БИЗНЕС МЭДЭЭ

0 хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болооорой

Эрхэм та Улаанбаатар пропертиз ХХК-ны захиалгаар баригдаж байгаа орон сууцнуудаас сонголтоо хийгээд хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой.

0 хувийн хүүтэй зээлээр шинэ  орон сууцтай болооорой Хадгалах

Мэдэгдэл

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

Мэдэгдэл Хадгалах

“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Хавдар өвчин нэг л өглөө сэрэхэд үүсдэг өвчин биш юм. Эрт шатанд нь болон хавдрын урьтал эмгэгийг илрүүлж чадвал Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болохгүй байх боломжтой. Иймд олон нийтийн дунд хавдар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна Хадгалах

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудаас олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь Банкны салбарын 95 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Капитрон банк  салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө Хадгалах

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

Үндэсний томоохон бүтээн байгуулагч ‘’Эко констракшн’’ ХХК-ийн 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж, Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн МУ-ын хүүхэд гэр бүл хөгжлийн ‘’Өнөр бүл’’ төвийн хүүхдүүдэд 10 сая төгрөгийг хандивлаж, тус төвийн захирал М.Өлзийчимэгт гардуулан өглөө.

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа Хадгалах

“King Tower”: Европоор аялах эрхийн бичиг бэлэглэж байна!

King Tower Apartment-ын бүрэн шинэчлэгдсэн төлөвлөлттэй орон сууцаас сонголтоо хийсэн захиалагч бүрдээ европын орнуудаар аялах эрх бэлэглэж байна

“King Tower”: Европоор аялах эрхийн бичиг бэлэглэж байна! Хадгалах

ХХБанк хүүхдэд ээлтэй мөрөөдлийн буланг бий болгоход хувь нэмрээ оруулж байна

ХХБанк ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин урт хугацааны хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласаар ирсэн. Үүний нэг төсөл болох “МӨРӨӨДЛИЙН БУЛАН” төслийг Найрамдал Ротаракт клубтэй хамтран хэрэгжүүлж, эхний шат болох 186-р тусгай цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургалтын танхимыг тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.

ХХБанк хүүхдэд ээлтэй мөрөөдлийн буланг бий болгоход хувь нэмрээ оруулж байна Хадгалах

Автомашины татвараа Төрийн банкны “Гялсбанк” үйлчилгээгээр төлөх боломжтой

Төрийн банкнаас төрийн үйлчилгээг харилцагчид шуурхай хүргэх зорилт тавин ажилладаг билээ. Тус зорилтын хүрээнд Татварын ерөнхий газартай хамтран Монгол Улсын хэмжээний бүх татвар төлөгч ААН байгууллага, иргэд татвар хураамжийн төлбөрөө Татварын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан төлөх боломжийг харилцагчиддаа олгож байна.

Автомашины татвараа Төрийн банкны “Гялсбанк” үйлчилгээгээр төлөх боломжтой Хадгалах

Капитрон банкны Юнионпэй картаараа БНХАУ-ын ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

ЮнионПэй интернэйшнл байгууллагаас ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулан олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг билээ. Хэрэв та гадаад улсруу бизнес аялал хийх, гэр бүлээрээ аялаж амрахаар төлөвлөж байгаа бол Капитрон банкны ЮнионПэй картыг сонгон авч тус картын онцгой боломжуудыг хүртээрэй.

Капитрон банкны Юнионпэй картаараа БНХАУ-ын ресторануудад  хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй Хадгалах

ХААН Банк “Витафит милк” ХХК-тай хамтран алслагдсан бүс нутагт сүүний өртгийн сүлжээ байгуулахаар боллоо

ХААН Банк өнгөрсөн оны 8-р сард Монголын анхны жишиг сүүний кластер фермийг ашиглалтад оруулж байсан бол энэ удаа “Витафит милк” ХХК-тай хамтран алслагдсан бүс нутагт сүү бэлтгэн нийлүүлэх өртгийн сүлжээний төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд малчдаас ингэний сүү тогтмол хүлээн авч, хөргөлттэйгөөр хадгалах цэгийг Баянхонгор аймгийн Баянлиг сум болон Өмнөговийн Даланзадгад, Цогт-Овоо, Ханбогд суманд тус бүр нэгийг, мөн сарлагийн сүүний бичил үйлдвэр Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгорын Эрдэнэцогт суманд барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

ХААН Банк “Витафит милк” ХХК-тай хамтран алслагдсан бүс нутагт сүүний өртгийн сүлжээ байгуулахаар боллоо Хадгалах