Арьс арчилгаа

Зовхины арьсыг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд

Нүдний эргэн тойронд буй арьс хамгийн эмзэг, бас нимгэн байдаг учир хамгийн түрүүнд хөгширдөг. Ядаргаа, нойргүйдэл, стресс, байгал цаг уурын байдал, буруу хооллолт зэрэг нь нүдний арьсанд сөргөөр нөлөөлж, эрт үрчлээ үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тэгвэл та зовхио дараах байдлаар арчилбал эрт үүрчлээ үүсэхээс сэргийлж чадах нь байна.

Зовхины арьсыг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд Хадгалах

Нүхжилттэй арьсыг хэрхэн толигор болгох вэ?

Нүүрэн дээр нүхжилт үүсэх гол шалтгаан нь арьс хэт их тослогтсонтой холбоотой байдаг. Бохирдол нь нүүрний арьсанд нэвчин орж үрэвссэнээр ийнхүү арьсны нүх томордог байна. Энэ асуудлыг зөв нүүр будалт болон арьс арчилгааны аргаар шийдвэрлэх боломжтой. Ингээд энэ асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөөг танд хүргэе.

Нүхжилттэй арьсыг хэрхэн толигор болгох вэ? Хадгалах

Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй!

Америкийн интернэт дэлгүүр болох "SkinStore"-ын 2017 онд хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүд өдөрт дунджаар 16 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх үр дүн гарчээ. Энэ бол гайхах зүйл биш, учир нь эмэгтэйчүүд өдөр бүр өөрийн гадаад төрх, гоо сайхандаа анхаарч байдаг. Гэвч гоо сайхны компаниудын санал болгож буй бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэггүй. Заримдаа тэдгээр нь ямар ч ашиггүй бүтээгдэхүүнүүд байдаг юм.

Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй! Хадгалах

Маш богино хугацаанд арьсны асуудлаа шийдсэн хүмүүс нууц аргаасаа хуваалцлаа!

Нүүрнийхээ арьсыг өөгүй, толигор сайхан харагдуулахын тулд 1-2 бүтээгдэхүүн хэрэглэж, бага зэрэг тэвчээртэй байхад л хангалттай. Ерөнхийдөө өөгүй толигор арьсны нууц нь сайн цэвэрлэгээ, чийгшүүлэлт, хамгаалалт байдаг бөгөөд батга гарсан тохиолдолд хэсэгчлэн тос түрхэхэд л хангалттай байдаг юм. Ингээд танд толигор, эрүүл сайхан арьстай болсон бүсгүйчүүдийн өдөр тутмын арьс арчилгааны нууцаас хүргэе.

Маш богино хугацаанд арьсны асуудлаа шийдсэн хүмүүс нууц аргаасаа хуваалцлаа! Хадгалах

Цагаан батгыг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргууд

Цэвэрхэн, үзэсгэлэнтэй, сайхан арьстай байхын тулд их цаг хугацаа, ур чадвар,  хичээл зүтгэлийг харамгүй гаргадаг байх хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү? Арьсны асуудалтай хүмүүст aрьс судлаач эмч нар маш их бүтээгдэхүүн санал болгодог ч тэдний зарим нь хэт үнэтэй мөн маш урт удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог. Харин та  гэрийн нөхцөлд цагаан батгыг арилгах эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Энэ нь таны гоо үзэсгэлэнд дээд зэргийн нөлөө үзүүлнэ. Энэхүү зөвлөгөөг дагаснаар цөөхөн долоо хоногт цагаан батганы асуудлыг шийдэх болно.

Цагаан батгыг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргууд Хадгалах

Уруул хатахаас хэрхэн сэргийлэх вэ?

Омголтсон уруул муухай харагдахаас охид бүсгүйчүүдийн санааг зовоосоор ирсэн томоохон асуудлуудын нэг нь билээ. Ямар ч уруулын будаг уруул хатаж омголтохоос хамгаалж чадахгүй бөгөөд хэрхэн омголтохоос сэргийлж, уруулаа сайхан хэвээр нь хадгалах зөвлөгөөг хүргэе.

Уруул хатахаас хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах

Эдгээр зүйлсийг мэдээгүй цагт та хэзээ ч цэвэрхэн арьстай болохгүй!

Бүсгүйчүүдийн нэг өдөрт гүйцэтгэдэг арьсаа цэвэрлэх, гуужуулах, тослох, чийгшүүлэх гэх мэт үйлд зарцуулах хугацааг тооцоолж үзвэл багагүй тоо гарна. Гэвч арьсны эрүүл, үзэмжтэй байдалд нөлөөлдөг хүрээлэн буй орчны, өдөр тутмын амьдралын хүчин зүйлсийг хайхарч үзэхгүй бол тийм их цаг хугацаа, эрч хүч, мөнгийг зарцуулсны хэрэг гарахгүй шүү дээ. Иймд та бүхэнд арьсанд чимээгүйхнээр нөлөөлж байдаг ч бидний төдийлөн ойшоож мэддэггүй таван хүчин зүйлийг танилцуулж хэрхэн арга хэмжээ авах талаар зааж өгье.

Эдгээр зүйлсийг мэдээгүй цагт та хэзээ ч цэвэрхэн арьстай болохгүй! Хадгалах

Өвлийн улиралд арьсаа ингэж арчлаарай!

Өвлийн хатуу ширүүн уур амьсгалд бидний арьс нэмэлт арчилгаа шаардаж эхэлдэг. Учир нь сэрүүний болон дулааны улирлын арьс арчилгаа тэс өөр байдаг бөгөөд өвөл арьсаа хэрхэн арчилснаас шалтгаалж зун ямар арьстай байх нь шууд хамаардаг байна. Тийм учраас өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг танд хүргэе.

Өвлийн улиралд арьсаа ингэж арчлаарай! Хадгалах

Нүдний доод зовхины хөхрөлтийг арилгах 9 арга

Нүдний доогуур хөх туяа татаж, хүрэнтэх нь царай дарж, цонхигор эрч хүч муутай харагдуулдаг. Энэ нь олон янзын шалтгаантай. Нүдний эргэн тойрон дахь арьс нь бусад арьсыг бодвол маш эмзэг, нимгэн байдаг. Тиймээс венийн судас гэрэлтэж харагдаж болно. Хар арьстан болон ази хүмүүсийн нүдний доогуур хөхрөх нь бусад үндэстэнтэй харьцуулбал элбэг тохиолддог. Тиймээс яагаад нүдний доогуур хөхрөөд байгаа шалтгаанаа олох хэрэгтэй. Дараа нь эдгээр аргуудаас хэрэглээрэй. 

Нүдний доод зовхины хөхрөлтийг арилгах 9 арга Хадгалах

Үрчлээг "ботоксоос" дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд

Та залуу насныхаа дүр төрхөө эргэн олохын тулд ботокс, силикон гэх мэт үнэтэй гоо сайхны үйлчилгээ авах шаардлагагүй. Учир нь байгаль эх хүн төрөлхтөнд хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй олон гайхалтай бодис бэлдэж өгсөн байдаг. Ингээд та бүхэнд үрчлээ арилгаж, арьсыг залуужуулах үр дүнтэй, крем, серум маягаар ашиглаж болох байгалийн гаралтай бэлдмэлүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Гэхдээ та тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авахын өмнө гоо сайхны мэргэжилтэнтэй сайн зөвлөлдөж, өөртөө тохирох эсэхийг асуухаа бүү мартаарай.

Үрчлээг "ботоксоос" дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд Хадгалах

Өнөөдрийг хүртэл үнэн гэж итгэсээр байсан арьс арчилгааны ташаа ойлголтууд

Гоо сайханд золиос хэрэгтэй гэж сонсож байсан л биз дээ.Тиймээс ч үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд бид зарим нэг золиосыг ямар ч бодох зүйлгүйгээр гаргадаг билээ. Гэхдээ зарим үед олныг дагаж шуурах нь тийм ч сайн үр дүнд хүргэдэггүйг санах хэрэгтэй. Ингээд хүн бүрийн үнэн хэмээн боддог гоо сайхны талаар худал ойлголтуудыг мэдэж авцгаая.

Өнөөдрийг хүртэл үнэн гэж итгэсээр байсан арьс арчилгааны ташаа ойлголтууд Хадгалах

Нүүрний хаванг 2 минутын дотор арилгах шидэт иллэг

Бидний нүүр царай орой орондоо орж, унтах үед хэвийн байснаа өглөө босоод толинд харах үед хавагнаж, энд тэндгүй юм туурсан байх нь бий. Харин үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй бөгөөд энэ нь эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг илтгэж буй дохио юм. Иймд та бүхний эрүүл мэндэд зориулан нүүрний хаван буруулах иллэгийг зааж өгье.

Нүүрний хаванг 2 минутын дотор арилгах шидэт иллэг Хадгалах