Товч мэдээ

Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

"Интернетийн амьд бурхан" хэмээн хүндлэгдсэн даруухан эрийн нууц

"Википедиа" сайт дээр нийтдээ 3 сая гаруй артиклийг хянан тохиолдуулж, 35,000 гаруй артиклийг өөрөө бичсэн Стивен Приутт хэмээх америк эр цахим ертөнцөд "Интернетийн бурхан" хэмээн нэрлэгдэх болжээ. 

"Интернетийн амьд бурхан" хэмээн хүндлэгдсэн даруухан эрийн нууц Хадгалах

Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд юу үзэж туулдаг вэ? (Фото төсөл)

Дэлхийн хамгийн нэр хүндтэй гэрэл зургийн "Sony World Photography Awards" тэмцээн нь энэ онд дэлхийн өнцөг булан бүрд өсөн торниж буй хүүхдүүдийн ялгааг харуулах зорилгоор "хүүхдийн хөрөг зураг" сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ. Орон орны авьяаслаг гэрэл зурагчид мянга мянган бүтээлээр оролцсон бөгөөд тэдгээр бүтээлүүд өнөөгийн дэлхий ертөнцийн тухай маш ихийг өгүүлсэн, гүн гүнзгий агуулгатай байжээ.  Учир нь эдгээр хүүхдийн хувь заяа бага насандаа хэрхэн өсөж торнисноос шууд  хамааралтай байх нь гарцаагүй билээ. Ингээд финалд шалгарсан шилдэг бүтээлүүдийг та бүхэнд толилуулж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд юу үзэж туулдаг вэ? (Фото төсөл) Хадгалах

Соёлын дурсгалуудын "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон" тохиолдлууд

Олон жил болсон түүхэн дурсгалт хөшөө баримлууд хуучирч элэгдэн засвар хийх шаардлагатай болдог. Хамгийн гол нь тэдгээрийн түүхэн ач холбогдол бүхий дүр төрх, онцлог дизайн, өвөрмөц архитектурыг хадгалан үлдэх нь чухал билээ. Харамсалтай нь, сэргээн босголт хийж буй нэртэй зарим нөхдүүд үнэт барилга, баримлуудын утгыг алдагдуулж, танигдахын аргагүй, хөөрхийлөлтэй болгож хувиргах нь цөөнгүй аж. 

Соёлын дурсгалуудын "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон" тохиолдлууд Хадгалах

Коронавирусын тархалттай тэмцэн нойр хоолгүй ажиллаж буй эмч, сувилагчдын төрх (30+ фото)

Ухань хотыг тэр чигт аюулд автуулаад зогсохгүй дэлхий нийтийг сандаргаад байгаа коронавирусын эсрэг тэмцэл үргэлжилсээр байна. Халдварын голомт Ухань хотод тангараг өргөсөн эмч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж, амь насаа эрсдэлд оруулж үхлийн аюултай халдварын дунд ажилласаар. Ингээд Уханьд ажиллаж буй эмч нарын зургуудыг хэвлэлийнхэн хуваалцсаныг та бүхэнд толилуулъя. 

Коронавирусын тархалттай тэмцэн нойр хоолгүй ажиллаж буй эмч, сувилагчдын төрх (30+ фото) Хадгалах

Исландчуудын ашигладаг зам халаах технологи

Өвөл бол жилийн хамгийн хүндхэн улирал. Хүмүүс байтугай эд зүйлсээ ч өвлийн хахир хүйтнээс хамгаалах хэрэгтэй болно. Ялангуяа замын цас арилгагч, зам цэвэрлэгч нарын хувьд нэлээд ачаалалтай ажилладаг. Мөстөж, хөлдсөн зам дээр элс, зориулалтын давс цацах зэрэг уламжлалт аргуудыг дийлэнх улс орнууд хэрэглэсээр ирсэн. Харин Исланд улсын хувьд зам дээрх цас мөстэй тэмцэх өвөрмөц арга олжээ. 

Исландчуудын ашигладаг зам халаах технологи Хадгалах

"Хар далайн амралт" - Зөвлөлтийн үеийн түүхэн зургууд (25 фото)

Зөвлөлтийн ард түмэн Хар далайн эрэг дээр, Сочи хотод амарч зугаалан, зуны сайхныг мэдэрдэг байсан бөгөөд одоо ч Оросууд энэхүү газрыг зорих дуртай хэвээр. Социализмын үед манай Монголчууд ч Хар далайг ихээр зорьдог байсан билээ. Ингээд гэрэл зурагчин Билл Апприджийн 1967 оны үед дарсан Сочи хотын халуухан зургуудыг толилуулж байна. 

"Хар далайн амралт" - Зөвлөлтийн үеийн түүхэн зургууд (25 фото) Хадгалах

Далайн ёроолоос олдсон "жихүүдэс хүргэм" амьтад

Хүн төрөлхтөн далайн амьтдын ердөө 0.5 хувийг судалсан байдаг ба үүний цаана далайн нууцлаг ертөнц, жинхэнэ амьдрал нүднээс далд өрнөсөөр. Тэгвэл далайн ёроолд аймшигт мангас мэт амьтад цөөнгүй байдаг аж. Ингээд Мурманскын нэгэн далайчин Роман Федорцовын далайн ёроолоос олсон жихүүдэс хүргэм амьтдыг сонирхуулъя. 

Далайн ёроолоос олдсон "жихүүдэс хүргэм" амьтад Хадгалах

"21-р зууны үнэн төрх"- Австри зураачийн бүтээлүүд

Герхард Хадерер бол хосгүй авьяасынхаа төлөө шоронд хоригдож байсан Австрийн үеэ өнгөрөөсөн нэгэн зураач юм. Тэрээр хүн бүрийн мэддэг хэрнээ хэлж зүрхэлдэггүй гашуун үнэнийг бүтээлдээ тусгадаг. 2005 онд "Есүсийн амьдрал" цуврал зурагтаа итгэгчдийн доромжилсон хэргээр 6 сарын хорих ял сонссон. Шоронгоос гарч ирээд тэрээр дахин уран бүтээлээ туурвихаар шийдсэн бөгөөд энэ удаад өнөөгийн нийгмийн үнэн төрхийг илчлэхийг зорьжээ. 

"21-р зууны үнэн төрх"- Австри зураачийн бүтээлүүд Хадгалах

Хятадын үзэсгэлэнт тамирчин "үндсэн мэргэжлээрээ" ажиллахаар шийджээ

Өнгөрсөн жил цахим орчинд шуугиан тариад байсан Хятадын бодибилдингийн үзэсгэлэнт тамирчин Юан Хайжун коронавирустай тэмцэх ажилд гар бие оролцож эхэлжээ. Тэрээр анагаахын чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд спортоор амжилтад хүрсэн ч, үндсэн мэргэжлээ орхихгүй байхаар шийдсэн байна. 

Хятадын үзэсгэлэнт тамирчин "үндсэн мэргэжлээрээ" ажиллахаар шийджээ Хадгалах
2020-02-09, 14:14

Миами хотын шөнийн клуб мөнгөнд "живэх" шахжээ

Миами дахь нэгэн шөнийн клубын зураг инстаграм хуудаснаа маш их дуулиан тариад байна. Тус газрын шалаар нэг доллар хөглөрч хэвтэх бөгөөд тайчигчид түүн дээгүүр тоосон шинжгүй алхана. 

Миами хотын шөнийн клуб мөнгөнд "живэх" шахжээ Хадгалах

Монголын амар амгалан төрх Орос гэрэл зурагчны дуранд...

Оросын гэрэл зурагчин Денис Французов эхнэрийн хамт 2014 оны зун Монголын говь, Алтай, Хөвсгөл зэрэг нутгуудаар 40 гаруй хоногийн аялал хийсэн байна. Тэрбээр аяллынхаа туршид 100 мянга гаруй гэрэл зураг авсан бөгөөд тэдгээрээс эвлүүлэн богино хэмжээний кино хийсэн аж.

Монголын амар амгалан төрх Орос гэрэл зурагчны дуранд... Хадгалах