Оддын амьдрал

30 ГЭР БҮЛТЭЙ ТАНИЛЦ!
Хаах
Сурталчилгаа

"Нялх ногоо зулгаах" дуртай 10 алдартан

Хүн бүрийн дунд байдаг нэгэн ташаа ойлголтуудын нэг бол хосуудын харилцаанд эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах, эсвэл ядаж чацуу байх ёстой гэж боддог. Гэхдээ алдартай одууд маань энэхүү ойлголтыг үгүй хийсэн бөгөөд тэд өөрсдөөсөө 2-3 дахин дүү залуусыг өөрийн амрагаараа сонгосон байх юм. Ингээд дүү залуусыг уургалаж чадсан алдарт бүсгүйчүүдтэй танилцацгаая.

"Нялх ногоо зулгаах" дуртай 10 алдартан Хадгалах

Алдартнуудын сорви ямар "түүхтэй" вэ?

Алдартнууд ч гэсэн энгийн хүмүүсийн адилаар л амьдардаг. Тэдний зарим нь хүүхэд байхдаа ширээний булан мөргөж, зарим нь насанд хүрснийхээ дараа автын осолд орж, эсвэл бүр бүтэлгүй хайр дурлалын хохирогч бол насан туршийн сорвитой болсон тохиолдол ч бий. Гэхдээ энэхүү сорви нь тэдний гадаад төрхөнд сөргөөр нөлөөлөөгүй бөгөөд харин ч тэдний хувь хүнийг илэрхийлэх нэгэн тодотгол болж байгаа юм. Ингээд одуудын сорви хэрхэн үүссэн талаар сонирхоцгооё.

Алдартнуудын сорви ямар "түүхтэй" вэ? Хадгалах

Эд хөрөнгө, нэр алдрын оргилд байх үедээ амиа егүүтгэсэн 5 хүн

Хөндлөнгөөс харахад алдартнуудад санаа зовох зүйл огтхон ч байхгүй, эрх чөлөөтэй, дураараа амьдардаг мэт санагддаг..Гэтэл үнэн хэрэгтээ, тэр их нэр хүнд эсрэгээрээ олон асуудал дагуулж, сэтгэл санааны гүн хямралд оруулдаг талтай. Энэ нь эцэстээ амиа хорлоход хүргэдэг. Ингээд алдрын оргилд хүрээд амиа хорлосон одуудын мэдээллийг хүргэж байна. 

Эд хөрөнгө, нэр алдрын оргилд байх үедээ амиа егүүтгэсэн 5 хүн Хадгалах

Брэд Питт, Женнифер Энистон нарын дурлал дахин сэргэсэн үү?

Саяхан болсон АНУ-ын кино жүжигчдийн Гильдийн шагнал гардуулах ёслол дээр Брэд Питт, Женнифер Энистон нарын биеэ биенээ ширтсэн харцнаас тэдний өмнөх хайр, нандин мэдрэмж дахин сэргэсэн гэдэгт папараццичид итгэлтэй байгаа аж. Ингээд ёслолын үеэрх тэдний зургуудыг та бүхэнд толилуулж байна. Танд ч бас нэгийг бодогдуулах биз ээ. 

Брэд Питт, Женнифер Энистон нарын дурлал дахин сэргэсэн үү? Хадгалах

Дуучин Akon Африкт дэвшилтэт технологи бүхий шинэ хот босгоно

Дуучин Акон Баруун Африкт ирээдүйн "Акон" хотыг байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Алдартай дуучин төдийгүй амжилттай бизнес эрхлэгч залуугийн уг төслийн дагуу хотын оршин суугчид бэлэн мөнгөнөөс татгалзаж, хялбар гүйлгээнд шилжих бөгөөд тусгайлан бүтээсэн "Akoin" хэмээх крипто валютаар төлбөр тооцоог хийдэг болох аж. 

Дуучин Akon Африкт дэвшилтэт технологи бүхий шинэ хот босгоно Хадгалах

Алдартнуудын папарациас нуугдах хөгжилтэй оролдлогууд

Олны танил эрхмүүд амрах, үдийн хоол идэх, найз нөхөд, хамаатан садантайгаа уулзах гэх мэт хувийн ажлаа амжуулах үед  хаана ч явсан  камерын дуранд өртөх эрсдэл маш өндөр.. Мэдээж, энэ нь тэднийг тэсэхийн аргагүй байдалд оруулж, сэтгэлзүйн дарамт болдог нь гарцаагүй. Ингээд олны танил эрхмүүд хэрхэн папарациас нуугдсаныг сонирхоцгооё. 

Алдартнуудын папарациас нуугдах хөгжилтэй оролдлогууд Хадгалах

"Ямар ч нүүрний хувиралгүй" Кристен Стюарт яагаад энэ цагийн шилдэг жүжигчин болсон бэ?

Холливудын Кино Шүүмжлэгчдийн Холбоо "Twilight" цувралын од Кристен Стюартыг " Энэ арваны шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр тодруулж, жүжигчин энэ оны 1-р сарын 09-нд шагналаа гардан авчээ. Ихэнх кино шүүмжлэгчид, интернет хэрэглэгчид Стюартыг кино болгондоо ижил нүүрний хувирал гаргадаг хэмээн үзэж, энэхүү шагналыг өөр, мундаг жүжигчдэд очих ёстой байсан гэжээ. Харин түүний хэдэн мянган шүтэн бишрэгчид энэхүү шагналд сэтгэл хангалуун байгаа юм. 

"Ямар ч нүүрний хувиралгүй" Кристен Стюарт яагаад энэ цагийн шилдэг жүжигчин болсон бэ? Хадгалах

Одуудын санамсаргүй хөхөө ил гаргасан агшнууд

Эмэгтэй алдартнууд задгай хувцасласнаа мартаж, доош тонгойх гэм мэт эвгүй хөдөлгөөн хийх үедээ санамсаргүй хөхөө гарган папараццид өртөх нь түгээмэл үзэгдэл. Ямартай ч тэдний энэ үйлдэл нэг хэсэгтээ л шуугиан тарьж олны анхаарлыг татдаг. 

Одуудын санамсаргүй хөхөө ил гаргасан агшнууд Хадгалах

Бид Америк гэж боддог ч үнэндээ өөр улсын иргэншилтэй алдартнууд

Холливудын зарим жүжигчид болон алдарт одуудыг олон хүмүүс Америк л гэж бодсоор байдаг. Гэхдээ барууны төрхэй алдартан бүр Америк биш байдгийг санаарай. Дараах эрхмүүдийг та Америк хүн гэж бодож явсан бол эндүүрэл байжээ. 

Бид Америк гэж боддог ч үнэндээ өөр улсын иргэншилтэй алдартнууд Хадгалах

Галзуу гэмээр хоолны дэглэм барьдаг алдартнууд

Ихэнх бүсгүйчүүд жин хасаж, төгс төгөлдөр галбиртай болохын тулд амьдралдаа нэг удаа ч болов дэглэм барьж байсан байх. Гэхдээ богино хугацаанд их жин хасахын тулд бүсгүйчүүд маань зөв хооллолтыг дэмжих гэхээсээ илүү маш хатуу дэглэм барьж өөрийн бие организмыг асар том туршилтад оруулах нь бий. Тэгвэл алдартай бүсгүйчүүдэд өөрийн гадаад төрхөнд илүү их анхаарах шаардлага тулгардаг бөгөөд үүний тулд тэд итгэмээргүй, галзуу гэмээр дэглэмүүдийг барьдаг байна.

Галзуу гэмээр хоолны дэглэм барьдаг алдартнууд Хадгалах

Алдартнуудын "байгалаараа байгаа" төрх

Дэлгэцэн дээр, эсвэл улаан хивсэн дээр Холливудын одод яг л сахиусан тэнгэр мэт харагддаг. Харин өдөр тутмын амьдрал дээрээ ямар харагддаг бол?

Алдартнуудын "байгалаараа байгаа" төрх Хадгалах

Жастин Бибер хүнд өвчин туссан уу?

Канадын поп дуучин Жастин Бибер "Лайме" (Lyme) хэмээх хачигаар дамжин хүнд халдварладаг бактерийн гаралтай халдварт өвчнөөр нэлээд хэдэн жил шаналж байгаа тухайгаа мэдэгджээ. Түүний арьсан дээр туурсан батга шиг улаан тууралтыг хар тамхи хэрэглэснээс үүдэлтэй гэсэн мэдээ өмнө нь олон нийтийн сүлжээгээр тархаж байсан. Харин энэ нь батга биш "Лайме" өвчний тууралт байсныг тэрээр саяхан олон нийтэд дэлгэлээ. 

Жастин Бибер хүнд өвчин туссан уу? Хадгалах