Товч мэдээ

Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Парисын усан сувгийг ширгээх үед гарч ирсэн сонирхолтой зүйлс

Парисын захиргаанаас хотын нүүр царай болсон алдарт Сан Мартиний сувгийг 15 жилийн дараа анх удаа шавхаж, цэвэрлэгээ хийхээр шийджээ. Ажлын явцад тооцоолж байсанчлан сувгийн ёроолоос ёстой л "ногоон хурганы арьс, нохойн битүү туурай"-наас бусад бүх зүйл олдсон байна. 

Парисын усан сувгийг ширгээх үед гарч ирсэн сонирхолтой зүйлс Хадгалах

Халх голын дайны олз (Түүхэн ховор зургууд)

Эдгээр зургуудыг 1939 оны 9-р сард буюу Халх голын дайны дундуур, Зөвлөлт болон Монголын цэргүүд олзолсон зэвсэг, техник, хэрэгслүүдээ дэлгэн үзүүлж байх үед авчээ.

Халх голын дайны олз (Түүхэн ховор зургууд) Хадгалах

Амтат "булгуги" шорлог хийх жор

Амралтын өдрөөр зочид, найзууддаа эсвэл гэр бүлийнхэндээ амтлаг хоолоор бэлэг барихыг хүсвэл анхаарлаа хандуулаарай. Хан боргоцой, шар буурцагны соус хосолсон өвөрмөц амтлагч бүхий Солонгос үндэсний  "булгуги" шорлог хийх жорыг хүргэж байна.

Амтат "булгуги" шорлог хийх жор Хадгалах
2020-02-15, 14:22

60 жилийн турш үл мэдэх хүнээс хайрын захидал авсан эмэгтэй

Канадын иргэн Мэрил Дансмор 60 жилийн турш Гэгээн хайрын баярын өдрөөр захидал хүлээн авдаг байжээ. 1928 онд түүнийг 16 настайд анхны эзэн нь үл мэдэгдэх захидал ирсэн байна. Тэр цагаас хойш бүсгүй 1988 онд нас барах хүртлээ Валентины баяраар захидал хүлээн авсан боловч тэрхүү нууцлаг эрхэм хэн болохыг мэдэж чадаагүй гэнэ. 

60 жилийн турш үл мэдэх хүнээс хайрын захидал авсан эмэгтэй Хадгалах

Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ

Өнөө үед ижил хүйстнүүдийн гэрлэлт хэвийн үзэгдэл болж байна. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн хачирхалтай үйл явдлууд ч газар авсаар. Их Британийн нэгэн чинээлэг гэй эр, охиныхоо салсан найз залууд дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болоод зогсохгүй хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэд одоо нэг байшинд хамт амьдардаг бөгөөд адал явдалт, уянгын драм мэт энэ бүлийн түүх нэг хэсэгтээ л шуугиан тарьсан юм. 

Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ Хадгалах

Таксины арын суудал дээр юу болдог вэ? (Фото төсөл)

Гэрэл зурагчин Майк Харви нэгэн сонирхолтой фото төсөл эхлүүлжээ. Тэрээр өөрөө таксинд явж, машинаараа хүмүүст үнэгүй үйлчилсэн бөгөөд энэ үедээ үйлчлүүлэгчдийнхээ зургийг даржээ. Үүгээр таксины жолоочийн машины арын суудал дээр юу болдог, ямар байдгийг харуулахыг зорьсон байна. Харви "миний зорилго бол хүмүүсийн харилцаа холбоогоор дамжуулан орон зайг баримтжуулж үлдэхээс гадна үүний соёл болон газарзүйн нөлөөг харуулах явдал" хэмээн ярьжээ. 

Таксины арын суудал дээр юу болдог вэ? (Фото төсөл) Хадгалах

Тэрбумтнуудад зориулан үйлдвэрлэсэн Porsche-ийн "явдаг харш"

АНУ-ын Оклахома муж дахь Германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн салбар, аяллын RV машины "Newell" компанитай хамтран бүрэн тоноглосон аяллын автобус бүтээжээ. Энэ нь чинээлэг хүмүүст зориулсан нэг төрлийн хөдөлгөөнт гэр бөгөөд орон зай бүрийг гайхалтай ашиглаж, тансгаар шийдсэн байна.  

Тэрбумтнуудад зориулан үйлдвэрлэсэн Porsche-ийн "явдаг харш" Хадгалах

"Анааш эмэгтэй" - 5 жилийн турш хүзүүгээ сунгасан бүсгүй

Лос Анжелесын оршин суугч Сидней В. Смит Азийн зарим уугуул омгийнхонд мөрдөгддөг байсан уламжлалыг дуурайн 5 жилийн турш хүзүүндээ төмөр цагираг зүүж явжээ. Учир нь бүсгүй багаасаа анааш шиг урт хүзүүтэй болохыг мөрөөддөг байсан гэнэ. Насанд хүрээд мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн бүсгүйн зоримог үйлдэл ямар дүнд хүрсэн бол? 

"Анааш эмэгтэй" - 5 жилийн турш хүзүүгээ сунгасан бүсгүй Хадгалах

Женнифер Энистон 51 насны төрсөн өдрөөрөө халуухан биеэ гайхуулжээ

2-р сарын 11-нд Америкийн жүжигчин Женнифер Энистон 51 нас хүрчээ. Тэрээр төрсөн өдрийн ойн баяраараа гал гарсан халуухан зураг татуулсан нь "Interview Magazine"-нд нийтлэгджээ. Энистон 51 настай гэхэд итгэмээргүй залуу, шинэлэг харагдаж буйг тэд онцлон тэмдэглэлээ. 

Женнифер Энистон 51 насны төрсөн өдрөөрөө халуухан биеэ гайхуулжээ Хадгалах
2020-02-13, 15:31

Мүүний шашинтнуудын зохион байгуулсан 6000 хосын "масктай хурим" (20 фото)

Хятадад илэрсэн коронавирусын халдвар тархах аюулын улмаас Азийн орнуудад олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон ч Өмнөд Солонгост 6000 хосын томоохон хуримын ёслол болж өнгөрлөө. Зарим хосууд эрсдлээс сэргийлж ёслолын үеэрээ маск зүүсэн байна. Харин цугласан олон энэхүү чухал өдрийг вирус үгүй хийж чадахгүй гэж үзсэн бололтой.

Мүүний шашинтнуудын зохион байгуулсан 6000 хосын "масктай хурим" (20 фото) Хадгалах

20 мянган долларын үнэтэй урлагийн бүтээлийг сүйтгэсэн бүсгүй олны талархлыг хүлээжээ

Мексикт болсон Зона Макогийн орчин үеийн урлагийн бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр нэгэн эмэгтэй санамсаргүй үзмэрт хүрч эвдсэн хэрэг цугласан олныг нэлээд сандрал, түгшүүрт автуулжээ. Учир нь тэрхүү эрхэм нэрт шүүмжлэгч Авелина Леспер байсан бөгөөд тэрээр шилэн баримал дээр хоосон лааз тавиад зургийг нь дарах гэж байжээ. Харамсалтай нь 20 мянган долларын үнэтэй урлагийн бүтээл маш хэврэг байж таарчээ. 

20 мянган долларын үнэтэй урлагийн бүтээлийг сүйтгэсэн бүсгүй олны талархлыг хүлээжээ Хадгалах

Монгол орны өвөл Швейцарь гэрэл зурагчны дуранд... (30 фото)

Швейцарын гэрэл зурагчин, зохиолч, аялагч Марк Прогин нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг биширдэг нэгэн аж. Тэрээр Монголын газар нутгаар  явган аялал, унадаг дугуй болон тэмээгээр хийсэн адал явдалт аяллуудынхаа үеэр дарсан үзэсгэлэнт говь цөл, дов толгод, Алтайн хадны сүг зургууд, чулуун баримал болон байгаль цаг уурын хувирал өөрчлөлтийг илтгэсэн гайхалтай зургуудаа нийтэлжээ. Ингээд түүний аяллын дуранд Монголын өвөл хэрхэн буусныг хамтдаа тольдоцгооё. 

Монгол орны өвөл Швейцарь гэрэл зурагчны дуранд... (30 фото) Хадгалах