Товч мэдээ

ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ?

Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан зүйл ямар учиртай болохыг та мэдэх үү? Бид төдийлэн анзаардаггүй боловч энэ нь бие эрхтний толь болдог юм. Биеийн аль нэг хэсэг өвчилсөн, асуудалтай тулгарсан тохиолдолд хумсан дээрх тус цагаан зүйл нь хэлбэрээ өөрчилдөг аж. Ингээд хамтдаа энэ нь чухам ямар учиртай болохыг мэдэж авцгаая. 

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ? Хадгалах

Таны мэдэх ёстой гар утасны нууц кодууд

Хүн болгон гар утас хэрэглэдэг. Гэхдээ утас болгонд хүн бүрийн мэддэггүй нууц код гэж байдаг ажээ. Дугаараа хэрхэн нууцлахаас авахуулаад утсаа хулгайд алдсан ч эргээд олох боломжтой болгох аргууд байдаг атал утасныхаа код бүрийг мэдэхгүйгээсээ болж бид энэ сайхан боломжийг алдаж орхидог билээ. Харин бид танд "iPhone", "Android" болон бусад үйлдвэрийн утасны нууц кодуудыг хэрхэн мэдэж авах аргыг толилуулъя.

Таны мэдэх ёстой гар утасны нууц кодууд Хадгалах
2016-12-23, 12:25

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай 20 санаа

Орой сургууль, ажлаа тараад ирэх үед гэр орон шиг халуун дулаан уур амьсгалтай газар энэ дэлхийн өөр хаана ч байхгүй биз ээ. Тэгвэл бид та бүхэндээ өөрийнхөө гэр орныг одоо байгаагаас нь хэд дахин илүү сайхан харагдуулж, тохижуулах гайхалтай санаануудыг хүргэж байна.

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай 20 санаа Хадгалах

Цусны шинжилгээгээ хэрхэн бие даан уншиж сурах вэ?

Та бүхэн энэхүү нийтлэлийг уншсаны дараа цусны шинжилгээ, түүний хариуг бие даан тайлж, уншиж чаддаг болох болно. Цусны шинжилгээг дотор нь ерөнхий болон дэлгэрэнгүй гэж ангилдаг. Цусны ерөнхий шинжилгээг хоол идсэний дараа өгдөг бол дэлгэрэнгүй шинжилгээг өглөө өлөн элгэн дээрээ өгөх ёстой байдаг. Ингээд цусны шинжилгээний хариуг хэрхэн дүгнэх тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс олж үзээрэй.

Цусны шинжилгээгээ хэрхэн бие даан уншиж сурах вэ? Хадгалах
2017-08-14, 14:34

Хэн ч хараад атаархам өтгөн хөмсөгтэй болох 6 арга

Хөмсөг нь хүний царай төрхийг тодруулж, зөв цэгцтэй харагдуулахад тусладаг. Хэт шингэн, эсвэл нарийн хөмсөг нь тухайн хүний гоо үзэсгэлэнг гундаах нь бий. Тиймдээ ч өнөөдөр маш олон хүмүүс хөмсгөө ургуулах тухай бодож, төрөл бүрийн аргуудыг хэрэглэж, цаг зав, мөнгө санхүүгээр хохирсоор байна. Иймд бид та бүхэндээ хөмсгийг гэрийн нөхцөлд, хэрхэн богино хугацаанд хурдан ургуулах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэн ч хараад атаархам өтгөн хөмсөгтэй болох 6 арга Хадгалах

Та нэг л ядраад байна уу? Энэ шөлийг заавал хийж уугаарай!

Сармистай шөл уух нь ханиад томуунд сайн нөлөө үзүүлдгийг бид мэднэ. Уг шөлөнд ягаан сонгино, ганга болон сармис гэсэн 3 чухал орц ордог. Хамгийн гайхалтай нь ямар ч эм, антибиотик ууснаас илүү үр дүнтэй байдаг аж. Тэгээд ч эм, бэлдмэлд агуулагдах төрөл бүрийн химийн найрлагууд нь бие организмыг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Ингээд сармистай шөл хэрхэн бэлтгэж уух болон эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хамтдаа мэдэж авцгаая.

Та нэг л ядраад байна уу? Энэ шөлийг заавал хийж уугаарай! Хадгалах

Бидний хэрэглээг нь мэддэггүй зүйлс

Нүд ирмэхийн зуурт л техник, технологи хөгжиж, илүү дэвшилтэт эрэн рүү тэмүүлж байна. Тэдгээрээс бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлс хүртэл өөртөө асар их зүйлсийг нууж байдаг ажээ. Иймд та бүхэндээ бидний анзаарч харсан ч, учрыг нь төдийлөн мэддэггүй олон сонирхолтой мэдээллийг хүргэе.  

Бидний хэрэглээг нь мэддэггүй зүйлс Хадгалах

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ?

Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүн бүрийн хувьд нөхөж болшгүй их гарзыг авчирдаг. Шашны талаасаа авч үзэхэд, бурхан болоочын сүнс нь 49 хоногтоо гэр орноороо эргэлддэг хэмээдэг. Мөн заримдаа ямарваа таагүй зүйлсийг зөгнөж, хайртай хүмүүстэй сануулга болгох үүднээс зүүдэнд ордог гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай хамтдаа олж мэдэцгээе!

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ

Дублины нэгэн ахмад дайчин хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх өвөрмөц арга сонгосон байна. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийнх нь оршуулгын ёслол дээр цуглан, уй гашууд автах төрөл төрөгсөд, найз нөхдөдөө хандан хөгжилтэй яриагаа хуурцагт бичиж үлдээжээ. Гэнэт авсан дотроос тогших чимээ гарч, "би хаана байна, юу болоод байна аа" хэмээн гайхсан шинжтэй ярих талийгаачийн хоолойг сонсоод цугласан олон нир хийтэл инээлдсэн бөгөөд түүний мэргэжил нэгт нөхөр нь "цэргүүдийн хошигнол ийм л байдаг" гэж хэлжээ. 

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ Хадгалах
2019-10-15, 16:46

Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?

Уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Таны бодлоор Монголын маань олны танил бүсгүйчүүдээс хамгийн дур булаам, тачаангуй бүсгүй хэн бэ? Өөрийн бодож явдаг олны танил жүжигчин, дуучин, улс төрч, бизнес хатагтай нарын зургийг манай сайтын "Нээлттэй мэдээ" буланд оруулаарай. Таны нийтэлсэн зураг бусдаас санал авах бөгөөд та ч мөн бусдын зураг дээр санал өгөх боломжтой юм. Ингээд Монголын хамгийн халуухан олны танил бүсгүйчүүдийг хамтдаа шалгаруулцгаая. 

Нээлттэй мэдээлэл 43 пост Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ? Хадгалах
2016-05-28, 12:41

Харласан хэсгээ хэрхэн цайруулах вэ?

Зуны улиралд хүн бүхэн л аль болох нимгэн хувцаслаж, биеийн ихэнх хэсгээ ил гаргаж явдаг. Харин тохой, өвдөг, суга, цавьны хэсэг харласан бол үүнээс ичиж, хүссэн хувцсаа өмсөж чадахгүй байх нь бий. Бид өнөөдөр та бүхэндээ биеийн харласан хэсгүүдийг хялбархан арилгах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та заавал үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөө гарздалгүй айл бүрт байдаг байгалийн гаралтай зүйлсийг ашиглаж, харласан арьсаа цайруулж болох юм.

Харласан хэсгээ хэрхэн цайруулах вэ? Хадгалах

Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай!

Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн тухай дэлхий дахинаа мэдэхгүй хүн туйлын ховор билээ. Учир нь түүний зөгнөсөн зөгнөл бүр нь биелж, хүмүүст итгэл үнэмшил хайрласаар байгаа юм. Тиймдээ ч түүнийг амьд ахуй байх үед нь давхардсан тоогоор нэг сая гаруй хүн зорьж, хувь заяагаа үзүүлсэн гэдэг. Тэдгээр хүмүүсийн цуваанд олны танил алдартай хүмүүс, улс төрчид ч мөн багтаж байжээ. Ийнхүү бид та бүхэндээ Ванга эмээгийн айл гэрийн сөрөг энергийг хөөж, аз жаргалыг бэлгэлэн, мөнгө дуудах үнэтэй зөвлөмжийг хүргэе.

Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай! Хадгалах