Товч мэдээ

ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улс төрч Наталья Поклонскаягийн шинэ дүр төрх

ОХУ-ын Төрийн Думын депутат, Крымийн экс ерөнхий прокурор Наталья Поклонскаягийн "Холливуд" маягийн шинэ дүр төрх бүхий зургууд цахим сүлжээнд нийтлэгджээ. Тэрбээр "та бүхэн намайг дэггүй депутат эсвэл ажилгүй болсон прокурор гэж бодож байсан уу? Тийм ээ, би бол Крымийн  "Ниш-Маш". Ингээд Холливудын од шиг татуулсан зургуудаа дэлгэх цаг боллоо" хэмээн фэйсбүүк хуудаснаа постлосон байна. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улс төрч Наталья Поклонскаягийн шинэ дүр төрх Хадгалах
2020-02-04, 16:07

Ухань хотод 10-хан хоногийн дотор барьсан шинэ эмнэлэгтэй танилц!

Коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй муж дахь Ухань хотыг 1-р сарын 22-ны өдрөөс хойш тусгаарлаж, 50 сая орчим хүн халдварын голомтод үлджээ. Аюулт вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа учир засгийн газраас даруй арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон билээ. Энэ хүрээнд коронавирусын халдвартай өвчтөнүүдэд 1000 ортой томоохон эмнэлэг барих ажлыг 1-сарын 24-нд эхлүүлж 8 хоногийн дотор буюу 2 сарын 2-нд барилгын ажил дуусаж, 2-р сарын 3-ны өдөр Хошеншань эмнэлэг ашиглалтад орж, өвчтөнүүдийг хүлээн авсан байна. 

Ухань хотод 10-хан хоногийн дотор барьсан шинэ эмнэлэгтэй танилц! Хадгалах

"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр бут авлаа

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аваргыг тодруулах “Super Bowl-2020” тоглолт өчигдөр буюу 2-р сарын 3-нд болж өнгөрсөн. Уламжлал ёсоор тус тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр алдартай дуучид үзэгчдэд тоглолт үзүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Латин Америк дуучид болох Шакира (Shakira), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар сүүлийн хэдэн жилд байгаагүй эрч хүчтэй үзүүлбэрийг үзүүлжээ.

"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр бут авлаа Хадгалах

Таны өдөр бүр хараад байхааргүй сонирхолтой зургууд

Дэлхий дээрх бараг бүх сонин хачин зүйлсийг харчихсан, дахиж таныг гайхшруулах зүйл байхгүй гэж бодож байна уу? Тэгвэл дараах зургуудыг хараад таны буруу байсныг батлах болно. Дахин сануулахад, дэлхий дээрх сонин хачин хэзээ ч дуусашгүй юм шүү. 

Таны өдөр бүр хараад байхааргүй сонирхолтой зургууд Хадгалах

Ганцаархнаа бүхэл бүтэн метроны шугам ухсан эр

Оросын Липецк мужийн Лебедянь хотод орших "Леонид Мулярчик" гэх эрийн нэрээр нэрлэгдсэн нэгэн өвөрмөц, орхигдсон метроны хонгилын тухай сонирхолтой түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Тэрээр энэхүү метроны шугамыг 27 жилийн турш орь ганцаараа барьсан юм. 

Ганцаархнаа бүхэл бүтэн метроны шугам ухсан эр Хадгалах

Лондон хотын орон гэргүйчүүдэд тарааж өгсөн 100 камерын дуранд...

Их Британийн "Cafe Art" байгууллагаас Лондон дахь орон гэргүй хүмүүст "Fujifilm"-ийн зуун камер тараажээ. Хааны гэр бүлийн нийгэмлэгээс тэдэнд энгийн зааварчилгаа өгсөн нь "Миний Лондон" сэдвийн дор тэрхүү камераар гэрэл зураг дарах байв. Ингээд 80 камер, 2500 зургийн хамт буцаж иржээ. Тэдгээрээс шүүгчид шилдэг 12 гэрэл зургийг тодруулсан байна. 

Лондон хотын орон гэргүйчүүдэд тарааж өгсөн 100 камерын дуранд... Хадгалах

Хятадын хаадын хэрэглэж байсан "мөнхийн ус"-ны үлдэгдэл олджээ

Хүн төрөлхтөн бүх л түүхийнхээ туршид мөнх амьдрах боломж олгох нууцыг хайсаар ирсэн билээ. Тэгвэл тэрхүү олдошгүй эрдэнэ болсон ийм “мөнхийн усыг” нь олсон байж тун магадгүй буюу 2000 жилийн настай Хятадын нэгэн булшнаас өвөрмөц шингэн бүхий хүрэл савыг саяхан олжээ.

Хятадын хаадын хэрэглэж байсан "мөнхийн ус"-ны үлдэгдэл олджээ Хадгалах

Инстаграмын хосуудын "улиг болсон" зургийг элэглэсэн нь...

Нэг хэсэг аялалд явсан хосууд бүр нэг л өнцгөөс авсан хөтлөлцөн гүйж буй зургаа #followmeto гэдэг хаштагтайгаар Инстаграмд оруулдаг байсан билээ. Тэгвэл шооч хүмүүс уг трэндийг өөрсдийн сэтгэлгээгээр баяжуулж, доорх бүтээлүүдийг гаргажээ.

Инстаграмын хосуудын "улиг болсон" зургийг элэглэсэн нь... Хадгалах

Их Британичууд Европын холбооноос гарсан баяраа ингэж тэмдэглэжээ (30 фото)

Нэгдүгээр сарын 31-ний 23:00 цагт (монголын цагаар 2 сарын 1-ний 07:00 цагт) Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Европын холбооноос албан ёсоор гарсан билээ. Тус улс 47 жилийн турш ЕХ-ны гишүүн байсан бөгөөд 2016 онд явуулсан санал асуулгын үр дүнгийн дагуу холбооноос гарахаар болсон юм. Ингээд "Брексит"-ийг дэмжигч иргэд уг үйл явдлыг хэрхэн тэмдэглэснийг сонирхуулж байна.

Их Британичууд Европын холбооноос гарсан баяраа ингэж тэмдэглэжээ (30 фото) Хадгалах

Хальт харвал эвгүй сэтгэгдэл төрүүлэх зургууд

Зарим энгийн зүйлс гэрэл зурган дээр огт өөрөөр гарах тохиолдол бишгүй олон тохиолддог. Үүнд зургийн өнцөг буруу байх болон тухайн үйл явдлын эгзэг нь таарах гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Ингээд та бүхэнд өнгөцхөн харвал тун эвгүй мөртлөө ямар ч "гэмгүй" хөгжилтэй зургуудыг толилуулж байна.

Хальт харвал эвгүй сэтгэгдэл төрүүлэх зургууд Хадгалах

Битүү чанагчид амтат гуляш хийх жор

Гадаа хүйтэн байхад гэрийн халуун хоол шиг сайхан зүйл гэж хаана байна. Иймд та бүхэндээ Амралтын өдөр гэр бүлээрээ битүү чанагчид хийж идэх амтат гуляш хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Битүү чанагчид амтат гуляш хийх жор Хадгалах

Айдас хүргэм рентген зургууд

Рентген зураг авах үед эмч нар төрөл бүрийн хачирхалтай зүйлстэй тулгардаг байна. Гэмтэл согог, ургийн гажгаас эхлээд залгисан зүйлс, пиерсинг тэр байтугай ээмэг зүүлтээ ч тайлахаа мартаад рентгенд орох үед хэрхэн харагддагийг дараах зургуудаас үзээрэй. 

Айдас хүргэм рентген зургууд Хадгалах