Түүхэн зураг

Вьетнамын дайны үеийн ховор зургууд

Дайн дажин гэдэг хэн хүний хүсээд байх зүйл биш билээ. Ялангуяа дайны уршгаар энгийн ард, хүүхэд багачууд ч гэсэн харамсалтайгаар амь үрэгдэж, хорвоог орхисоор байдаг. Үүний нэгэн жишээ бол Вьетнамын дайн юм. Тэрхүү аймшигт дайнаас 58 мянган Америк цэрэг, Вьетнамын 3.5 сая цэрэг болон энгийн иргэд, бяцхан үрс нас барсан юм. Ингээд та бүхэндээ дайны хар сүүдрийг илтгэх түүхэн гэрэл зургуудыг хүргэе.

Вьетнамын дайны үеийн ховор зургууд Хадгалах

Нирвана хамтлагийн ховор зургууд

Ид хийж бүтээх 27-хон насандаа харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Нирвана хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Курт Кобайн (Kurt Cobain) урлагийн ертөнцөд солир адил харваад өнгөрсөн юм. Амьд хөгжмийн энэхүү хамтлаг нь охид залуусын зүрхийг хэдэнтээ булгилуулж, тэднийг байлдан дагуулж явсан гэхэд болно. Ийнхүү та бүхэндээ амьд хөгжмийн домог болсон алдарт Нирвана хамтлагийн түүхийг өгүүлэх ховор зургуудыг сонирхуулъя.

Нирвана хамтлагийн ховор зургууд Хадгалах

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Зураг түүх өгүүлнэ... Улиран одсон цаг, хором мөч бүр бидэнд ухаарал, уянга хайрласаар байдаг нь гайхалтай. Тиймдээ ч бид өдгөө түүхийн гэрч болсон эдгээр сайхан гэрэл зургуудыг харж сууна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн үеийг өгүүлэх түүхэн ховор зургуудыг хүргэж байна. Таалан болгооно уу.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд Хадгалах

Хамгийн алдартай түүхэн зургууд

Зураг гэдэг бидний сайхан дурсамж, гуниг гутрал, бүхнийг хальснаа буулгаж, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн, утга учир нь нэмэгддэг хүчирхэг “зэвсэг” юм. Тиймдээ ч өдгөө бид цаг хугацааны дурдатгал болон үлдсэн гайхамшигтай зургуудыг үзэж сууна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн үеийн үйл явдлыг гэрчилсэн, сэтгэлд хоногшсон алдартай гэрэл зургуудыг хүргэж байна.

Хамгийн алдартай түүхэн зургууд Хадгалах

Бидний үзэж байгаагүй түүхэн ховор зургууд

Өнгөрсөн цаг үеийн бодит гэрч болсон гайхалтай түүхэн зургуудыг үзэж сонирхоход хэдийгээр сайхан байдаг ч нэг л гундуу, заримдаа бүр харуусаж халаглах ч шиг болдог. Тэгвэл яг л өнөө цаг үед түүхэн хүмүүсийг амьд сэрүүн байгаагаар нь, өнгөрсөн үйл явдлыг бодитоор дэргэдээс нь харж байгаа мэт гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц өнгөт түүхэн зургуудыг хүргэж байна. Энэ бол фотошоп мастеруудын чадварыг харуулсан ажил юм. 

Бидний үзэж байгаагүй түүхэн ховор зургууд Хадгалах

Түүхэн ховор зургууд

Хамаг бүхэн цас бороо мэт арилж, харин гэрэл зураг л газар шороо мэт үлдэнэ хэмээх сайхан үг байдаг. Олны танил алдартай уран бүтээлчдийн юугаар ч үнэлж үл болох, амьд ахуй,  залуу цагийн алтан мөчүүдийг бид хуваалцаж байна. Ингээд та бүхэндээ цаг хугацааны дурдатгал болон үлдсэн түүхэн ховор зургуудыг толилуулъя.

Түүхэн ховор зургууд Хадгалах

Барак Обамагийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамаг бид албан ёсны төв царайг нь хурал цуглааны үеэр л телевиз, интернэтээс хардаг. Гэтэл түүний хүүхдүүдтэй хамт тоглож байгаа, бүжиглэж байгаа төрхийг уншигч та өмнө нь огт харж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Хөгжилтэй, бүр хөөрхөн харагдаж байгаа биз? 

Барак Обамагийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд Хадгалах

Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх хүчирхэг гэрэл зургууд

Хамаг бүхэн цас бороо мэт арилж, харин гэрэл зураг л газар шороо мэт үлдэнэ... Үйл явдал бүхэн өөрийн гэсэн цаг хугацааны оршихуйтай билээ. Чухамхүү тухайн бодит агшинг гэрэл зурагт мөнхөлж чадсанаар, үнэ цэнэ нь хэдэн мянган жилд дурсагдах болно. Ингээд үгүйрэн одсон цаг хугацаанаас үлдэж хоцорсон гайхалтай зургуудтай танилцацгаая.

Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх хүчирхэг гэрэл зургууд Хадгалах

Түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм 30 гэрэл зураг

Гэрэл зураг гэдэг мянга мянган үгсийн дайтай бүтээл ч гэлээ бүгд тийм байх нь ховор. Орчин үеийн хүн төрөлхтний оршин буй ахуй байдлын сайн мууг харуулсан эдгээр зурагнууд уншигч танд хэзээ ч мартамгүй гүн гүнзгий сэтгэгдэл үлдээх увидастай гэж хэлж болно. Дэлхийн дахинд болж буй үйл явдлууд, хүн төрөлхтний туулж өнгөрөөсөн он жилүүдийн баяр жаргалтай, гуниг зовлонтой үеүүдийг бэлхэнээ харуулсан учир  тайван  байгаа нэгэн нь эдгээр зургийг хараад халаглан харуусахвий...

Түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм 30 гэрэл зураг Хадгалах

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор 50 зураг

Бид яагаад түүхийг судалж, зайлшгүй мэдэх шаардлагатай вэ? Учир нь хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн замналыг мэдсэнээр алдсан алдааг давталгүй, нээсэн ололт амжилтыг үргэлжлүүлэх гол зорилготой билээ. Ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргахад бидний үзэж туулсан он жилүүдийн түүх бодит суурь, үнэт туршлага болох нь гарцаагүй үнэн юм. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн түүхийг өгүүлэх сонирхолтой 50 гэрэл зургийг хүргэе.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор 50 зураг Хадгалах

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй гэрэл зургууд

Гэрэл зургууд түүх өгүүлдэг. Гэвч зарим зургийн түүх нууц хэвээр үлджээ. Ингээд бид та бүхэндээ одоог хүртэл нууц нь тайлагдаагүй гэрэл зургуудыг хүргэж байна.

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй гэрэл зургууд Хадгалах

Алдартай түүхэн зургуудын нууц ил болжээ

Орчин үеийн дэлхийн түүхийн (сүүлийн 100 жилийн гэж хэлэх нь зүйтэй болов уу) ихэнхи хэсэг бидэнд гэрэл зургаар дамжин хүрдэг билээ. Хэдий бид тухайн түүхэн үйл явдлыг нүдээр үзээгүй, болсон явдлын талаар өнгөц ойлголттой байдаг ч дэлхийд танигдсан ганцхан зураг тэр талаарх хангалттай хэмжээний мэдээллийг агуулдаг. Ингээд бид та бүхэндээ бодит үнэнээс зөрсөн гэрэл зургуудыг танилцуулж байна.
Алдартай түүхэн зургуудын нууц ил болжээ Хадгалах