Сэтгэл зүй

Найз нөхөдгүй байх нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Найз нөхөдтэйгөө харьцахаас татгалзаж, бусдаас өөрийгөө тусгаарлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Судалгаанаас үзэхэд найз, нөхөдгүй байх нь хүний биед өдөрт 15 ширхэг янжуур татсантай адил хэмжээний хор хөнөөл учруулдаг ажээ. Харилцааны хомсдлоос үүдэх сөрөг үр дагаврууд дунд жингийн илүүдэл, зүрх судасны өвчлөл гэх мэт олон зүйлс багтаж байна.  Ингээд нөхөрлөл, хүмүүс хоорондын дотно харилцаа биднийг ямар аюулаас аварч байдгийг хамтдаа сонирхоцгооё. 

Найз нөхөдгүй байх нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ? Хадгалах

Та өөрт тулгарсан асуудлаа хэрхэн шийддэг вэ?

Амьдралд гарч ирэх асуудлуудад хэрхэн хандаж, яаж шийддэгээрээ хүмүүс хоорондоо ялгардаг. Зарим нь эрч хүчтэйгээр "дайраад" гарч байхад нөгөө хэсэг нь нулимс дуслуулан, зовж байж бүхнийг даван туулдаг. Харин та өөрт тулгарч буй асуудалдаа хэрхэн ханддаг вэ? Дараах 13 төрлийн хүмүүс дундаас өөрийгөө олоорой.

Та өөрт тулгарсан асуудлаа хэрхэн шийддэг вэ? Хадгалах

Сайн нөхөр болж чадахгүй эрийн 15 шинж

Мэдээж эрэгтэй хүнийг хараад шууд л сайн нөхөр болж чадах хүн үү, үгүй юу гэдгийг мэдэх хэцүү. Гэвч энэ асуултад хариулт өгч чадахуйц хэд хэдэн шинж байдаг. Та тэдгээрийг түүний зан ааш, гаргаж буй хандлага, ярианаас нь мэдэх боломжтой.Бид танд ямар эр хүн сайн нөхөр болж чадахгүй талаарх мэдээллийг хүргэж байна.

Сайн нөхөр болж чадахгүй эрийн 15 шинж Хадгалах

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

Залуу хосуудад тулгардаг нэг том асуудал нь хол зайн харилцаа байдаг. Тэр үед хосууд хэрхэн харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаарч, олон арга замыг эрэлхийлдэг. Хэрвээ томилолт, гадаадад сургуульд сурах гэх мэт та хоёрыг салгах ямар нэг үйл явдал тохиолдсон бол сэтгэлээр унах хэрэггүй. Хол зайд хосуудын харилцаанд ямар асуудал тулгардаг болон тэдгээрийг хэрхэн даван туулж болохыг энэхүү нийтлэлээс уншаарай. Доорх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та хоёрын харилцаа бат бөх хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ? Хадгалах

Сэтгэл санааг өөдрөг болгох ер бусын 7 арга

Эрүүл саруул байхын тулд дан ганц биеийн тамираар хичээллэх, шатаар өгсөж уруудах, гадуур алхах, хоолны дэглэм барих хангалтгүй байдаг. Үнэндээ эдгээрээс илүүтэйгээр өдөр тутмын дадал зуршлууд нь таныг бие болоод сэтгэл санааны хувьд  эрүүл байлгаж чаддаг гэнэ. Бид танд сэтгэл санаагаар унахгүй өөдрөг байж, сэтгэлийн дарамтаасаа салж, бухимдлаа тайлах ер бусын 7 зөвлөгөөг хүргэж байна. Та өөрийн амьдралдаа туршаад үзээрэй.

Сэтгэл санааг өөдрөг болгох ер бусын 7 арга Хадгалах

Бүх хүний хайрыг татдаг 10 зан чанар

Хэчнээн удаан нөхөрлөж, цаг хугацаа өнгөрөөлөө ч холдож чадамгүй байхад, нөгөө заримтай нь хэсэгхэн хугацаанд ярилцаад л бушуухан холдохын түүс болдог тийм тохиолдлыг та анзаарч байсан уу? Хүнд таалагдах чадвар нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай тухайн хүний сэтгэл татам зан төрхөөс болдог гэдгийг сэтгэл судлаач эрдэмтэд хэлж байна. Сэтгэл татам байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд л байдаг төрх биш юм. Хүн бүрийн сэтгэлийг татдаг сайхан чанаруудыг дараах байдлаар тодорхойлж болдог юм.

Бүх хүний хайрыг татдаг 10 зан чанар Хадгалах

Юу ч хийхгүй байснаар бүтээлч сэтгэлгээ сайжирдаг

Эргэн тойронд маш олон зүйл өрнөж байхад юу ч хийхгүй байна гэдэг сэтгэлд багтамгүй, өнөө үед зохимжгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ яг одоо өөрийн дотоод тэнцвэрээ хадгалж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд юу ч хийхгүй байх нь маш чухал зүйл болоод байгааг эрдэмтэд нотолжээ.

Юу ч хийхгүй байснаар бүтээлч сэтгэлгээ сайжирдаг Хадгалах

Эрчүүд гэнэт яагаад хариу бичихгүй, алга болдог вэ?

Нэг охин таалагддаг залуутайгаа холбоо тогтоосон гэж бодъё. Хэсэг хугацаанд мессежээр харилцаж, ганц хоёр удаа болзсон ч байж болно. Гэтэл залуу гэнэт шалтгаангүй алга болчихов. Энэ байдал хэдэн цаг, хэдэн өдөр түүнээс ч удаан үргэлжилж магадгүй. Охин хэлсэн үг бүрээ нэхэн санаж ямар буруу зүйл хийснээ олохыг хичээж, болзоондоо дүн шинжилгээ хийж, найзуудаасаа ч зөвлөгөө хүснэ. Гэхдээ тухайн залуу машинд шүргүүлж, утсаа гээж, эсвэл үүрдийн хайраа олсон ч байж болох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам боломжит бүх хувилбарыг дэвшүүлж бодсоор шаналж гүйцнэ.

Бодолдоо төөрөлдөж суух хэрэггүй! Шаналж сэдсэн олон таамгаас илүү амьдралд ойр 20 шалтгааныг хүргэж байна.

Эрчүүд гэнэт яагаад хариу бичихгүй, алга болдог вэ? Хадгалах

Хүнийг царайгаар нь шинжихүй

Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдэг. Гэвч үнэндээ хүний царай эзнийхээ тухай маш олон зүйлийг хэлж чадна. Тухайн хүнд итгэж болох эсэх, хэр боловсон хүн болохыг, эрүүл мэндийн байдлыг нь ч тодорхойлох боломжтой. Өөрөө ч мэдээгүй зүйлсийг тань хэлж чадах гадаад төрх шинжих аргуудаас түүвэрлэн хүргэе.

Хүнийг царайгаар нь шинжихүй Хадгалах

Холливудын хамгийн төгс хосын хайрын нууцаас...

Хосуудын хооронд маргалдах нь байх зүйл боловч бид ихэнхдээ төгс харилцааг хүсэмжилдэг. Тиймээс ч тэрхүү төгс харилцааны арга барилыг бид алдартай хосуудаас суралцдаг билээ. Тэр утгаараа бид Холливудын алдартай хос болох Эмили Блант болон Жон Красински нарын хоорондын харилцааны нууцаас танилцуулж байна. 

Холливудын хамгийн төгс хосын хайрын нууцаас... Хадгалах

Бие биеэрээ даажигнадаг хосууд хамгийн бат бөх харилцаатай байдаг

Мэдээж хүн бүр л хайртай хүнтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсдэг. Харамсалтай нь, бүх зүйлс санаснаар болдоггүй бөгөөд хосуудад маргалдах, үзэл бодол нийлэхгүй байх гэх мэт асуудлууд тулгардаг. Эхэндээ бүх зүйлс сайхан, аз жаргалаар дүүрэн санагдах хэдий ч хамт амьдраад эхлэхээр маргалдах нь ихсэж, сэтгэл хөрч эхлэх нь бий. Харин бие биеэрээ даажигнадаг хосууд бат бөх харилцаатай байж дээрх асуудлаас хол байдаг гэж судлаачид үзжээ. 

Бие биеэрээ даажигнадаг хосууд хамгийн бат бөх харилцаатай байдаг Хадгалах

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

Төгс хосын харилцааг эмэгтэй нь эрэгтэйгээсээ дүү байх ёстой гэж үздэг байсан бөгөөд саяхныг хүртэл өөрөөсөө дүү залуутай гэр бүл болохыг нийтээр зөвшөөрдөггүй байв. Харин өнөө үед хүмүүс чөлөөтэй сэтгэх болж хосууд насны зөрүүг тоохоо больжээ. Хачин сонсогдож болох ч залууст өөрөөсөө эгчмэд бүсгүйд татагддаг маш олон шалтгаан байдаг гэнэ. Яг юу тэдний сэтгэлийг ийнхүү татах болсныг дараах мэдээллээр хүргэж байна.

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ? Хадгалах