Түүхэн зураг

Алдартнуудын ховор зургууд

Тайз, дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй ховор зургуудаас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна.

Алдартнуудын ховор зургууд Хадгалах

Аливаа зүйлсийн анхны гэрэл зургууд

Камер нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, чухал агшин бүрийг гэрэл зургийн хальснаа үлдээж, түүх болгон хадгалахад тусалдаг билээ. Гэхдээ магадгүй та анхны селфиг хэн хийж байсан юм бол оо гэж гайхаж байсан уу? Тэгвэл та бүхэндээ аливаа юмс үзэгдлийг хамгийн анх удаа камерын дуранд буулгасан хүмүүс болон тэдгээрийн гэрэл зургуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Аливаа зүйлсийн анхны гэрэл зургууд Хадгалах

Дэлхийн 2-р дайны өмнөх Герман орны ховор гэрэл зургууд

Нацистууд зүгээр нэг улс төрийн байгууллага байгаад зогсохгүй ухуулгын асар том механизм байжээ. Тэд хүнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд тод өнгө, гоёмсог хээ зэргийг сонгож авсан нь орчин үеийн хүмүүст одоо ч танил хэвээр билээ. Энэ үүднээс та бүхэнд Адольф Гитлерийн хувийн зурагчин Хюго Ягер (Hugo Jager)-ийн авсан Нацист Германы ховор гэрэл зургуудыг хүргэж байна.

Дэлхийн 2-р дайны өмнөх Герман орны ховор гэрэл зургууд Хадгалах

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

"Викториагийн эрин" гэж нэрлэгддэг 19-р зууны үе техник технологийн хувьслыг жинхэнэ утгаар нь авч ирсэн билээ. Энэ үед хийгдсэн хамгийн том нээлтүүдийн нэг нь яах аргагүй гэрэл зураг юм. Гэхдээ мэдээж тэр үеийн хүмүүс одоогийнхоос тэс өөр соёлтой байсан бөгөөд зарим уламжлал нь орчин үеийн мэт санагдах боловч зарим нь дундад зууны үеийнх мэт санагдах нь бий. Тэдгээр этгээд уламжлалуудын нэг нь талийгаачийн хөрөг зургийг авах юм. 

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц Хадгалах

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд

Орчин үеийн залуусын соёлын эхлэлийг тавьсан гол үйл явдлуудын нэг бол 1969 онд АНУ-ын Нью-Йорк мужид болсон "Woodstock" рок хөгжмийн наадам юм. Гурван өдөр үргэлжилсэн наадамд хагас сая гаруй хүн оролцсон бөгөөд "The Who", "Creedence Clearwater Revival", Жими Хендрикс, Жэнис Жоплин тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. Ингээд та бүхэнд жинхэнэ эрх чөлөө, ил задгай байдал, амгалан тайван, юунд ч санаа зоволгүй хэрхэн цэнгэж болдгийг Вүүдстокийн оролцогчид хэрхэн гэрчилснийг дараах зургуудаар толилуулж байна.

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд Хадгалах

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ?

Их Британийн гэрэл зурагчин Феличе Беато (Felice Beato) нь Ази тивийн дүр төрхийг өнгөтөөр буулгасан анхны аялагчдын нэг юм. Тэрбээр 1865 онд Японоор аялж явахдаа авсан гэрэл зургуудаа өөрийн гараар будаж өнгө оруулсан байна. Ингээд та бүхэнд Британийн гэрэл зурагчин тэр үеийн гейша, самурай зэрэг Японы нийгмийн бүлгүүдийн төрхийг нарын үнэн төрх гэрэл зурганд буулгасныг хүргэж байна.

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ? Хадгалах

ЗХУ-д хориглогдсон байсан фото зургууд

Өнгөрсөн зууны захиргаадалтын үеийн фото зургууд Зөвлөлтөд ч, манай оронд ч ялгаагүй үргэлж л гэгээлэг, цэвэрхэн, хүмүүсийг аз жаргалтай байгаа мэтээр буулгасан байдаг.  Харин Новокузнецк хотын "ТриВА" нэртэй студийн 3 залуу тухайн үеийн нийгмийн бодит төрхийг аливаа цензургүйгээр буулгаж үлдээх гэж оролдсонийг та бүхэнд хүргэж байна. Харамсалтай нь КПСС-ээс тэдний уран бүтээлийг зохисгүй гэж үзэн олон түмэнд дэлгэхийг хориглож, устгасан бөгөөд үйл ажиллагааг нь таслан зогсоосон юм.

ЗХУ-д хориглогдсон байсан фото зургууд Хадгалах

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь...

Москва хотын иргэн, гэрэл зураг сэргээгч Ольга Ширнина ховор түүхэн зургуудыг өнгө оруулан сэргээж олон нийтийн сүлжээн дээр байршуулдаг ажээ. Тэрбээр зурган дээр байгаа хүмүүсийн арьсыг сэргээх тусгай улаан болон ягаан өнгөний зохицол олсон бөгөөд үүний тусламжтай тухайн үеийн алдартнуудыг яг л амьд байгаа мэт өнгө оруулдаг байна. Ингээд та бүхэнд Ольга Ширнинагийн өнгө оруулсан түүхэн гэрэл зургуудыг хүргэе.

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь... Хадгалах

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

"Beatles", "Guns N' Roses", "Nirvana" зэрэг хамтлагуудыг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ бид тэдний дуу хөгжим дэлхий дахиныг байлдан дагуулж байх үеийн төрхийг нь мэдэхээс биш анх хөгжмийн замналаа эхлүүлж байхдаа ямар байсныг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр хамтдаа агуу рок хамтлагийн гишүүдийн залуу үеийн төрхтэй танилцацгаая.

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх Хадгалах

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

1850-с 1930-аад оны Чин гүрний амьдрал, хүмүүс болон нийгэм, соёл барууны орнуудад этгээд сонин хэрнээ нууцлагдмал байдаг байсан бөгөөд олон судлаачид, худалдаачдын сонирхол анхаарлыг татаж байжээ. Харин Америкийн эртний эдлэл цуглуулагч, түүхч  Стефан Лёвентайл (Stephan Loewentheil) эдгээр зургуудыг цуглуулж чадсан байна. Уг цуглуулгад тухайн үеийн алдарт гэрэл зурагчид болох Желиче Беато (Jelice Beato), Томас Чайлд (Thomas Child), Уильям Саундерс (William Saunders),  Жон Томпсон (John Thompson), болон  нутгийн зурагчид Пун Лунь, Тунг Хинг нарын зурагнууд багтжээ.

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд Хадгалах
2019-05-19, 14:00

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг та бүхэнд тайлбарлан хүргэе.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

Алдартай түүхэн зургуудад өнгө оруулсан нь

Өнгөрсөн түүх хэзээ ч зурган дээр гарсан шигээ хар цагаан байсангүй. Өнөөгийн дүр зураг, ирээдүйн төсөөлөлтэй нэгэн адил өнгө будаг алагласан, баяр бахдал, гуниг зовлон хосолсон байсан гэдэг нь мэдээж. Тэгвэл Мэдс Мэдсэн, Санна Даловэй, Дана Келлер гэсэн уран бүтээлчид сэтгэлд хоногшсон, алдартай түүхэн зургуудад өнгө оруулах төслийг эхлүүлжээ. 

Алдартай түүхэн зургуудад өнгө оруулсан нь Хадгалах