Түүхэн зураг

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

Өнгөрсөн түүхийг эргэн сануулж, дээр үед хүмүүс яаж амьдардаг, юу хийдэг байсныг гэрчилдэг тул хуучны зургууд их сонирхолтой. Харин сонин хэвлэлүүд, ном зохиол дээр бараг огт гардаггүй ч гайхалтай түүх өгүүлэх зургууд олон. Ингээд та бүхэнд дээр үед нийтийн тээврийн үйлчилгээ ямар байв, кино зургийг хэрхэн авдаг байв гэх мэт олон сонирхолтой баримтуудыг өгүүлэх зургуудаас сонирхуулъя.

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд Хадгалах

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ?

Бүтээн байгуулалт, өнгө үзэмжээрээ алдартай барилгууд газраас ургаагүй нь лавтай. Тэднийг бүгдийг нь хүний оюун ухаан, хамтын ажиллагаа, ажилчдын хөдөлмөр л босгосон шүү дээ. Энэ үүднээс тэдгээрийг хэрхэн боссон тухай зургуудыг хүргэж байна. 

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ? Хадгалах

Титаник онгоцны түүхийг өгүүлэх маш ховор гайхалтай гэрэл зургууд

Өнгөрсөн зууны хамгийн дуулиантай, хамгийн эмгэнэлтэй, хамгийн нөлөө бүхий ослуудын нэг бол алдарт Титаник хөлгийн сүйрэл билээ. Хүн төрөлхтний сод бүтээл, хэзээ ч жившгүй гэгдэж байсан Титаник хөлөг 1912 онд Нью-Йоркийг зорьж байхдаа мөсөн уултай мөргөлдөж 1500 гаруй хүний амийг аван Атлантын далайн ёроолд үүрд живсэн юм. Аймшигт осол яг ямар байсан тухай төсөөллийг бид ихэвчлэн "Титаник" киноноос авдаг ч тухайн үеийн жинхэнэ нөхцөл байдлыг гэрчилсэн фото зургууд олон байдаг аж.

Титаник онгоцны түүхийг өгүүлэх маш ховор гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Танигдахгүй болтлоо цэцэглэн хөгжсөн хотууд

Сүүлийн 100 жилд манай дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Олон хотууд шинээр сүндэрлэж, сүйрсэн нь дахин сэргэж, хүмүүсийн амьдрал ч дээшилж, техник технологи хурдацтай хөгжиж байгаа гэх мэт өөрчлөлтүүд хэдэн мянган жилийн мөчлөгт л бий болмоор санагдана. Гэхдээ эдгээр зүйлс ердөө ганцхан зууны дотор л тохиож, дэлхий өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр л байна. Ингээд тэдгээр өөрчлөлтүүдийг гэрчлэх гайхалтай зургуудыг сонирхоцгооё.

Танигдахгүй болтлоо цэцэглэн хөгжсөн хотууд Хадгалах

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Жишээ нь, эсэргүүцлээс болж өөрийгөө шатааж буй лам, буудуулсан найзыгаа өвөр дээрээ тавин гашуудаж буй хүүгийн зураг зэрэг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий гэрэл зургуудад тооцогддог. Гэсэн хэдий ч, тухайн зургийн бодит илэрхийлэл, нөлөөг ойлгохын тулд түүний ард байгаа нөхцөл байдлыг зайлшгүй мэдэх шаардлагатай. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг, түүний цаадах нөхцөл байдалтай нь хамт та бүхэнд тайлбарлан хүргэе.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Иран улс ямар байсан бэ?

Одоогоос хагас зууны өмнө Иран улс барууны соёлын давлагаанд орсон чөлөөт орон байсан билээ. Эмэгтэйчүүд бүсгүйчүүд чөлөөтэйгөөр богино даашинз усны хувцас өмсөж, эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрх тэгш боловсрол эзэмшиж болдог байсан бол 1979 оны Исламын шашны хувьсгалын дараагаас бүх зүйл өөрчлөгдсөн юм. Ингээд нэгэн цагт барууны соёл, бодлогыг дэмжигч байсан Исламын шашинт орнуудын нэгэн төлөөлөгч болох Иран улсын өнгө төрхийг эргэн харцгаая. 

1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Иран улс ямар байсан бэ? Хадгалах

Османы эзэнт гүрнийг харуулсан ховор гэрэл зургууд

Османы эзэнт гүрэн гэж 1299 оноос 1922 он хүртэл 623 жилийн турш Туркэд төвлөн хүчирхгээр оршин тогтнож байсан султант улс байжээ. Энэ эзэнт улсын дор олон үндэстэн, олон шашинтан байсны хувьд эзэнт гүрэн гэж үзэгдэнэ. Тухайн үедээ бусад улсууд нь Туркийн эзэнт гүрэн, Турк хэмээн нэрлэдэг байжээ. Османы эзэнт гүрэн үгүй болсноор оронд нь 1923 онд Бүгд Найрамдах Турк улс үүсгэгдсэн байна.

Османы эзэнт гүрнийг харуулсан ховор гэрэл зургууд Хадгалах

Дэлхийн II дайны үнэн төрхийг харуулсан ховор зургууд

Дайн гэдэг хүн төрөлхтний түүхэнд  хэзээд хар бараан толбо, гашуун сургамж үлдээдгээс гадна дэлхийн эдийн засагт онц их хэмжээний гарз хохирол учруулж ирсэн. Та дараах гэрэл зургуудаас түүхэнд хамгийн томд тооцогдох Дэлхийн II дайны үеийн “Бодит үнэн”-г  харах болно.

Дэлхийн II дайны үнэн төрхийг харуулсан ховор зургууд Хадгалах

Алдартнуудын ховор гэрэл зургууд

Архивт орсон зураг бүр өөрийн гэсэн түүх өгүүлж байдаг. Мөн тэдгээр зургууд биднийг өнгөрсөн рүү харах боломжийг олгодог шүү дээ. Тэгвэл бидний шүтэн биширдэг алдартнууд олон жилийн өмнө ямар харагддаг байсан юм бол?...

Алдартнуудын ховор гэрэл зургууд Хадгалах

Дээр үеийн онгоцны нислэг ямар байсан бэ?

1980-аад оноос өмнө хүн бүр онгоцоор нисэж чаддаггүй байжээ. Учир нь тухайн үеийн нэг тизний үнэ одоогийн ханшаар дор хаяж 10 мянган ам.доллартай тэнцдэг байсан аж. Тиймдээ ч чинээлэг хүмүүс л онгоцоор нисдэг байжээ. Мэдээж үнэ дагаж сайн үйлчилгээтэй байсан нь мэдээж. Бид тэр үеийн томоохон нислэгийн компаниуд ямар үйлчилгээ үзүүлдэг байсан талаар фото мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дээр үеийн онгоцны нислэг ямар байсан бэ? Хадгалах

Алдартнуудын ховор зургууд

Тайз, дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй ховор зургуудаас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Арнольд Шварцнеггер (Arnold Schwarznegger), Силвестр Сталлоне (Sylvester Stallone) нар хамтдаа танго бүжиж буй дүр зургийг та өмнө нь харж байгаагүй л болов уу

Алдартнуудын ховор зургууд Хадгалах

XX зууны эмнэлгийн сонирхолтой түүхэн зургууд!

Өнгөрсөн зууны эрүүл мэндийн арга барил болоод хэрэгслүүд одоогийнхтой харьцуулахад хүүхдийн тоглоом мэт санагдах болжээ. Гэхдээ мэдээж тэр үеийн эмч нар өөрсдийн авьяас чадварын хүчээр өвчтөн бүрт тохирсон өвөрмөц эмчилгээг олж чаддаг байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ үүднээс бид XX зууны эмнэлгийн сонирхолтой зургуудыг хүргэж байна. 

XX зууны эмнэлгийн сонирхолтой түүхэн зургууд! Хадгалах