Товч мэдээ

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчийн гэрээр зочилцгооё

Дэлхийн хамгийн ядруухан ерөнхийлөгч хэмээх "албан бус" цолыг хүртсэн энэ эрийн тухай та өмнө нь сонсож байсан ч байж магадгүй. Өдгөө 80 насны босгыг алхаж буй Хосе Альберто Мухика Кордано (Jose Alberto Mujica Cordano) Уругвай улсын 40 дэх ерөнхийлөгчөөр 2010-2015 оны хооронд сонгогдон ажиллаж байсан юм. Тэрээр бусад улсын ерөнхийлөгчдийг "ичээхээр" энгийн даруу амьдралтай, эгэл жирийн зан араншинтай нэгэн билээ. 

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчийн гэрээр зочилцгооё Хадгалах
2016-05-03, 15:30

13 настай хүү дэлхийг алмайруулж байна

Английн Норфолк хотод аав ээж, дүүгийн хамт амьдардаг 13 настай Керон Виллиамсон (Kieron Williamson) зурсан зургуудаараа алдаршиж, урлаг судлаачдыг хүртэл алмайруулаад байна. Мэргэжлийн хүмүүс түүнийг орчин үеийн импрессионист урлагийн агуу том төлөөлөл болох нь хэмээн үнэлж байгаагаа нуусангүй. 

13 настай хүү дэлхийг алмайруулж байна Хадгалах

Хариу нэхээгүй тус

Хэн нэгэнд чин сэтгэлээсээ бага ч атугай тус хүргэхэд тэр нь өөрт эргэж ирдэг хэмээн эрт дээр үеэс ярьсаар ирсэн билээ. Харин энэ үг амьдрал дээр биелэлээ олж, олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал Америк улсад болж өнгөрчээ. Хүн хүнээ хайрлаж, хүнд хэцүү үед нь чадах зүйлээрээ тус болох нь бидний хорвоод хүн болж мэндэлсний хамгийн гол утга учир болов уу? Ингээд хамтдаа сайхан сэтгэлт хүмүүсийн гайхалтай түүхийг сонирхьё.

Хариу нэхээгүй тус Хадгалах

Ухаалаг утасны тухай бидний зөв гэж боддог буруу ойлголтууд

Ухаалаг гар утас бидний амьдралд нэвтэрснээр маш том нөлөөг үзүүлсэн. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр, гар утастай холбоотой осол эндэгдэл, өвчингүүд мэр сэр гарсаар байгаа билээ. Гэвч бид тэдгээрийн тусламжтай илүү олон ажлыг амжуулж, нийгэмтэйгээ ойрхон болсон нь нууц биш. Харин бид энэ удаагийн мэдээллээр та бүхэндээ ухаалаг утасны тухай түгээмэл буруу ойлголтуудыг хүргэж байна.

Ухаалаг утасны тухай бидний зөв гэж боддог буруу ойлголтууд Хадгалах

9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнийг уяраав

Хятадын Жэ Жиан мужийн нэгэн дунд сургуулийн 9 настай сурагч өнгөрөгч “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр ээждээ зориулж ийм нэгэн зохион бичлэг бичжээ. Түүний хэлэх гэсэн санаа нь өнөөгийн нийгмийн иргэн бүрт тулгамдаад буй энгийн хэрнээ ноцтой асуудлыг хөндсөн байсан тул багш нар нь түүний зохион бичлэгийг интернэтэд дэлгэжээ.

9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнийг уяраав Хадгалах
2016-03-27, 16:30

Бидний сайн мэддэггүй “Google”-ийн хамгийн хэрэгтэй 15 аппликейшн

Бид ихэвчлэн "Google"-ээс өөрт хэрэгцээтэй байгаа мэдээ, мэдээлэл болон зураг зэргийг хайж, цаг хугацааг асар ихээр хэмнэдэг билээ. Зарим тохиолдолд "Google"-д байхгүй зүйл гэж байхгүй юм аа гэх бодол өөрийн эрхгүй толгойд орж ирэх нь ч бий. Харин бид "Google"-ийн гаргасан хамгийн хэрэгтэй аппликейшны талаар төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл дараах мэдээллээс бидэнд хамгийн ихээр хэрэг болох 15 аппликейшнийг мэдэж авцгаая.

Бидний сайн мэддэггүй “Google”-ийн хамгийн хэрэгтэй 15 аппликейшн Хадгалах

Үүнийг мэдсэний дараа та нэгхэн минутын дотор унтдаг болно!

Хүний биед нойр хичнээн чухал болохыг бид хэдийн мэднэ. Гэхдээ зарим шөнө нойр хулжин, хичнээн ядарч байсан ч, унтаж чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл хэрхэн хурдан унтаж, эрч хүчээ нөхөх вэ? Та ердөө л бидний бэлтгэсэн мэдээг уншиж, хэрэгжүүлэхэд хангалттай юм.

Үүнийг мэдсэний дараа та нэгхэн минутын дотор унтдаг болно! Хадгалах
2017-02-07, 12:14

Селин Дионы гэрээр зочлоё

Канадын алдарт дуучин Селин Дион бол хүчирхэг хоолой, даруу төлөв зангаараа олон хүний хайрыг хүлээсэн бүсгүй билээ. Тэрээр Флорида мужийн “Jupiter Island” хэмээх аралд 45 сая долларын үнэ бүхий тансаг орд харштай юм.

Селин Дионы гэрээр зочлоё Хадгалах

Солонгос киноны хөгжилтэй давхцлууд

Ази тив тэр чигтээ солонгос савангийн дууриар амьсгалж, шоу ертөнцийн хамаг мөнгийг хүүлж байгаа гэхэд буруудах зүйлгүй. Харин кинонуудын зохиол, үйл явдал, өрнөл нь яагаад заавал бие биенээсээ хуулчихсан мэт ижилхэн байдаг юм болоо? Ингээд та бүхний ажлын шинэ өдрийг хөгжилтэйгээр эхлүүлэхээр солонгос цувралуудын хамгийн нийтлэг талуудыг хүргэж байна. 

Солонгос киноны хөгжилтэй давхцлууд Хадгалах

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй

Нэгэн залуу эхнэрээ "Nissan Skyline GT-R" спорт загварын машин дээр нь гоёл болохуйц жижигхэн хэдэн зураг зурж өгөхийг гуйжээ. Гэтэл "Төлөвлөгөө давуулан биелүүлнэ" гэгч зүйл болж, эхнэр нь хэний ч төсөөлөөгүй гайхалтай хээгээр машиныг нь будаж эхлэхэд залуу түүнийг зогсоож чадсангүй. Харц салгахын аргагүй, дээрээс нь гараар зурсан гэхэд итгэмээргүй сайхан харагдаж байсан болохоор л тэр шүү дээ.

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй Хадгалах

Гурван өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?

Тамхи татдаг хүмүүс эрүүл мэндээ, энэ сайхан биеэ “сайн дураар” хордуулж байгаа гэдгээ мэддэг ч, түүнийгээ барагтай л бол зогсоож чаддаггүй. Тамхи татах хооронд тархины цусан хангамж суларч, манаран, уушгинд очих агаарын хэмжээ никотиноор дүүрэн хорт утаагаар солигдож, түүнчлэн шүд шарлан өнгөө алдаж, амны хөндийн эрүүл ахуй асар их хэмжээгээр алдагдаж байдаг.

Гурван өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх вэ? Хадгалах
2016-04-25, 11:25

Ухаалаг утастай хүмүүсийн мэддэггүй 8 нууц

Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хурдацтайгаар урагшилж байгаа билээ. Үүний нэг тод жишээ бол өнөөдөр хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон явдал юм. Тэгвэл хүмүүс ухаалаг утсыг бүрэн гүйцэт ашиглаж чаддаг болов уу? Магадгүй үгүй байж болох юм. Тийм ч учраас бид та бүхэндээ ухаалаг утсан дээрх таны заавал мэдвэл зохих 8 нууцыг дуулгахаар бэлтгэлээ. 

Ухаалаг утастай хүмүүсийн мэддэггүй 8 нууц Хадгалах