БИЗНЕС МЭДЭЭ

Үндэсний брэндүүд Олон улсын шалгаруулалтаас алт мөнгөн медаль хүртлээ

24 дахь удаагийн Олон улсын Прод Экспо наадмаас Хужирт, Соёрхол брэнд алт мөнгөн медаль хүртлээ. 60 гаруй улсын 600 орчим брэнд бүтээгдэхүүнээс Монгол улсын хүнсний манлай үйлдвэрлэгч ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК  - ний бүтээгдэхүүн “Соёрхол” брэнд алтан медаль Жем Хужирт ХХК – ний “Хужирт” байгалийн эрдэст ус мөнгөн медаль, тус тус хүртлээ.

Үндэсний брэндүүд Олон улсын шалгаруулалтаас алт мөнгөн медаль хүртлээ Хадгалах

“Марш-тактик-2017” тэмцээн зохион байгууллаа

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96-н жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан ХХБанк өөрийн хамгаалалт, аюулгүй байдлын ажилтнуудын дунд “МАРШ ТАКТИК-2017” тэмцээнийг 3 дахь жилдээ 2017 оны 3-р сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 311-р ангийн хээрийн полигонд амжилттай зохион байгууллаа.

“Марш-тактик-2017” тэмцээн зохион байгууллаа Хадгалах

“Make Your Mark”- “Urban Nomads SS 2017”

Улаанбаатар хот загварын ертөнцийн хамгийн хурдацтай хөгжиж буй, сонирхолтой цэгүүдийн нэг болж байна. Загварын салбарын ерөнхий ойлголт хөлөөсөө толгой хүртэл нэг брэндээр ижилсэн хувцаслах болсон энэ үед Улаанбаатар хотын загварлаг залуус ч мөн цоо шинэ, тэс ондоо уур амьсгал авчирлаа.

“Make Your Mark”- “Urban Nomads SS 2017” Хадгалах

Авто машины худалдаа, бизнес эрхлэгчдийн анхааралд!

Зам Тээврийн Хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан ажлын хэсгийн чиг үүргийн дагуу 2017 оны 8 сарын 24-ний өдрөөс эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албанаас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй цэгүүдэд үйл ажиллагаагаа хаах мэдэгдэл өгсөн байна.

Авто машины худалдаа, бизнес эрхлэгчдийн анхааралд! Хадгалах

Алдартай цуврал киноны гол дүрийн баатрууд эхний болон сүүлийн ангиудад хэрхэн өөрчлөгдөв?

Бидний үзэх дуртай киноны үйл явдал зарим нэг нь дууссан бол зарим нэг нь үргэлжилсээр – гол дүрийн баатруудыг бид хэзээ ч мартахгүй. Өнгөрснийг сөхөн дурсацгаая, хайртай жүжигчид маань хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Кино сонирхогч та бүхэнд нэгэн таатай мэдээ дуулгахад, Юнивишнийн IPTV хэрэглэгчид “Бэлэгтэй авдар” хөтөлбөрт оролцож, олон төрлийн бэлгийн эзэд болох боломжтой болжээ. Үүний тулд Видео сангийн “Бэлэгтэй авдар” дэд цэсээс хүссэн киногоо үзээд л авдар нээх эрхтэй болох юм. Авдарт 40 гаруй төрлийн цахилгаан хэрэгсэл болон бусад 5000 гаруй бэлгүүд бий.

Алдартай цуврал киноны гол дүрийн баатрууд эхний болон сүүлийн ангиудад хэрхэн өөрчлөгдөв? Хадгалах

Д.СУМЪЯА, П.ОРХОН НАРЫГ МЯЛААЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа.

Д.СУМЪЯА, П.ОРХОН НАРЫГ МЯЛААЛАА Хадгалах

Шинэ жилээр нүд унагам үзэсгэлэнтэй харагдуулах ТОП 8 үйлчилгээ

Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ ороод эхэлжээ. Баярын өдрүүдэд байгууллага хамт олны цэнгүүн, анд нөхөд, бизнесийн хамтрагчдын баярын арга хэмжээ гээд олон үдэшлэгүүд ар араасаа хөвөрдөг. Хүн бүр л баярын үдэшлэгтээ хамгийн сайхан харагдахыг хүсдэг нь нууц биш. Тиймээс ч гоо сайхнаа улам тодотгох аргыг хайж, хаана хамгийн үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг вэ хэмээн эргэлзэж сууна уу? Тэгвэл бүсгүйчүүддээ хамгийн орчин үеийн, дэвшилтэт үйлчилгээг үзүүлэгч BEAU MONDE шүд, арьс гоо заслын VIP эмнэлгийн ТОП 8 үйлчилгээг санал болгож байна. 

Шинэ жилээр нүд унагам үзэсгэлэнтэй харагдуулах ТОП 8 үйлчилгээ Хадгалах

Монголын гарааны бизнесүүд экспортын зах зээлд бэлтгэгдэж байна

Монгол Улсад гарааны бизнесийн экосистемыг бүрэлдүүлэх чиглэлд зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Startup Mongolia ТББ-аас гарааны бизнесийн анхны үзэсгэлэн худалдааг 12 сарын 08-10, 16, 17-ны амралтын өдрүүдээр Workcentral Mongolia хамтын оффисын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах гэж байна.

Монголын гарааны бизнесүүд экспортын зах зээлд бэлтгэгдэж байна Хадгалах