Товч мэдээ

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

Өдөр тутам тааралддаг зүйлсийг танил бус өнцгөөс тольдож хэвшмэл ойлголтоосоо ангижрахыг таньд санал болгоё. Бидний эргэн тойронд гэнэтийн, сонирхолтой зүйлс нуугдсаар л байдаг. Үүнээс та бүхэнтэй хуваалцаж байна. 

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал... Хадгалах

Казахстаны "унтуулдаг" тосгоны нууц

2013 онд Казахстаны Акмола мужийн Калачи хэмээх жижиг тосгоны оршин суугчдын дунд нэгэн нууцлаг өвчин тархах болжээ. Тэдний ихэнх нь нойрноосоо сэрж чадахгүй байснаас гадна дараа өдөр нь сэрэхдээ юу ч санахгүй байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “нойрны өвчин” хэмээн нэрлэж, өвчтөнүүдийн нас, амьдралын хэмнэл, агаарын чанар, хүн амын хэрэглэж буй ус, хоол хүнс гээд бүх л зүйлсийг шинжлэн үзсэн боловч тодорхой шалтгааныг илрүүлж чадаагүй юм. Ингээд хэсэг хугацаанд судалгаа явуулсны эцэст Казахстаны засгийн газар тэрхүү нууцлаг өвчин дэлгэрэх болсон гол шалтгааныг олсон гэж үзэж байна. 

Казахстаны "унтуулдаг" тосгоны нууц Хадгалах

Бүтэлгүй "панорама" зургийн золиос болсон хүмүүс

Орчин цагт чухал мөчүүдийг хадгалан үлдэх маш хялбар, учир нь хүн бүр ухаалаг утастай болсон. Ялангуяа сүүлийн үед өргөн орон зайг буулгах боломжийг олгодог панорама эффект ашиглан ер бусын, сонирхолтой зургуудийг хэн ч дарж чадна. Гэхдээ панорама зураг дээр үргэлж  хачин жигтэй зүйл тохиолддог. Жишээ нь  таны найз хоёр толгойтой эсвэл гар чинь алга болчихсон байдаг ч юм уу. Тэднийг хожим хэн нэгэнд харуулахад таагүй учраас энэхүү функцыг хэрхэн ашигладгийг сайтар сураарай. Ингээд та бүхэнд бүтэлгүйтсэн панорама зургуудыг толилуулж байна. 

Бүтэлгүй "панорама" зургийн золиос болсон хүмүүс Хадгалах

Эрчүүд үсээ засуулаад илүү царайлаг болдгийг нотлох зургууд

Ихэнх эмэгтэйчүүд гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг учраас хэв маягаа эрс өөрчлөхөд хэзээд бэлэн байдаг. Ялангуяа олон төрлийн зүйл туршиж үзэх дуртай бүсгүйчүүд үсээ хурц тод өнгөөр будуулахаас огт эмээдэггүй. Харин эрчүүдийн хувьд үсний засалтаас хамаараад илүү нэгэн хэвийн харагдах нь бий. Эрчүүд та бүхнийг гадаад төрхөө өөрчилөхөөс эмээх шаардлагагүйг дараах зургууд нотлох болно. 

Эрчүүд үсээ засуулаад илүү царайлаг болдгийг нотлох зургууд Хадгалах

Алтайн нуруунаас олдсон "Амазон" бүсгүйн бодит төрхийг сэргээжээ

Швейцарийн антропологич Марсель Ниффенеггер 1993 онд Оросын өмнөд Сибирийн бүс буюу Алтайн нуруунаас олдсон эртний скифийн дайчин бүсгүйн дүрийг сэргээн бүтээсэн бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэрхүү царай нь жинхэнэтэй нь 75 хувь адилхан болсон гэнэ. Энэ тухай "ХХ зууны сүүл үеийн хамгийн чухал олдворуудын нэг болох Алтайн нуруунаас олсон 2500 жилийн настай эмэгтэй мумигийн төрхийг эрдэмтэд сэргээлээ" хэмээн Оросын “Звезда” суваг  мэдээлжээ.

Алтайн нуруунаас олдсон "Амазон" бүсгүйн бодит төрхийг сэргээжээ Хадгалах

Талибаны гарт орохоос өмнөх Афганистаны амьдрал

Афганистан орон өнөөдрийнх шиг үргэлж Талибан эсвэл Исламын улсын дарлалд оршиж байгаагүй. Олон арван жилийн хугацаанд тэнд тогтвортой байдал, хөгжил дэвшил цэцэглэж байсан юм. 

Талибаны гарт орохоос өмнөх Афганистаны амьдрал Хадгалах

Хятадуудыг бишрүүлж буй "хөзрийн хаан" хүү

Энэ хүүгийн үзүүлбэр таныг гайхсандаа суудлаасаа босоход хүргэх вий. Энгийн хөзөр шидэх техникийг тулааны зэвсэг мэт гарамгай  ашиглаж сурсан нэгэн Хятад хүүгийн гайхалтай авъяасыг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Хятадуудыг бишрүүлж буй "хөзрийн хаан" хүү Хадгалах

Энэ намрын маникюрын 10 трэнд

Охид бүсгүйчүүдийн гараа сайхан харагдуулах шалгарсан арга бол мэдээж хумсны будалт байдаг. Тэгвэл бүсгүйчүүд маань хумсаа зүгээр ч нэг гоё будахаа больсон бөгөөд орчин үеийн трендээ даган гоёмсог байлгахыг чухалчилах болжээ. Энэ жилийн хувьд хэт урт биш, хурц үзүүргүй хумс, өнгийн уусалттай будалт тренд болохыг мэргэжилтэнүүд онцолж байна. Мөн 2019-2020 онд цагаан,бор, ногоон, хөх ягаан, хар, оранж өнгүүд моданд орох ажээ. 

Энэ намрын маникюрын 10 трэнд Хадгалах

Хар салхи яагаад хүний нэртэй байдаг вэ?

Дориан, Харви, Сэнди гэх мэтээр хар салхийг хүний нэрээр нэрлэдэг. Америкийн зүүн өмнөд эрэгт Дориан хар салхи болж, нэлээд хохирол учруулаад байгаа энэ үед тэрхүү этгээд нэрийг хаанаас, хэн олж өгсөн нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

Хар салхи яагаад хүний нэртэй байдаг вэ? Хадгалах

Түүхэн хүмүүс ба тэднийг "дахин амилуулсан" жүжигчид

Намтарт киноны дүрийг сонгохдоо тэдгээрийн гадна төрхийн төстэй байдал болон тус дүрийг бүтээхэд шаардлагатай жүжигчний авъяас чадварыг харгалзан үздэг.  Үүнд жүжигчин гол үүрэгтэйгээс гадна нүүр хувиргагчид, дүрийн мэргэжилтнүүд гэх мэт олон хүний тусламжтайгаар тэрхүү алдарт эрхэмүүдийг дэлгэцийн ертөнцөд амилуулдаг билээ. Ингээд гадна төрхийн төстэй байдлаараа маш ижилхэн болж чадсан дүрүүдийг танилцуулж байна. 

Түүхэн хүмүүс ба тэднийг "дахин амилуулсан" жүжигчид Хадгалах

Барилгын краныг хэрхэн босгодог вэ?

Сүүлийн үеийн өндөр барилга байгууламжийг барихад краны үүрэг оролцоо хамгийн чухал билээ. Энэхүү техник нь өөрөө маш өндөр, үлэмж хэмжээтэй учир угсархад барилгаасаа дутахгүй ажиллагаа шаарддаг биз ээ. Тэгвэл цамхагт краныг хэрхэн босгодог процесстэй танилцацгаая.

Барилгын краныг хэрхэн босгодог вэ? Хадгалах

Гайхалтай баримт өгүүлэх гэрэл зургууд

Энэхүү гэрэл зургийн цуглуулгад манай ертөнц хэр том, гайхалтай болохыг харуулсан олон сонирхолтой, ер бусын обьект, үзэгдэлүүд багтсан болно.

Гайхалтай баримт өгүүлэх гэрэл зургууд Хадгалах