Түүхэн зураг

ЗХУ-д хориглогдсон байсан фото зургууд

Өнгөрсөн зууны захиргаадалтын үеийн фото зургууд Зөвлөлтөд ч, манай оронд ч ялгаагүй үргэлж л гэгээлэг, цэвэрхэн, хүмүүсийг аз жаргалтай байгаа мэтээр буулгасан байдаг.  Харин Новокузнецк хотын "ТриВА" нэртэй студийн 3 залуу тухайн үеийн нийгмийн бодит төрхийг аливаа цензургүйгээр буулгаж үлдээх гэж оролдсонийг та бүхэнд хүргэж байна. Харамсалтай нь КПСС-ээс тэдний уран бүтээлийг зохисгүй гэж үзэн олон түмэнд дэлгэхийг хориглож, устгасан бөгөөд үйл ажиллагааг нь таслан зогсоосон юм.

ЗХУ-д хориглогдсон байсан фото зургууд Хадгалах

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь...

Москва хотын иргэн, гэрэл зураг сэргээгч Ольга Ширнина ховор түүхэн зургуудыг өнгө оруулан сэргээж олон нийтийн сүлжээн дээр байршуулдаг ажээ. Тэрбээр зурган дээр байгаа хүмүүсийн арьсыг сэргээх тусгай улаан болон ягаан өнгөний зохицол олсон бөгөөд үүний тусламжтай тухайн үеийн алдартнуудыг яг л амьд байгаа мэт өнгө оруулдаг байна. Ингээд та бүхэнд Ольга Ширнинагийн өнгө оруулсан түүхэн гэрэл зургуудыг хүргэе.

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь... Хадгалах

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

"Beatles", "Guns N' Roses", "Nirvana" зэрэг хамтлагуудыг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ бид тэдний дуу хөгжим дэлхий дахиныг байлдан дагуулж байх үеийн төрхийг нь мэдэхээс биш анх хөгжмийн замналаа эхлүүлж байхдаа ямар байсныг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр хамтдаа агуу рок хамтлагийн гишүүдийн залуу үеийн төрхтэй танилцацгаая.

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх Хадгалах

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

1850-с 1930-аад оны Чин гүрний амьдрал, хүмүүс болон нийгэм, соёл барууны орнуудад этгээд сонин хэрнээ нууцлагдмал байдаг байсан бөгөөд олон судлаачид, худалдаачдын сонирхол анхаарлыг татаж байжээ. Харин Америкийн эртний эдлэл цуглуулагч, түүхч  Стефан Лёвентайл (Stephan Loewentheil) эдгээр зургуудыг цуглуулж чадсан байна. Уг цуглуулгад тухайн үеийн алдарт гэрэл зурагчид болох Желиче Беато (Jelice Beato), Томас Чайлд (Thomas Child), Уильям Саундерс (William Saunders),  Жон Томпсон (John Thompson), болон  нутгийн зурагчид Пун Лунь, Тунг Хинг нарын зурагнууд багтжээ.

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд Хадгалах
2019-05-19, 14:00

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг та бүхэнд тайлбарлан хүргэе.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

Алдартай түүхэн зургуудад өнгө оруулсан нь

Өнгөрсөн түүх хэзээ ч зурган дээр гарсан шигээ хар цагаан байсангүй. Өнөөгийн дүр зураг, ирээдүйн төсөөлөлтэй нэгэн адил өнгө будаг алагласан, баяр бахдал, гуниг зовлон хосолсон байсан гэдэг нь мэдээж. Тэгвэл Мэдс Мэдсэн, Санна Даловэй, Дана Келлер гэсэн уран бүтээлчид сэтгэлд хоногшсон, алдартай түүхэн зургуудад өнгө оруулах төслийг эхлүүлжээ. 

Алдартай түүхэн зургуудад өнгө оруулсан нь Хадгалах

Тухайн үедээ шуугиан тарьж байсан түүхэн зургууд

Өвөг дээдэс маань эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө удаан хугацаанд тэмцэж байсны ачаар бид хүссэнээ хийх боломжтой болсон билээ. Дээр үед тодорхой хэмжээгээр өөрчлөлтийг хүсэж байсан хүмүүс бусдын санаанд оромгүй үйлдлийг хийж, олон нийтийн хэл амны бай болох нь их байсан. Тэр үүднээсээ бид түүхэнд шуугиан тарьж,  нийгмийг цочроож байсан зургуудаас танилцуулж байна.

Тухайн үедээ шуугиан тарьж байсан түүхэн зургууд Хадгалах

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь

Та бүхэнд одоогоос 100 орчим жилийн өмнөх Хаант Орос улсын ахуй амьдралыг харуулсан хуучны ховор зургуудыг хүргэж байна. Энэхүү гэрэл зургуудыг Сергей Михайлович Прокудин-Горский хэмээх зурагчин Орос орны зах хязгаар нутгуудаар аялж явахдаа авсан бөгөөд тэрбээр хар цагаан зураг дарахдаа улаан, хөх, ногоон гэсэн 3 өнгийн шүүлтүүрийг ашиглаж өнгө оруулдаг ажээ.

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь Хадгалах

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

Гэрэл зураггүйгээр хүн төрөлхтний түүхийг төсөөлшгүй билээ. Дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн, бидний шүтэн биширдэг алдартай хүмүүс өнөөдөр амьд байсан бол тэд юу хийж бүтээх байсныг хэн ч таашгүй. Ингээд бид танд ухаантайгаас гадна залуудаа маш царайлаг байсан түүхэн хүмүүсийн ховор зургуудыг хүргэж байна. Тэд орчин үед байсан бол магадгүй инстаграмын од болох байсан биз ээ. 

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс Хадгалах

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

Цаг мөч бүхэнд хүн төрөлхтөн өөрсдийн түүхийг бичиж үлдээж байдаг билээ. Эртний түүхэн үеэс олон мянган жилийн турш өнөөдрийг хүртэл бид маш олон үйл явдлын гэрч болж, тайлагдаагүй зарим нууцуудыг судалж, үнэнийг эрэлхийлсээр ирсэн. Тэр ч утгаараа бид танд түүх болж үлдсэн ХХ зууны амьдралыг харуулах ховор гэрэл зургуудаас танилцуулж байна.

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд Хадгалах

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд 100 жилийн өмнө ямар байсан бэ?

Хүн төрөлхтөн үеийн үед л өөрсдийгөө илүү үзэсгэлэнтэй, залуухан харагдуулахын тулд олон арга хэрэглэж ирсэн бөгөөд орчин үеийн технологийн тусламжтай бид тэрхүү хүслээ гүйцэлдүүлж чаддаг болжээ. Тэгвэл одоогоос 100-гаад жилийн өмнө амьдарч байсан хүмүүс гоо сайхандаа ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан юм бол ?

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд 100 жилийн өмнө ямар байсан бэ? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн цуутай 10 гэрэл зураг

Гэрэл зураг бол цор ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, цаг үеийг бодитоор тодорхойлох хүч болсон гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, эсэргүүцлээс болж өөрийгөө шатааж буй лам, буудуулсан найзыгаа өвөр дээрээ тавин гашуудаж буй хүүгийн зураг зэрэг нь дэлхийн хамгийн алдартай гэрэл зургуудад тооцогддог. Гэсэн хэдий ч, аливаа нэг зургийн бодит илэрхийлэл, нөлөөг ойлгохын тулд түүний ард байгаа нөхцөл байдлыг зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Тэгвэл бид танд хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг, тухайн үеийн нөхцөл байдалтай нь хамтатган тайлбарлан хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн цуутай 10 гэрэл зураг Хадгалах