БИЗНЕС МЭДЭЭ

Бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ?

Таны хүүхдийн хувьд тантай хамт хөгжилдөн өнгөрөөх цаг хугацаа хамгийн чухал билээ. Хэдийгээр та өдөр бүрийг үр хүүхдийнхээ төлөө завгүй ажиллан өнгөрөөдөг ч хүүхдийн тань хувьд тантай хамт бүтээсэн дурсамж юу юунаас ч илүү үнэтэй юм шүү. Тиймээс хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж, онцгой өдөр, тэмдэглэлт баяруудаар жаргалтай дурсамжуудыг бүтээж өгч байгаарай. Том болж,  насанд хүрээд бид тэр л тэмдэглэлт баярын өдрүүдээр авахуулсан зураг, дурсамжаараа эргээд тэр цагт очдог. Учир нь дурсамжийг бид бүтээж үлдээдэг.

Бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ? Хадгалах

Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна

Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18 насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.

Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна Хадгалах

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо

ХААН Банкнаас 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай зарлан зохион байгуулж, шилдэг 60 сурагчийн нэрсийг тодруулаад байна. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох “Чанартай боловсрол”-ыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш 12 дахь жилдээ ийнхүү оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлж буй юм.

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо Хадгалах

“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

“Чанар мөнхөд оршихуй” уриатай “Жем интернэшнл” ХХК-ийн 20 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тэмдэглэлт ойн хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Жемийн багачууд” баярын арга хэмжээг тавдугаар сарын 26-нд зохион байгууллаа. Компанийн ажилтнуудын хүүхэд багачуудыг баярлуулах, эцэг эхийнхээ ажилладаг компаниар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилготой зохион байгуулагдсан хүүхдийн баярт 165 хүүхэд оролцож, нэг өдрийг хөгжилтэй зугаатай дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Мөн хүүхдийн баярын үйл ажиллагаанд авьяаслаг хүүхэд багачууд найзууддаа зориулж морин хуур, төгөлдөр хуур, бүжиг болон ая дууны мэндчилгээг өргөн дэвшүүлжээ. Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа Хадгалах

“Future Champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна

Хүүхэд насны нандин дурсамж хүний сэтгэлд мөнхөд уяатай байдаг. Тиймээс гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ гайхалтай дурсамжийг үлдээх нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, томчууд бидний үүрэг билээ. Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, мэдлэг, туршлага олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг 2019.06.01-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.

“Future Champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна Хадгалах

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо

2019.05.23-ны өдрийн Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо Хадгалах

"King Tower"-ын “Аз Жаргалтай Үрс”

“King Tower Apartment”-аас оршин суугчиддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн нэг болох “АЗ ЖАРГАЛТАЙ БИДНИЙ ҮРС” хүүхдийн баярын арга хэмжээ 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн баяр талархал, хүүхэд багачуудын баярласан дуутай нэг өдрийг хамт өнгөрүүллээ.

"King Tower"-ын “Аз Жаргалтай Үрс” Хадгалах

Эрч хүч, амжилтын эзэд

Спортын салбарынхан болоод өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийдэг тамирчдад нэгэн таатай боломжийг “Herbalife Nutrition” компаниас олгож, уургийн дутагдлаа хялбархан нөхөх бүтээгдэхүүнүүдийг гаргасан юм. Тус компани “Формула-1” уураг илчлэгийн коктейль, “Экспресс” батончик, “Алое” ургамлын ундаа зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүнийг гаргаснаар тамирчид өдөр тутмын хэрэглээгээ болгожээ.

Эрч хүч, амжилтын эзэд Хадгалах

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо

Банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК нь Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн, нээлттэй хувьцаат компани болж буйтай холбогдуулан олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо Хадгалах