СПОРТ

АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн хүчтэй охины хувь заяа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Варя Акулова нь 4 настай байхдаа насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн тэмцээнд оролцож, 10 насандаа нийт 700кг жинтэй 10 орчим эрэгтэйг өргөснөөр “дэлхийн хамгийн хүчтэй охин” нэрээр Гиннессийн амжилтын номд багтсан юм. Харин одоо түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн хүчтэй охины хувь заяа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Бодит амьдрал дээр ямар ч хэрэг болдоггүй тулааны урлагууд

Биеэ хамгаалж, ямар ч зодоонд ялагч болж сурахын тулд танд 2 арга байна. Нэг нь амьдралын явцад зодоон, тулаанаас туршлага хуримтлуулж өөрийгөө хамгаалж сурах, эсвэл хэн нэгэнд мөнгө төлж тулааны урлагт суралцах. Мэдээж хоёулаа боломжтой. Эхний аргыг сонговол үхтлээ нүдүүлэх хэрэгтэй болно. Харин хоёр дахь аргыг сонговол үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй тулааны багшид мөнгө төлнө. Сүүлийн үед Холимог тулааны урлаг дэлхий дээр хамгийн алдартай спортуудын нэг болж байна. Юу гэх гээд байна вэ гэвэл өөрийгөө хамгаалах үр дүнтэй, үр дүнгүй олон аргууд бий. Тиймээс танд дараах тулааны урлагаар хичээллээд хэрэггүй гэж зөвлөе. 

Бодит амьдрал дээр ямар ч хэрэг болдоггүй тулааны урлагууд Хадгалах
2020-01-09, 13:58

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч

Уран гулгалтын спортод залуухан, авьяаслаг, үзэсгэлэнтэй мөн халуухан эмэгтэй тамирчид гайхалтай амжилт үзүүлсээр байна. Эдгээр тамирчид мөсөн талбайд гулгах үедээ үзэгч олны нүдийг баясгаж, зүрхийг догдлуулж байдаг нь нууц биш. Ганцаарчилсан болон хосолсон үзүүлбэр бүхий энэ сонирхолтой спорт анх 1908 онд үүсжээ. Бүс нутгийн, үндэсний, дэлхийн гээд олон уран гулгалтын тэмцээн уралдаан байдаг ч гол үзүүлэлт нь гүйцэтгэж байгаа хүнд элементээр дүгнэгддэг байна.  Ингээд та бүхэнд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгодог уран гулгалтын спортын хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчдыг танилцуулж байна

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч Хадгалах
2019-12-12, 14:22

NBA-ийн шинэ улирлын өнгийг тодорхойлох томоохон солилцоо, наймаанууд

Зуны улиралд NBA-д багууд хоорондын солилцоо наймаа явагдаж, чөлөөт агент болсон тоглогчид өөрийн шинэ багийг сонгож, гэрээ хийх гээд амралтыг бас л завгүй өнгөрүүлдэг. 2019 оны NBA-ын завсарлага нэлээд үйл явдалтай болж өнгөрлөө. Мэдээж сагсан бөмбөг сонирхогчдын хувьд ч ирэх улиралд аль баг хэрхэн хүчээ зузаатгах вэ, өөрийнх нь дэмждэг баг яах бол гэдэг хүлээлттэй байдаг. Ингээд энэ улирлын өмнө болсон сонирхолтой солилцоо наймаануудын мэдээллийг хүргэж байна. 

NBA-ийн шинэ улирлын өнгийг тодорхойлох томоохон солилцоо, наймаанууд Хадгалах
2019-10-23, 14:38

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

Өнөө үед биеэ хамгаалж сурах нь янз бүрийн аюулаас өөрийгөө аврах нэгэн арга билээ. Тулааны урлаг нь бие хамгаалах урлагаас өөр боловч та биеэ хамгаалах зорилгоор тулааны урлагийг эзэмшсэн байхад илүүдэхгүй. Та насан туршдаа тулааны урлагаар хичээллэх шаардлагагүй ч бид та бүхэнд сурсан байхад илүүдэхээргүй, бас ч хүү сурахад хялбар тулааны урлагуудаас хүргэж байна.

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд Хадгалах
2019-09-16, 16:05

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал

Бидний дэмждэг тамирчид зөвхөн үзүүлэлт, рекорд, их мөнгөний төлөө бус, бидэнтэй адил мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж яваа эгэл жирийн хүмүүс шүү дээ. Тиймээс золгүй явдал тэдэнд ч тохиолдож болно. Доорх мэдээнээс спортын түүхэн дэх хамгийн харамсалтай 10 ослын тухай уншиж болох ба аливаа эмгэнэлт явдлын аль нь илүү харамсал төрүүлэм байгааг хэмжих боломж байдаггүй тул дараалал харгалзахгүй болно.

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал Хадгалах
2019-09-15, 13:16

Оросын "Ялагдашгүй баавгай" Александр Карелины түүх

Бөхийн дэвжээн дээр “Орос баавгай”, “Туршилт”, “Агуу Александр” гэх хочийг авсан, дийлдэшгүй нэгэн бол Оросын домогт тамирчин Александр Карелин юм. Түүнийг сонгомол бөхийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин хэмээн тооцдог.

Оросын "Ялагдашгүй баавгай" Александр Карелины түүх Хадгалах
2019-09-12, 16:40

Волейболчдын гоо үзэсгэлэн

Волейбол нь хамгийн өрсөлдөөнтэй, хурдан хэмнэлтэй спортуудын нэг юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн волейбол олны анхаарлыг татдаг. Учир нь зарим тоглогчид нь загвар өмсөгч юмуу мисс болмоор үзэсгэлэнтэй байх нь элбэг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн үзэсгэлэнтэй 10 волейболын тамирчныг танилцуулж байна.

Волейболчдын гоо үзэсгэлэн Хадгалах
2019-05-31, 17:20

Спортын ертөнц дэх сонирхолтой баримтууд

Заримдаа бид ямар нэгэн төрлийн спортын тэмцээн үзэж байхдаа “Тамирчид яаж? Хэрхэн?” гэж өөрөө өөрөөсөө асуух нь бий. Жишээ нь, та уран сайхны сэлэлтийн тамирчид усанд байхдаа явж буй аяаа сонсдог болов уу гэж бодож үзсэн үү. Эсвэл хоккейн тамирчид яагаад унасан шүдээ хийлгэдэггүй юм бол гэж бодож байсан уу? Бид танд тэдгээр асуултын хариултыг хүргэж байна. 

Спортын ертөнц дэх сонирхолтой баримтууд Хадгалах

Балетчин байхын давуу болон сул талууд

Балет бол сонгодог урлагийн маш гайхалтай төрөл бөгөөд балетчидын амьдрал ихэнхдээ нууцлаг байдаг. Гэхдээ тэдэнд бусадтай л адил 24 цаг бий. Балетчид тайзан дээр сайхан харагдахын тулд үргэлж биедээ анхаарч, тэвчээртэйгээр бэлтгэл хийдэг. Ингээд бид танд балетчидын тухай сонирхолтой баримтуудаас танилцуулж байна. Та тэдэн шиг гоё хөлтэй болохыг хүсвэл нийтлэлийн төгсгөл дэх бичлэгт анхаарлаа хандуулаарай.

Балетчин байхын давуу болон сул талууд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд

Зарим хүний хувьд сагсан бөмбөг гэдэг энгийн нэгэн спортын төрөл бол хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хүсэл сонирхол, хамгийн дуртай зүйл нь байдаг билээ. Сагсан бөмбөг гэхээр хүмүүсийн толгойд тамирчдынх нь өмсдөг пүүзнүүд төсөөлөгддөг нь нууц биш. Тэр ч утгаараа, бид танд NBA-ийн түүхэн дэх хамгийн алдартай пүүзнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд Хадгалах

Бидний сайн мэдэх алдартай спортын багуудыг ямар тэрбумтнууд эзэмшдэг вэ?

Бидний үзэх дуртай мэргэжлийн спортуудын алдартай багууд шүтэн бишрэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж шилдгийн шилдэг байхын төлөө үргэлж зорьж байдаг. Үүнийхээ хэрээр олон бизнес эрхлэгчид болон  дэлхийн баячуудын анхаарлын татдаг. Тиймдээ ч бидний шүтэн биширдэг олон багуудыг дэлхийн тэрбумтнууд эзэмшдэг ажээ. Ингээд спорт баг эзэмшдэг дэлхийн алдартай 20 тэрбумтнуудыг танилцуулж байна. 

Бидний сайн мэдэх алдартай спортын багуудыг ямар тэрбумтнууд эзэмшдэг вэ? Хадгалах
2019-03-10, 17:18