Секс

Хэдэн насандаа хичнээн удаа секс хийх ёстой вэ?

Зарим хүмүүсийн хувьд 7 хоногт 2 удаа секс хийх нь хангалттай гэж үздэг бол, заримд нь энэ тоо бага санагддаг нь нууц биш юм. Тэгвэл "Kinsey Institute"-ийн судлаачид хэдэн настай хүн нэг жилийн хугацаанд нийт хичнээн удаа секс хийх ёстой болохыг олж тогтоожээ. 

Хэдэн насандаа хичнээн удаа секс хийх ёстой вэ? Хадгалах
2017-03-30, 11:45

Сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болох вэ?

Сарын тэмдгийн үеэр секс хийх нь хүмүүст бохир, заваан мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч өөрсдийн дур хүслээ барьж дийлэлгүй, бэлгийн ажил хийхийг хүссэн залуус, үүнийг зөв эсэхийг мэдэхгүй тул гайхаж хоцрох нь бий. Иймд бид та бүхэндээ сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болдог тухай дуулгахаар бэлтгэсэн юм. 

Сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болох вэ? Хадгалах
2017-04-27, 11:57

Сексийн давуу талууд

Секс бол хүний бие физиологийн салшгүй хэрэгцээ гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ хүнд таашаал өгч, хосуудын харилцааг бат бэх болгохоос өөр өчнөөн олон давуу тал байдгийг тэр бүр анзаардаггүй байна. Харин бид та бүхэнд тэдгээр нууцуудыг хуваалцахаар бэлтгэлээ. Та мэдээг маань уншаад хайртаасаа бүр л салж хагацахгүй болж магадгүй. Сайхан биш гэж үү? 

Сексийн давуу талууд Хадгалах
2016-12-18, 16:40

Ирээдүйд бид ингэж секс хийдэг болно

Хосуудын хувьд хол зай гэдэг бие сэтгэлийн тэвчээрийг шалгадаг зүйл байдаг. Үнэхээр хол байх шаардлагатай тохиолдолд бие физиологийн хэрэгцээгээ хэрхэн хангах вэ? Хайр сэтгэлдээ үнэнч хүмүүс бол элдэв төрлийн секс тоглоомыг илүүд үзэх байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, тухайн тоглоомууд бодит харилцаанаас илүү сайхан мэдрэмжийг өгөөд эхэлж ч болно шүү дээ. Ерөнхийдөө ирээдүйд иймэрхүү асуудлаас болж хосуудын харилцаа хөндийрч, ганц бие хүмүүс олшрох хандлагатай байгаа. Иймээс ирээдүйд бид хэрхэн бэлгийн амьдралаа зохицуулж болох тухай нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Ирээдүйд бид ингэж секс хийдэг болно Хадгалах
2016-02-02, 22:06

Эмэгтэйчүүдийг дур тавихад туслах сексийн 7 байрлал

Секс нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Гэвч үүнээс бүсгүйчүүд таашаал авч чадалгүй үлдэж, сэтгэл дундуур байх нь бий. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэж, бүсгүйчүүдэд дур тавихад туслах сексийн байрлалууд гэж байх аж. Бид та бүхэндээ тэдгээр байрлалыг танилцуулж, багахан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүдийг дур тавихад туслах сексийн 7 байрлал Хадгалах
2017-06-08, 09:25

Ямар ордны хүмүүс хоорондоо секс хийхэд тохиромжтой байдаг вэ?

Секс бол хүний амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз ээ. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бий болгохдоо хоорондоо дурлаж, бие биенийгээ хайрлаж байхаар бүтээсэн нь амьдралын жам гэлтэй. Тэгвэл аль ордонд төрснөөөсөө шалтгаалж, ямар ордны хүмүүстэй сексийн харилцаанд орвол илүү тохиромжтой байх тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорьлоо.

Ямар ордны хүмүүс хоорондоо секс хийхэд тохиромжтой байдаг вэ? Хадгалах
2016-10-03, 12:00

Сексийн тухай таны мэдэхгүй хачирхалтай баримтууд

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн нэг л зүйл амьдрал, оршихуйн үндсэн суурь болж, эрүүл бас жаргалтай амьдрахын энгийн нууц байсаар ирсэн билээ. Хүн бүхний мэддэг хэрнээ бие биедээ илэрхийлэхээс ичдэг тэр зүйл биднийг аз жаргалтай байлгаж, хорвоогийн хамгийн сайхан таашаалыг амсуулдаггүй гэж үү? Тэгвэл уншигч та бүхэндээ эр эмийн харилцааны тухай өгүүлэх хачирхалтай баримтуудыг хүргэж байна.

Сексийн тухай таны мэдэхгүй хачирхалтай баримтууд Хадгалах
2016-11-17, 19:08

Сексийн үеэр гаргаж болохгүй 12 алдаа

Секс бол амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй санал нийлэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Бурхан хүнийг бүтээхдээ хүсэл тачаал гэх зүйлийг бие организмд бий болгосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүн өөр хоорондоо уусч, нэгэн бие болохыг секс гэж тайлбарлах нь бий. Түүнээс гадна хосуудын хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон, ариун нандин зүйл юм. Тиймээс энэ харилцааг эрхэмлэж, ач холбогдол өгөх нь чухал ажээ. Харин зарим тохиолдолд хүмүүс сексийн үеэр болчимгүй үйлдэл хийж, бодлоггүй үг хэлснээр маш том алдаа гаргадаг байна. Бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншсанаар таны сексийн харилцаанд шинэ дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

Сексийн үеэр гаргаж болохгүй 12 алдаа Хадгалах
2016-09-21, 11:49

Эрт үеийн сексийн тухай галзуу 10 баримт

Хүмүүс өвөг дээдсээ хүндлэн биширдэг билээ. Ард иргэд нь одоогийнхтой адилгүй ёс суртахуунтай, ах захаа мэддэг, бэлгийн харилцаа нь дэг жаягтай байсан гэж боддог. Гэвч харамсалтай нь хүний төрөлх чанар хэзээ ч хувирдаггүй ажээ. Эрт үед секс хичнээн ил тод, нууж хаах зүйлгүй байсныг та бидний бэлтгэсэн мэдээнээс уншаад гайхаж мэдэх юм. 

Эрт үеийн сексийн тухай галзуу 10 баримт Хадгалах
2017-01-10, 17:40

Эмэгтэй хvн сексийг хvсч байгааг нь яаж мэдэх вэ?

Эмэгтэй хvмvvс "би чамайг хvсч байна", "ахиад нэг хvvхэд хийцгээе л дээ" гэж сескийг хvсч буйгаа єдрийн од шиг цєєхєн илэрхийлдэг хэдий ч vнэн хэрэг дээрээ таны бодсоноос хамаагvй их давтамжтайгаар хvсдэг. Магадгvй таны хайртай бvсгvй яг одоо ч танд эзэмдvvлэхийг хvсч байгаа хэдий ч мэдэхгvйн гайгаар та тvvнийг нь анзаарахгvй єнгєрvvлж байж мэднэ. Ингээд таны бэлгийн мэлмийг нээж, амраг тvvнийгээ илvv сайн ойлгоход туслах нэгэн сонирхолтой зєвлєгєєг хvргэж байна.

Эмэгтэй хvн сексийг хvсч байгааг нь яаж мэдэх вэ? Хадгалах
2010-10-15, 22:03

Порно кино бидний амьдралд ингэж нөлөөлдөг

Насанд хүрэгчиддээ зориулан нэгэн чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн нь порно кинотой холбоотой бөгөөд та уг мэдээллээс порно кино үзэхийн сөрөг болон эерэг нөлөөнүүдийг мэдэж авах боломжтой юм. Нийт эрчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 35% нь порно кино үздэг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэхүү төрөл жанрийн кинонууд яах аргагүй насанд хүрэгчдийн амьдралын нэг хэсэг болсон нь үүнээс харагдаж байгаа биз ээ. Ингээд илүү дутуу зүйл нуршилгүй мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Порно кино бидний амьдралд ингэж нөлөөлдөг Хадгалах
2016-11-24, 14:20

Эмэгтэйчүүд эмч нараас юу нуудаг вэ?

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ хүн бүр тухгүй, таагүй байдлыг мэдэрдэг. Тиймдээ ч бүх асуудлаа хэлж чадалгүй гарах нь бий. Харин энэ нь эцэстээ буруу шийдвэр байсныг ухаарч, харамсах хүмүүс олон байдаг билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан эмч нараас нууцалдаг зүйлсийг дэлгэж, хэлэхгүй явсаар ямар аюулд хүрч болохыг дуулгая. 

Эмэгтэйчүүд эмч нараас юу нуудаг вэ? Хадгалах
2017-03-25, 15:01