Түүхэн зураг

Оросын сүүлчийн хааны эмгэнэлтэй төгсгөл

Николай II хаан ширээнээсээ татгалзсаныхаа дараа өөрийн болон гэр бүлийнхээ тусын тулд Оросын Түр Засгийн газартай зарим нэгэн нөхцөлөөр харилцан тохиролцохыг хичээж байжээ. Тухайн үед Романовынхан Тобольск руу хараахан явж амжаагүй байсан үе. Хаан ширээнээсээ татгалзсан тэрээр гэр бүлийнхэн нь хатуу чанга хараа хяналтаас анги байгаад зогсохгүй тэднийг Хааны сууринд ямар ч саадгүй нэвтрүүлдэг болгохыг, мөн энэ бүхнээс илүүтэй хүүхдүүдээ ямар ч аюулгүйгээр урт хугацаагаар гэртээ үлдээхийг хүсчээ. Тэгээд ч улаан бурхан тусаж, өвдсөн хүүхдүүд нь аяллаар явбал бие нь улам муудаж магадгүй байв. Мөн Романовуудын тэргүүн өөртөө болон гэр бүлдээ Англи руу гарах зөвшөөрөл гуйж байжээ.

Оросын сүүлчийн хааны эмгэнэлтэй төгсгөл Хадгалах

“The Beаtles” хамтлагийн ховор гэрэл зургууд

1964 онд гэрэл зурагчин Хенри Гроссман (Henry Grossman) нь Эд Салливаны шоуны дараа "The Beatles" хамтлагийн гэрэл зургуудыг дарж, түүхэнд мөнхөлсөн байна. Энэ гэрэл зургийн дараа Битлз болон гэрэл зурагчны хооронд маш бат бэх найзын холбоо үүссэн аж. Үүнээс хойш Хенри, Битлз хамтлагийн албан бус гэрэл зурагчин болсон бөгөөд 4 жилийн туршид гэрэл зурагчингаар ажиллаж байсан байна. Ингээд түүний дарсан Битлз хамтлагийн ховор гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

“The Beаtles” хамтлагийн ховор гэрэл зургууд Хадгалах

Дэлхийн II дайны үнэн төрхийг харуулсан ховор зургууд

Дайн гэдэг хүн төрөлхтний түүхэнд  хэзээд хар бараан толбо, гашуун сургамж үлдээдгээс гадна дэлхийн эдийн засагт онц их хэмжээний гарз хохирол учруулж ирсэн. Та дараах гэрэл зургуудаас түүхэнд хамгийн томд тооцогдох Дэлхийн II дайны үеийн “Бодит үнэн”-г  харах болно.

Дэлхийн II дайны үнэн төрхийг харуулсан ховор зургууд Хадгалах

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг та бүхэнд тайлбарлан хүргэе.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

Барак Обамагийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамаг бид албан ёсны төв царайг нь хурал цуглааны үеэр л телевиз, интернэтээс хардаг. Гэтэл түүний хүүхдүүдтэй хамт тоглож байгаа, бүжиглэж байгаа төрхийг уншигч та өмнө нь огт харж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Хөгжилтэй, бүр хөөрхөн харагдаж байгаа биз? 

Барак Обамагийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд Хадгалах

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх

Анхны гэрэл зургийг 1826 эсвэл 1827 онд Францын Бургунди тосгонд Жозеф хэмээх нэгэн эр гэрийнхээ цонхоор дарсан гэдэг. Харин 1839 онд анхны хүний гэрэл зургийг Парис хотноо Булевард гудамжинд гутал өнгөлж байсан залуугийн зургийг авсан байдаг. Харин Америкийн иргэний дайны үеэр гэрэл зурагчин Мэтью Брэди болон түүний ажилтан Эндрю Гарднер нар үхсэн цэргүүдийн зургийг авч нийтэлснээр хүмүүсийн дайны талаарх үзэл бодлыг өөрчилсөн гэдэг. Доорх жагсаалтад дайны үеэр эгзгийг нь олж дарсан 8 гэрэл зураг байх бөгөөд тэрхүү зургийн ар дахь гашуун түүхийг өгүүллээ.  

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх Хадгалах

Алдартнуудын ховор зургууд

Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй "Ховор зургууд" -аас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Олон сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эдгээр хүмүүс бидэнтэй л адил хүүхэд байж, залуу зандан насыг туулсан бөгөөд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа.

Алдартнуудын ховор зургууд Хадгалах

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ?

Их Британийн гэрэл зурагчин Феличе Беато (Felice Beato) нь Ази тивийн дүр төрхийг өнгөтөөр буулгасан анхны аялагчдын нэг юм. Тэрбээр 1865 онд Японоор аялж явахдаа авсан гэрэл зургуудаа өөрийн гараар будаж өнгө оруулсан байна. Ингээд та бүхэнд Британийн гэрэл зурагчин тэр үеийн гейша, самурай зэрэг Японы нийгмийн бүлгүүдийн төрхийг нарын үнэн төрх гэрэл зурганд буулгасныг хүргэж байна.

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ? Хадгалах

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

Зарим зургууд мянга бүр сая үгтэй дүйцдэг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн хүн бүрийн мэддэг алдартай зургууд дэлхийн түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн байдаг билээ. Гэхдээ та тэдгээрийг хэн гэдэг зурагчин, ямар камераар дарсныг нь мэдэх үү? Мэдэхгүй байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид танд хариултыг нь хэлж өгье.

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ? Хадгалах

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

"Beatles", "Guns N' Roses", "Nirvana" зэрэг хамтлагуудыг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ бид тэдний дуу хөгжим дэлхий дахиныг байлдан дагуулж байх үеийн төрхийг нь мэдэхээс биш анх хөгжмийн замналаа эхлүүлж байхдаа ямар байсныг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр хамтдаа агуу рок хамтлагийн гишүүдийн залуу үеийн төрхтэй танилцацгаая.

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх Хадгалах

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зурагчид бол хэзээ ч үл давтагдах мөчүүд, үйл явдлуудыг баримтжуулан үлдээж, тухайн цаг үеийн жинхэнэ уур амьсгалыг тэр хэвээр нь хадгалан хойч үедээ үзүүлдэг буянтай хүмүүс. Гэхдээ сонин хэвлэл, номууд дээр ховорхон гарч байсан ч гайхалтай түүх өгүүлэх гэрэл зургууд олон байдаг. Ингээд Чарли Чаплин залуудаа ямар байсан, Марк Твен хэнтэй нөхөрлөдөг байв зэргийг дэлгэсэн сонирхолтой бөгөөд ховор гэрэл зургуудаас та бүхэнд сонирхуулъя.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь...

Москва хотын иргэн, гэрэл зураг сэргээгч Ольга Ширнина ховор түүхэн зургуудыг өнгө оруулан сэргээж олон нийтийн сүлжээн дээр байршуулдаг ажээ. Тэрбээр зурган дээр байгаа хүмүүсийн арьсыг сэргээх тусгай улаан болон ягаан өнгөний зохицол олсон бөгөөд үүний тусламжтай тухайн үеийн алдартнуудыг яг л амьд байгаа мэт өнгө оруулдаг байна. Ингээд та бүхэнд Ольга Ширнинагийн өнгө оруулсан түүхэн гэрэл зургуудыг хүргэе.

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь... Хадгалах