Товч мэдээ

Цаасаар амьтад хийх хялбар аргууд

Хүүхдүүд өөрийн гараар ямар нэг зүйл хийх маш их дуртай байдаг. Энэ нь төрөл бүрийн зураг, гар урлал, цаасаар дүрс хийх ч байж болох юм. Ингээд 18 төрлийн амьтан эд зүйлсийг цаасаар хэрхэн хийж болох тухай зааварчилгааг хүргэе. Таны хүүхэд хэсэг хугацаанд ч, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх болно.
Цаасаар амьтад хийх хялбар аргууд Хадгалах

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн 12 хувцаслалт

Бид эрчүүдийг загварын тухай мэдлэг муутай, тэрчлэн бүсгүйчүүдийг бодвол мэдрэмжгүй гэж ойлгодог. Гэвч энэ нь тийм ч зөв тодорхойлолт биш бололтой. Учир нь бид та бүхэндээ эрчүүдийн нүдээр бүсгүйчүүдийн хувцаслалт хэрхэн харагддаг болон тэднийг галзууруулах шахдаг хувцаслалтуудтай танилцуулъя.

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн 12 хувцаслалт Хадгалах

Тест ашиглахгүйгээр жирэмсэн болсноо хэрхэн мэдэх вэ?

Эмэгтэй хүний амьдралын хамгийн аз жаргалтай, сайхан мөчүүдийн нэг бол жирэмсний үе байдаг. Бие дотроо бие бүрэлдүүлж, үүнийгээ мэдэрч, өдөр бүрийг хайраар бялхаж өнгөрүүлнэ гэдэг гайхалтай. Иймд бид та бүхэндээ жирэмсний эхэн үед илрэх шинж тэмдгүүдийг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Тест ашиглахгүйгээр жирэмсэн болсноо хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Нэгэн охин "пицца захиалаад" ээжийгээ хүчирхийллээс аварчээ

АНУ-ын Охайо мужийн Орегон хотын нэгэн оршин суугч ээжийнх нь найз гэрт нь согтуу орж ирээд, түүнийг зодож байгаа тухай шуурхай албанд хачирхалтай байдлаар мэдээлжээ. Тэрээр уг этгээд ээжид нь гар хүрч байхыг хэд хэдэн удаа харж байсан бөгөөд энэ удаад ээжийг нь хана мөргөтөл хүчтэй цохисон байна. Тэр бүгдийг сонсож байгаа учир цагдаа дуудах боломжгүй байжээ. Иймд охин 2 ч удаа 911 рүү залган, пицца захиалж, хаягаа давтан давтан хэлсээр байжээ. 

Нэгэн охин "пицца захиалаад" ээжийгээ хүчирхийллээс аварчээ Хадгалах

Та үүнийг уншсаны дараа дахиж хэзээ ч сонгины хальсыг хаяхгүй!

Хүн бүхэн өдөр тутмын амьдралдаа сонгиныг ашиглаж, хоолныхоо амт чанарыг нэмэгдүүлдэг. Гэхдээ бид сонгиноо хальсалж, арилгасны дараа хальсыг нь шууд хаядаг буруу зуршилтай аж. Харин сонгины хальсыг маш олон зүйлд хэрэглэж, эрүүл мэнддээ ч давхар анхаарч болдог байна. Ингээд хамтдаа сонгины хальсыг яагаад хаяж болохгүй шалтгаануудыг мэдэж авцгаая. 

Та үүнийг уншсаны дараа дахиж хэзээ ч сонгины хальсыг хаяхгүй! Хадгалах

Үүнийг уугаад бөөр, зүрх болон үе мөчний өвчнөөс салаарай!

Хүний хамгийн чухал эрхтнүүд бол яахын аргагүй бөөр, зүрх билээ. Харин эдгээрийг хамгаалж, элдэв өвчнөөс сэргийлэхийн тулд заавал үнэтэй эм бэлдмэл уух шаардлагагүй. Та ердөө л байгалийн гаралтай хүнснүүдийг ашиглаж, биед тустай шингэн бэлтгэх боломжтой юм. Ингээд та бүхэндээ ямар ногоог хэрэглэж, хэрхэн бэлтгэхийг танилцуулъя. 

Үүнийг уугаад бөөр, зүрх болон үе мөчний өвчнөөс салаарай! Хадгалах

Өндөр болохын төлөөх аймшигтай золиос

Бусдад сайхан харагдаж, магтаалын үгс сонсох гэсэндээ эхээс төрсөн биеэ эвдэн сүйтгэж, элдэв янзаар өөрчлөх нь охидын дунд трэнд болоод байна. Харин энэ удаад та бүхэнд дуулгах мэдээ бол намхан нуруу, богино хөлөндөө сэтгэл гундуу явдаг охидууд аймшигтай аргаар хөлөө уртасгаж буй тухай юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Өндөр болохын төлөөх аймшигтай золиос Хадгалах
2016-07-02, 18:00

Ямар хүмүүс наснаасаа залуу, оворгүй харагддаг вэ?

Та "мелатонин" дааврын тухай урьд нь сонсож байв уу? Энэ нь хүний нойрыг хариуцаж, залуу сайхнаараа байхад тусладаг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, эрч хүчээр сэлбэх олон гайхалтай ач тустай байна. Тус гормон нь, хүнийг унтаж байхад буюу 23:00-03:00 цагийн хооронд ялгардаг. Мөн хоолыг залгих үед "триптофан хүчил"-ийг ялгаруулдаг аж. "Мелатонин" гормонийг ялгаруулах үйлчилгээтэй хоол хүнс болон амин дэмүүд олон байдаг бөгөөд тэдгээрийг та унтахын өмнө идвэл, сайн унтаж амарч чадахаас гадна, илүү эрүүл, залуу болох юм. 

Ямар хүмүүс наснаасаа залуу, оворгүй харагддаг вэ? Хадгалах

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг

Хэдийгээр амьтны амь таслан байж үйлдвэрлэж байгааг нь мэддэг ч гэсэн дэлхий даяар маш олон хүмүүс арьсан хувцас, хэрэглэлийг эдэлдэг. Гаднаа хичнээн тансаг харагдавч тэдгээрийг хийхийн тулд хэдэн амьтан зовж шаналж, амьдаараа арьсаа хуулуулж, арьсгүй нүцгэн бие нь хэдэн цаг тарчилж байдгийг тэд даанч мэдэхгүй. Чухам энэ асуудлыг л худалдан авагчдад бодитоор ойлгуулахын тулд "ПЕТА Ази" байгууллагынхан дараах сурталчилгааг хийжээ. 

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг Хадгалах
2016-05-14, 17:30

Үүнийг уугаад 5 кг тураарай!

Жингээ хасахыг хүсдэг хүн бүрт зориулан бид нэгэн шидэт ундааг хүргэхээр бэлтгэлээ. Энэ ундаа нь таны бие дэх өөх тосыг хайлуулдаг бөгөөд дасгал хөдөлгөөнтэй хавсарвал бүр ч үр дүнтэй юм. Мөн ой тогтоолт сайруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг ид шидтэй. Дээрээс нь ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл жингээ барьж, ой тогтоолтоо сайжруулж болдог тухай та бидний бэлтгэсэн мэдээнээс уншаарай.

Үүнийг уугаад 5 кг тураарай! Хадгалах

Өдөр бүр суниаснаар бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр суниахыг зөвлөж, ингэснээр илүүдэл жингээсээ салж, хэвлийн булчинтай болно хэмээдэг. Гэвч бидэнд тус дасгалыг хэдий хугацаанд, хэрхэн хийх талаар төдийлөн мэдлэг байхгүйгээс гадна, үүнийг өдөр бүр хийснээр биед ямар өөрчлөлт гарах нь тодорхойгүй байдаг. Иймд бид та бүхэндээ өдөр бүр суниаснаар бидний биед ямар өөрчлөлт гарах талаар маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Өдөр бүр суниаснаар бидний биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Цагаан батганаас хэрхэн салах вэ?

Таны арьсан дээр жижиг биржгэр цагаан цэгүүд гарч байна уу? Ийм цэгүүдийг цагаан батга эсвэл "Элижа" гэж нэрлэдэг. Эдгээр нь арьс хэт хуурайших болон арьсаа цэвэрлэхгүй байснаас болж үүсдэг ажээ. Батгаа шахаж цэвэрлэж болох ч ийм төрлийн биржгэрүүдийг шахах нь төвөгтэй тул гэрийн аргаар зарим арчилгаа хийснээр элижагаасаа салж болдог гэнэ. Хэрвээ таны арьс ийм асуудалтай байгаа бол доорх мэдээллийг уншаарай. 

Цагаан батганаас хэрхэн салах вэ? Хадгалах