Гоц ухаантнууд

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Эрдэмтэн мэргэд, суут хүмүүс багадаа хичээлдээ тун тааруухан сурагчид байсан аж. Хүүхэд ахуйдаа гялалзсан сайн сурагч байгаагүй нь тэднийг сод бүтээл туурвихад, шинжлэх ухааны том нээлт хийхэд, дэлхий даяар алдаршихад төдийлөн саад болоогүй нь гайхалтай юм шүү. Ингээд багадаа муу сурлагатан байсан алдартнуудыг уншигчдадаа танилцуулъя.

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс Хадгалах

Дэлхий дээрх хамгийн ховор төрлийн хүмүүс

1960 оны үед  Америкийн зохиолч Изабель Майерс-Бриггс хувь хүний зан чанарыг тодорхойлох  MBTI (Myers–Briggs Type Indicator) тестийг үүсгэсэн юм. Бриггсийн ачаар хүн төрөлхтөн өнөөдөр өөрийн давуу талыг мэдэж авч, үүн дээрээ түшиглэн ирээдүйд төлөвлөгөө гаргах боломжтой болсон. Хувь хүний нийтдээ 16 төрлийн зан чанар байдаг ч эдгээрийн гурав нь дэлхий дээр маш ховорт тооцогддог гэнэ. Энэ төрлийн хүмүүс дэлхий дахиныг өөрчилж, өөрийн нэрийг түүхэнд мөнхлөх боломжтой. Ингээд дэлхий дээрх хамгийн ховор төрлийн зан чанартай хүмүүстэй танилцацгаая.

Дэлхий дээрх хамгийн ховор төрлийн хүмүүс Хадгалах

Олон сая залуусын шүтээн болсон үлгэр жишээ өсвөр насныхан

“Time” сэтгүүл орон орны 2017 оны хамгийн үлгэр жишээ өсвөр насны залуусыг онцолсон. Харин өнөөдөр та бидний мэдэхгүй тэдгээр гоц ухаантнуудтай дахин танилцацгаая. Тэд салбар бүрт амжилт гаргаж бусад хүүхдүүдийг байлдан дагуулж, үе тэнгийнхэндээ урам зориг өгдөг гайхалтай залуус юм. Эдгээр өсвөр үеийнхний зарим нь олон нийтийн сүлжээний тусламжтайгаар алдар нэрд хүрсэн бол зарим нь загвар өмсдөг, спортоор хичээллэж олон улсын медаль хүртсэн авьяаслаг хүүхдүүд билээ.

Олон сая залуусын шүтээн болсон үлгэр жишээ өсвөр насныхан Хадгалах

Асрамжийн газарт өссөн хүү америкчуудыг алмайруулж байна

Ричард Женкинс (Richard Jenkins) хэдийгээр нас залуу ч ядуу зүдүү амьдрал, мөнгөний гачигдал, гашуун доромжлол гээд биедээ ахадсан их зовлон амссан нэгэн. Харин хүү энэ бүх зүйлийг мөрөөдлөө биелүүлэх хамгийн гол түлхэх хүч болгон ашиглаж чаджээ. Дунд сургуульд байхын л хичээлдээ маш их идэвхтэй байсан учир ангийнхан нь түүнийг Харвард хэмээн нэрлэх болсон байна. Хүүхдүүд Ричардыг “Чи өөрийгөө хамгийн ухаантай нь гэж бодож байна уу” хэмээн байнга шоолдог байсан ч үнэхээр тэр ухаантай залуу болж чадсан бөгөөд Харвардын их сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон аж.

Асрамжийн газарт өссөн хүү америкчуудыг алмайруулж байна Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ!

Улс орон бүрт гоц ухаантай, сийрэг толгойтой хүмүүс маш олноороо байдаг. Сайны хажуугаар саар гэгчээр ухаан мунхаг хүмүүс ч бишгүй л байдаг билээ. Харин нийт хүн амыг хамруулан, судалгаа хийж, дэлхийн хамгийн ухаантай, оюуны чадамж өндөртэй ард иргэдтэй улсыг тодруулсан байна. Ард иргэдийн IQ нь тус улсын газар зүйн байрлал, боловсролын систем болоод, ёс заншилтай нь нягт холбоотой байх аж. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр IQ-тай, ухаалаг ард түмэнтэй улс орнуудын тухай мэдээллийг "орчуулан" хүргэж байна. 

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ! Хадгалах

Та энгийн нэгэн үү, эгэлгүй суутан уу?

Амьдрал гэж сонин шүү... Багадаа бусдаас илүү этгээд байсан хүүхдүүд том болоод дэлхийд нэр алдраа цуурайтуулсан эрдэмтэд болчихсон байдаг. Хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэж дээрэлхүүлж байсан хүүхэд ирээдүйд захирал болчихсон, амжилт бүтээлээр дүүрэн байвал гайхах зүйлгүй. Бусдаас илүү оюуны хөгжилтэй байх нь бусдаас илүү этгээд байдлаар харагдуулдаг аж. Ирээдүйн гоц ухаантнуудыг дараах 12 шинж тэмдгээр таниж болно гэнэ шүү. 

Та энгийн нэгэн үү, эгэлгүй суутан уу? Хадгалах

Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй оюун ухаан, тэсвэр тэвчээртэй. Тиймээс ч тэд хүчтэй байж аливаа саад бэрхшээлийг давж чаддаг. Эмэгтэйчүүдийн эдгээр гайхалтай бүхий л чадваруудыг өөртөө шингээсэн түүхэн дэх 8 аугаа эмэгтэйн тухай өгүүлэхээр шийдлээ. Тэдний ачаар бидний ертөнц богино хугацаанд огцом өөрчлөгдөж, үр шимийг нь хүртэж яваа билээ. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүд Хадгалах

Алдарт зураач Сальвадор Далигийн хувийн амьдралын хачирхалтай нууцууд

Цаг хугацааны оршихуй бүтээлээрээ бидэнд хамгийн тод дурсагдан үлдсэн алдарт зураач Сальвадор Дали үй түмэн шоргоолж, урсаж буй цагаар сюрралист дүр төрхийг гайхалтайгаар илэрхийлсэн байдаг. Хэдийгээр тэр хэдийнэ олны хайр хүндлэлийг хүлээсэн зураач боловч этгээд сонин, гаж хандлага нь түүний урлагийн бүтээлүүдийг дахин өөр нүдээр харахад хүргэж байгаа юм. Ингээд түүний этгээд сонин ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Алдарт зураач Сальвадор Далигийн хувийн амьдралын хачирхалтай нууцууд Хадгалах

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд

Тэд амьдралд хэрэгцээтэй техник хэрэгсэл зохион бүтээх, ашгийн бус байгууллага үүсгэн байгуулах, насанд ч хүрээгүй байж биенээсээ давсан зорилгын төлөө мөнгө цуглуулж бусдад хандивласан зэрэг гайхалтай сайхан түүхийг бүтээсэн энэ оны шилдэг 17 хүүхдийг танилцуулж байна.

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд Хадгалах

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд

Италийн Сэргэн Мандалын үеийн гарамгай төлөөлөгч Леонардо Да Винчигаас (1452-1519) илүү нэр алдарт хүрсэн хүн энэ дэлхий дээр үгүй биз ээ. Тал бүрийн мэдлэгтэй Да Винчи зөвхөн зотон даавуун дээр зураад зогсолгүй инженерийн онол, өөрийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүдээ хар зургаар дүрслэн бидэнд үлдээжээ.Түүний амьдрал, бүтээлийг цухасхан дурдая гэвэл бүхэл бүтэн ном болох учраас бид та бүхэндээ Да Винчигийн талаарх хамгийн гайхалтай 10 баримтыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ. 

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд Хадгалах

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд

Дараах гэмт хэргийн холбогдолтой таавруудыг сайтар уншаад хариултыг нь олох гэж хичээгээрэй. Ингэхдээ тааврын нөхцөлд дурдсан өгөгдлүүдийг сайтар анзаарах нь хэрэгтэй. Таавруудын хариуг хамгийн сүүлд оруулж өгсөн учраас эхлээд өөрөө сайтар бодоод дараа нь хариуг харахыг зөвлөе.

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд Хадгалах

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж

Тархины саажилттай төрсөн хүүд эцэг нь байтугай эмч нар итгэлгүй, "хүн болохгүй дээ" гэж байсан ч, түүнд ээж нь итгэж, түүнийг өгсөхийн тулд бүх хүчээ зориулжээ. Үр дүн нь ч гайхалтай байж хүү нь Хятад улсын тэргүүний сургуулийг төгсөөд зогсохгүй Дэлхийн шилдгүүдийн нэг Харвардын их сургуульд амжилттай элссэн байна. Мэдээж хүүг энэ их амжилтанд хүрэхэд хамгийн их тусыг хүргэсэн хүн бол яахын аргагүй түүний амьд бурхан ээж нь юм.  

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж Хадгалах