын 23 дэх дугаарын зочноор "Хөөрхөн шар шувуу " сургалтын төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн ментор, Г.Төмөрзаяа оролцлоо. Бид түүнтэй Хүүхэд хөгжил ба хүмүүжлийн арга барил гэсэн сэдвээр хүүхдийн тархи хэдийд хөгждөг, насны онцлог синдром гэж юуг хэлэх вэ? Хүүхдээ хэрхэн зөв таних, эцэг эх таны оролцоо ямар чухал талаар маш сонирхолтой ярилцлага хийлээ. #caak #caakpodcast

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа -  Хүүхэд хөгжил ба хүмүүжлийн арга барил Хадгалах

БҮТЭЭЛЧ ЗАЛУУ #22 Б.Мөнхдөл - Хүн эрхээ нэхэж биш, тэмцэж авдаг!

Хэрэглэгч та бүхэндээ урам зориг, эрч хүч, мэдлэг өгөх зорилгоор манай сайтаас бэлтгэн хүргэдэг "CAAK PODCAST"-ын "БҮТЭЭЛЧ ЗАЛУУ" булангийн 22 дахь дугаарын зочноор Сингапурын домогт удирдагч Ли Куан Ю (Lee Kuan Yew)-ийн нэрэмжит их сургуулийн төгсөгч (мастер), "Cover Mongolia" компаний үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл оролцлоо. 

БҮТЭЭЛЧ ЗАЛУУ #22 Б.Мөнхдөл - Хүн эрхээ нэхэж биш, тэмцэж авдаг! Хадгалах

ЛЮМИНО MC: Хоббигоо олно гэдэг хорвоогоос өөрийгөө олохтой адил...

Манай сайтын зүгээс 13 жилийн ойн хүрээнд хэрэглэгч та бүхэндээ барьж буй бэлгүүдийн нэг болох “CAAK PODCAST” үйлчилгээг нэвтрүүлж байна. Подкастын онцлог бол ямар нэгэн гоё ганган хачиргүй, бодит, энгийн, харилцан яриа хэлбэрээр сонсогч, үзэгчид хүрдэг шинэ төрлийн мэдээллийн хэлбэр юм. Анхны зочноор бидний сайн мэдэх Люмино хамтлагын ахлагч MC буюу Тэмүүжин оролцож, "Хобби" гэсэн сэдвийн хүрээнд сонирхолтой, хөгжилтэй яриа өрнүүллээ. Тэрээр таны төсөөлж байснаас тэс өөр хүн гэдгийг энэ подкастыг сонсоод ойлгох болно. Чихэвчээ зүүгээд тухлан сонсоорой!

ЛЮМИНО MC: Хоббигоо олно гэдэг хорвоогоос өөрийгөө олохтой адил... Хадгалах

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.04)

Бид та бүхэнд манай сайт дээрх сонирхолтой мэдээ мэдээлэл болон цаг үеийн мэдээг аудио хэлбэрээр тоймлон хүргэдэг "Podcast News" хэмээх шинэ үйлчилгээг танилцуулж байгаадаа таатай байна. Мөн нэгэн сюрприз задлахад, тун удахгүй caak-ийн мэдээнүүд видео контент хэлбэрээр танд хүрч эхлэх нь ээ!

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.04) Хадгалах

“CAAK PODCAST #03”-ын онцлох ишлэлүүд!

"Caak Podcast"-ын гурав дахь дугаарын зочноор Унгар улсад магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй Б.Амарсанаа, 11 дүгээр ангийн сурагч С.Ану-Үжин, хөтлөгчөөр Саак.мн сайтын редактор Б.Ариунтунгалаг, Ч.Төгөлдөр нар оролцож, "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох" болон "Гадаадад суралцахыг хүсэж буй залуус юун дээр анхаарах тухай" сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд бид та бүхэндээ тэдний хэлсэн онцлох үгсийг хүргэж байна.

“CAAK PODCAST #03”-ын онцлох ишлэлүүд! Хадгалах