Товч мэдээ

2000-аад онд байлдан дагуулж байсан рок одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2000-аад оны үед рок хөгжмөөр дэлхий нийтийг доргиож байсан алдартнууд болох Тилл Линдеманн, Серж Танкиан,  Эми Ли нарыг мэдэхийн тулд та заавал алтернатив урсгалын шүтэн бишрэгч байх шаардлагагүй. Учир нь тэр үед “American Idiot”, “In The Shadows” эсвэл “Sweet Dreams” дууны Мэрилин Мэнсоны хувилбарыг сонсдоггүй хүн бараг байгаагүй юм. Тэгвэл тэр цагтаа алдар нэрийн оргилд хүрч байсан рок хөгжимчид, дуучид одоо хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

2000-аад онд байлдан дагуулж байсан рок одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Судас руу агаар орвол юу болох вэ?

Судас тариа хийх үед артер руу хий /агаар/ орсноор тэр дороо амь насаа алдах үзэгдэл адал явдалт кинонд их гардаг. Эмчийн халаад өмсөж, маск зүүсэн хорон санаатнууд нүдээ бүлтийлгэж, тариураа өргөх эгзэгтэй мөчид үзэгчид чив чимээгүй болж, хөшиж орхидог билээ. Тэгвэл артерийн судас руу агаар орвол яаг юу болдгийг мэдэж авцгаая. 

Судас руу агаар орвол юу болох вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ

Дублины нэгэн ахмад дайчин хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх өвөрмөц арга сонгосон байна. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийнх нь оршуулгын ёслол дээр цуглан, уй гашууд автах төрөл төрөгсөд, найз нөхдөдөө хандан хөгжилтэй яриагаа хуурцагт бичиж үлдээжээ. Гэнэт авсан дотроос тогших чимээ гарч, "би хаана байна, юу болоод байна аа" хэмээн гайхсан шинжтэй ярих талийгаачийн хоолойг сонсоод цугласан олон нир хийтэл инээлдсэн бөгөөд түүний мэргэжил нэгт нөхөр нь "цэргүүдийн хошигнол ийм л байдаг" гэж хэлжээ. 

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ Хадгалах

Таны амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүд

Өдөр бүр шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэн гарч бидний өдөр тутмын амьдралыг улам л хялбарчилсаар.. Жишээлбэл, агааржуулагчтай хадгалах хайрцаг байвал та гэрийн тэжээвэр амьтандаа санаа зовохгүй өдөржин дэлгүүр хэсэх боломжтой болно. Энэ мэтийн жижиг зүйлс бидний амьдралыг илүү хялбар болгож, цаг завыг хэмнэж өгдөг. Тэгвэл сүүлийн үед гарсан ажил амьдралыг тань хөнгөвчлөх шинэ бүтээлүүдийг танилцуулж байна. 

Таны амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүд Хадгалах

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

Хятадад авто замын дунд эсвэл томоохон хотхон, орчин үеийн худалдааны төвийн талбай дээр хачирхалтай хуучны жижигхэн барилга хааяа тааралддаг. Мэдээж харсан хэн бүхэн яагаад ийм байгаа юм бол оо гэж гайхах нь гарцаагүй. Тэгвэл үүний учрыг мэдэж авцгаая.

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл

Авто замын тухай ярихад ихэвчлэн хамгийн сайн чанартай, эргэн тойрны харагдах орчин үзэсгэлэнтэй, холын замд явахад үзэх харах зүйлс ихтэй гэх мэтээр давуу талыг нь онцолж ярьдаг. Тэгвэл энэ удаад би өөрийн явсан хамгийн уйтгартай замын тухай ярья. Уг замын онцлог нь хэдэн мянган километрийн турш явахад үзэгдэх орчин огт өөрчлөгдөхгүй, нэг л газраа яваад л байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зам юм. 

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл Хадгалах

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

Цахим орчинд гоо зүйн мэдрэмж, халуухан дүрслэлээрээ алдаршаад байгаа эдгээр зургуудыг Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкий даржээ. Түүний зургууд ихэвчлэн Украин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг уламжлалт Слав соёлтой уялдуулан дүрсэлсэн байдаг. Ингээд та бүхэнд түүний эротик хэрнээ хэт задгай биш, нүд баясгам бүтээлүүдийг толилуулж байна.

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд... Хадгалах

Ичимхий англи хүү сургуулийнхаа охинтой дотносохыг оролдоод 10 жилийн ял авахаар болжээ

Жэми Гриффитс (Jamie Griffiths) хэмээх 19 настай англи хүү Google дээр "Хэрхэн найзтай болох вэ" гэж хайж, судалж үзээд, эцэст нь 17 настай нэгэн охинтой танилцахыг оролдсон нь буруугаар эргэсэн болохыг "Daily Mail" мэдээлсэн байна.

Ичимхий англи хүү сургуулийнхаа охинтой дотносохыг оролдоод 10 жилийн ял авахаар болжээ Хадгалах

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

Манж Чин улсын үед буюу 18-р зууны дунд үеэс эхлэн намуу цэцэгнээс гаргаж авдаг "опиум" хэмээх хар тамхи авдар авдраар Хятадын өмнөд эргийн боомтуудад буух болжээ. Энэ үеэс эхлэн Хятадын түүхийн хар үеүүдийн нэг, хожмоо Британитай "хар тамхины дайн" хийхэд хөтөлсөн нийгмийн хямрал, их донтолт газар авсан юм.

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд Хадгалах

Нью-Йоркийн "Comic Con" 2019 наадмын үеэр алдартай баатрууд дахин төржээ

Нью-Йорк хотод жил бүр зохион байгуулагддаг хошин урлагийн томоохон наадам болох "Comic Con" 2019 саяхан болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн косплайчид өөрсдийн хайртай баатруудынхаа дүрд хувирч, баярын уур амьсгалыг гайхалтай болгож чадсан байна.

Нью-Йоркийн "Comic Con" 2019 наадмын үеэр алдартай баатрууд дахин төржээ Хадгалах

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

Ихэнх ер бусын зургуудыг хараад хүмүүс тэдгээрийг "Photoshop"-оор янзалсан байх гэж боддог. Учир нь өнөө цагт бүх л дуу алдам гайхалтай зургууд график дизайнер, эсвэл фотошопчидын гараар дамжсан байдаг шүү дээ. Тэгвэл зарим хүмүүс зургийг засаж, янзлахыг буруу гэж боддог бол зарим нь үүнийг гэрэл зурагчны ажлын салшгүй нэг хэсэг үздэг. Ямартай ч, та бүхэнд фотошопын засвар ороогүй хачирхалтай зургуудаас сонирхуулж байна.

 

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд Хадгалах

17 настай "шизофрени" өвчтэй охины зурсан гайхалтай зургууд

Гайхмаар зурах авьяастай Кейт охин одоо 18 настай бөгөөд сэтгэл мэдрэлийн "шизофрени" өвчнөөр шаналж яваа нэгэн юм. Тэрбээр "Би багаасаа зураач болохыг хүсдэг байсан. Гэхдээ энэ өвчний шинж тэмдэг илрэх хүртэл би юу ч мэдээгүй. Би сэтгэцийн өвтэй гэдгээ мэдээд өөрийгөө маш ихээр үзэн ядсан. Яагаад гэвэл энэ нь намайг бусдаас өөр, хэвийн бус гэдгийг илтгэж байгаа шүү дээ. Харамсалтай нь би намайг харахаас ч эвгүйцдэг аймшигтай нийгэмд бусад хүмүүстэй зохицож амьдрах ёстой. Тэд энэ төрлийн өвчтэй хүмүүсийг хэвлэл мэдээлэл, кинонд гардаг шигээр л төсөөлдөг хэвшмэл ойлголттой байдаг. Тийм учраас би ямар байдгийг бусдад харуулахыг хүссэн" гэж ярьж байжээ. 

17 настай "шизофрени" өвчтэй охины зурсан гайхалтай зургууд Хадгалах