Түүхэн зураг

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Жишээ нь, эсэргүүцлээс болж өөрийгөө шатааж буй лам, буудуулсан найзыгаа өвөр дээрээ тавин гашуудаж буй хүүгийн зураг зэрэг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий гэрэл зургуудад тооцогддог. Гэсэн хэдий ч, тухайн зургийн бодит илэрхийлэл, нөлөөг ойлгохын тулд түүний ард байгаа нөхцөл байдлыг зайлшгүй мэдэх шаардлагатай. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг, түүний цаадах нөхцөл байдалтай нь хамт та бүхэнд тайлбарлан хүргэе.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Иран улс ямар байсан бэ?

Одоогоос хагас зууны өмнө Иран улс барууны соёлын давлагаанд орсон чөлөөт орон байсан билээ. Эмэгтэйчүүд бүсгүйчүүд чөлөөтэйгөөр богино даашинз усны хувцас өмсөж, эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрх тэгш боловсрол эзэмшиж болдог байсан бол 1979 оны Исламын шашны хувьсгалын дараагаас бүх зүйл өөрчлөгдсөн юм. Ингээд нэгэн цагт барууны соёл, бодлогыг дэмжигч байсан Исламын шашинт орнуудын нэгэн төлөөлөгч болох Иран улсын өнгө төрхийг эргэн харцгаая. 

1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Иран улс ямар байсан бэ? Хадгалах
2019-03-09, 12:07

Османы эзэнт гүрнийг харуулсан ховор гэрэл зургууд

Османы эзэнт гүрэн гэж 1299 оноос 1922 он хүртэл 623 жилийн турш Туркэд төвлөн хүчирхгээр оршин тогтнож байсан султант улс байжээ. Энэ эзэнт улсын дор олон үндэстэн, олон шашинтан байсны хувьд эзэнт гүрэн гэж үзэгдэнэ. Тухайн үедээ бусад улсууд нь Туркийн эзэнт гүрэн, Турк хэмээн нэрлэдэг байжээ. Османы эзэнт гүрэн үгүй болсноор оронд нь 1923 онд Бүгд Найрамдах Турк улс үүсгэгдсэн байна.

Османы эзэнт гүрнийг харуулсан ховор гэрэл зургууд Хадгалах

Дэлхийн II дайны үнэн төрхийг харуулсан ховор зургууд

Дайн гэдэг хүн төрөлхтний түүхэнд  хэзээд хар бараан толбо, гашуун сургамж үлдээдгээс гадна дэлхийн эдийн засагт онц их хэмжээний гарз хохирол учруулж ирсэн. Та дараах гэрэл зургуудаас түүхэнд хамгийн томд тооцогдох Дэлхийн II дайны үеийн “Бодит үнэн”-г  харах болно.

Дэлхийн II дайны үнэн төрхийг харуулсан ховор зургууд Хадгалах

Алдартнуудын ховор гэрэл зургууд

Архивт орсон зураг бүр өөрийн гэсэн түүх өгүүлж байдаг. Мөн тэдгээр зургууд биднийг өнгөрсөн рүү харах боломжийг олгодог шүү дээ. Тэгвэл бидний шүтэн биширдэг алдартнууд олон жилийн өмнө ямар харагддаг байсан юм бол?...

Алдартнуудын ховор гэрэл зургууд Хадгалах

Дээр үеийн онгоцны нислэг ямар байсан бэ?

1980-аад оноос өмнө хүн бүр онгоцоор нисэж чаддаггүй байжээ. Учир нь тухайн үеийн нэг тизний үнэ одоогийн ханшаар дор хаяж 10 мянган ам.доллартай тэнцдэг байсан аж. Тиймдээ ч чинээлэг хүмүүс л онгоцоор нисдэг байжээ. Мэдээж үнэ дагаж сайн үйлчилгээтэй байсан нь мэдээж. Бид тэр үеийн томоохон нислэгийн компаниуд ямар үйлчилгээ үзүүлдэг байсан талаар фото мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дээр үеийн онгоцны нислэг ямар байсан бэ? Хадгалах

Алдартнуудын ховор зургууд

Тайз, дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй ховор зургуудаас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Арнольд Шварцнеггер (Arnold Schwarznegger), Силвестр Сталлоне (Sylvester Stallone) нар хамтдаа танго бүжиж буй дүр зургийг та өмнө нь харж байгаагүй л болов уу

Алдартнуудын ховор зургууд Хадгалах

XX зууны эмнэлгийн сонирхолтой түүхэн зургууд!

Өнгөрсөн зууны эрүүл мэндийн арга барил болоод хэрэгслүүд одоогийнхтой харьцуулахад хүүхдийн тоглоом мэт санагдах болжээ. Гэхдээ мэдээж тэр үеийн эмч нар өөрсдийн авьяас чадварын хүчээр өвчтөн бүрт тохирсон өвөрмөц эмчилгээг олж чаддаг байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ үүднээс бид XX зууны эмнэлгийн сонирхолтой зургуудыг хүргэж байна. 

XX зууны эмнэлгийн сонирхолтой түүхэн зургууд! Хадгалах

XX зууны түүхийг өгүүлсэн ховор гэрэл зургууд

Цаг хугацаа улиран өнгөрч, өдөр хоногууд ээлжлэх тоолон хүн төрөлхтөн өөрсдийн асар баялаг түүхийг бичиглэн үлдээсээр байна. Эрт үеэс техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үеийг хүртэл хүмүүс маш олон түүхэн үйл явдлын гэрч болж ирсэн. Тэдгээрийн заримыг нь онцлон хүргэж байна.

XX зууны түүхийг өгүүлсэн ховор гэрэл зургууд Хадгалах

Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд

Сүүлийн 100 жилийн дотор манай дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хотууд л гэхэд шинээр босож, нуран сүйдээд дахин сэргэж боссон, хүмүүсийн амьдрал дээшилж, таатай болсон, техник технологийн их дэвшил ирсэн гээд хэдэн мянган жилийн мөчлөгт бүрэлдэхээр зүйлс ердөө өнгөрсөн ганц зууны дотор л тохиожээ. Ингээд тэдгээр өөрчлөлтүүдийг гэрчлэх гайхалтай зургуудыг сонирхоцгооё.

Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд Хадгалах

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх

Анхны гэрэл зургийг 1826 эсвэл 1827 онд Францын Бургунди тосгонд Жозеф хэмээх нэгэн эр гэрийнхээ цонхоор дарсан гэдэг. Харин 1839 онд анхны хүний гэрэл зургийг Парис хотноо Булевард гудамжинд гутал өнгөлж байсан залуугийн зургийг авсан байдаг. Харин Америкийн иргэний дайны үеэр гэрэл зурагчин Мэтью Брэди болон түүний ажилтан Эндрю Гарднер нар үхсэн цэргүүдийн зургийг авч нийтэлснээр хүмүүсийн дайны талаарх үзэл бодлыг өөрчилсөн гэдэг. Доорх жагсаалтад дайны үеэр эгзгийг нь олж дарсан 8 гэрэл зураг байх бөгөөд тэрхүү зургийн ар дахь гашуун түүхийг өгүүллээ.  

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх Хадгалах

Түүх өгүүлсэн ховор гэрэл зургууд

Өнгөрсөн түүхийг сануулж, дээр үед хүмүүс яаж амьдардаг байв, юу хийдэг байв гэдгийг гэрчилдэг тул хуучны зургууд их сонирхолтой. Харин сонин хэвлэлүүд, ном зохиол дээр бараг огт гардаггүй ч гайхалтай түүх өгүүлэх зургууд олон. Ингээд та бүхэнд хуучны хүмүүс хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлж тоглож нааддаг байв, эмэгтэйчүүд ямар сонирхолтой алба хашдаг байв гэх мэт олон сонирхолтой баримтыг өгүүлэх зургуудаас сонирхуулъя.

Түүх өгүүлсэн ховор гэрэл зургууд Хадгалах