Оддын амьдрал

Ким Кардашиан далайн эрэгт халуухан биеэ гайхуулав

37 настай Ким Кардашиан (Kim Kardashian) Флорида мужид найз Ларса Пиппен (Larsa Pippen)-ийн хамт далайн эрэгт амарч байгаад папарацийн дуранд өртжээ. Тэрбээр нөхөр Канье Уэстийн (Kanye West) хамт реппер Таухид Эппс буюу 2 Chainz-ын хуриманд оролцохоор Флорида мужид ирээд байгаа нь энэ юм.

Ким Кардашиан далайн эрэгт халуухан биеэ гайхуулав Хадгалах

Хамгийн өндөр орлого олсон жүжигчдийн жагсаалтыг Эмма Стоун тэргүүлжээ

Ихэнх хүний төсөөллөөр хамгийн сонирхолтой мэргэжил бол жүжигчин. Олон янзын хүний дүрд хувирч, тэр хүнийхээ амьдралаар амьдарч, басхүү олонд алдаршиж чаддаг учраас тун зугаатай бас сонирхолтой ажил шиг санагддаг. Гэхдээ мэргэжил бүхэн харагдаж байгаа шигээ амар байдаггүй шүү дээ. Кино жүжигчид бусдын л адил амьдралын төлөө тэмцэж, гэр бүл үр хүүхдэдээ сайн хань, сайн эцэг эх байхыг хичээдэг. Тэгвэл бид танд энэ онд хамгийн үр бүтээлтэй ажиллаж, ашиг орлогоороо тэргүүлсэн 15 эмэгтэй жүжигчнийг танилцуулж байгааг хүлээн авна уу.

Хамгийн өндөр орлого олсон жүжигчдийн жагсаалтыг Эмма Стоун тэргүүлжээ Хадгалах

Алдрын оргилд гарахаасаа өмнө тэд юу хийдэг байсан бэ?

Олны танил хүмүүс нэр алдрын оргилд хүрэхээсээ өмнө юу хийдэг байсныг та мэдэх үү? Үнэнийг олж мэдвэл та чихэндээ ч итгэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ дараах хүмүүс хувь заяандаа ид шидийн гэмээр эргэлт хийж, өнөөдрийн амжилтанд хүрч чадсан юм. Ингээд олны танил одууд нэрд гарахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан талаар уншигчдадаа сонирхуулж байна.

Алдрын оргилд гарахаасаа өмнө тэд юу хийдэг байсан бэ? Хадгалах

Өнөө цагийн оддын хэтэрсэн тансаглал

Олны нүдэн дээр дэлгээтэй ном мэт амьдардаг хүмүүс бол мэдээж хэрэг дэлхийн алдартай одууд билээ. Шүтэн бишрэгчид нь тэдний өмссөн зүүсэн, үйл хөдлөлөөс өгсүүлээд гэр бүл, хувийн амьдралыг нь хүртэл мэдэхийг хүсдэг шүү дээ. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд, алс хол амьдарч байгаа эсэхээс үл хамааран хайртай жүжигчнийхээ талаар илүү их зүйл мэдэх хүслийг нь интернэт бидэнд бүрдүүлж өгсөн. Ингээд танд оддын гайхалтай амьдралыг илчлэх дараах 25 баримтыг хүргэж байна.    

Өнөө цагийн оддын хэтэрсэн тансаглал Хадгалах

Оддын ховор зургууд

Хэчнээн хүсээд ч эргэж олдохгүй зүйл бол цаг хугацаа юм. Тиймээс хором мөч бүрийг хэзээ ч харамсахааргүй, үнэ цэнэтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал билээ. Харин цаг хугацаа улиран өнгөрч, бүх зүйл түүх болж үлдэхийн цагт бидний амьдарч байсныг нотлох зүйл бол мэдээж гэрэл зураг юм. Ингээд олны танил алдартай уран бүтээлчдийн  залуу цагийн алтан мөчүүдийг тантай хуваалцаж байгааг хүлээн авна уу. 

Оддын ховор зургууд Хадгалах

Хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг одууд

Алдартай хүмүүс ихэвчлэн этгээд ааш, зан төрхтэй байх нь түгээмэл. Тэдний энэ зан чанар хоббиноос нь илт харагддаг билээ. Одууд ер бусын этгээд, сонин содон зүйлд мөнгөө хайр гамгүй зориулдаг ажээ. Ингээд хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг алдартнуудыг танилцуулъя.

Хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг одууд Хадгалах

Леонардо Ди Каприо залуу амрагтайгаа олны өмнө ил гарлаа

Бидний сэтгэлд хоногшсон олон кинонд гол дүр бүтээсэн жүжигчид кинон дээр гарч байгаа шигээ амьдардаг болов уу? Зарим тохиолдолд төдийлөн ялгаагүй ажээ. Тухайлбал, “Wolf of Wall street” киноны баян хүүхэмсэг залууд тоглодог жүжигчин Леонардо Ди Капррио (Leonardo DiCaprio) жинхэнэ амьдрал дээрээ ч олон бүсгүйтэй нэр холбогдсон  байдаг. Бид өнгөрсөн удаа түүнийг залуухан шинэ амрагаа бусдаас нууцалж буй талаар нь мэдээлсэн. Харин одоо тэд харилцаагаа олонд ил болгохоор шийдсэн бололтой.

Леонардо Ди Каприо залуу амрагтайгаа олны өмнө ил гарлаа Хадгалах

Амьдралын ханиараа жирийн нэгнийг сонгосон одууд

Алдартнууд хоорондоо гэр бүл болох нь жирийн үзэгдэл ч тэр бүр жирийн хүнийг эхнэр, нөхрөөрөө сонгох нь ховор байдаг билээ. Харин эгэл нэгнийг насныхаа ханиар сонгосон бол олон зүйлээ тэд өөрчлөх шаардлагатай байдаг байж болох юм. Учир нь хэний ч үл мэдэх тэдгээр эрхмүүд алдар нэрийн араас хөөцөлддөггүй, одууд шиг алхам тутмын үйлдлээ олонд хуваалцдаггүй, нам гүмхэн амьдрахыг илүүд үздэг. Тэгсэн хэрнээ халамжит хань, сайн эцэг байж чаддаг байна. Ингээд энгийн хүмүүстэй гэрлэсэн алдартнуудтай танилцацгаая.

Амьдралын ханиараа жирийн нэгнийг сонгосон одууд Хадгалах

Женнифер Лопезын шинэ гутал олныг гайхашруулав

Холлиувын алдарт жүжигчин 49 настай Женнифер Лопез (Jennifer Lopez) саяхны өдөр фэнүүдээ бүр гайхашруулж орхисон гэнэ. Тэрээр "Versace" брэндийн, жийнсэн урт түрийт гутал өмсөж, өөртөө тун итгэлтэйгээр гудамжаар алхаж явсан бөгөөд харин хүмүүс "Юу өмсчихөө вэ?" гэж нүд нь орой дээрээ гарсан аж. Нээрээ л харин хальт анзаарвал өмдөө татахаа мартчихсан хүн шиг харагдахгүй байна гэж үү?

Женнифер Лопезын шинэ гутал олныг гайхашруулав Хадгалах

Еврей гаралтай дур булаам жүжигчин бүсгүйчүүд

Эрт дээр үеэс эхлэн еврей бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ бусдаас ялгардаг байжээ. Еврейчүүд 1948 оныг хүртэл өөрийн гэсэн газар нутаг, улс оронгүй байсан билээ. Дэлхийн II дайны өмнө еврей хүмүүсийн тоо 16 саяд хүрч байсан бол дайны үеэр ойролцоогоор зургаан сая еврей иргэнийг хоморголон устгасан гэдэг. Харин өнөөдөр Израильд зургаан сая, АНУ-д таван сая еврей хүн амьдардаг гэсэн судалгаа гарсан. Уншигч та бүхэндээ Холливуд болоод шоу бизнест тодрон гарч ирсэн, еврей үндэстэн, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Еврей гаралтай дур булаам жүжигчин бүсгүйчүүд Хадгалах

Хамгийн арчаа муутай одууд

Олны танил хүмүүсийн хувьд гадаад төрх, нүүр царай хамгийн чухалд тооцогддог. Өсвөр насны ч бай, өтөлсөн ч бай бүгд л төгс төгөлдөр, сайхан харагдахыг цаг үргэлж хичээдэг. Гэсэн хэдий ч зарим од жүжигчид гадаад үзэмжиндээ огт санаа зовдоггүйгээс болоод тэднийг хүмүүс танихгүйд хүрдэг байна. Ингээд та бүхэнд хамгийн арчаа муутай алдартнуудыг танилцуулъя. 

Хамгийн арчаа муутай одууд Хадгалах

"Zombie boy" амиа хорлосон уу?

Канадын загвар өмсөгч Рик Женест (Rick Genest) буюу Зомби бой (Zombie Boy) энэ сарын 1-нд Канадын Монреаль хот дахь гэрийнхээ тагтнаас унаж нас баржээ. Түүнийг өөрөө амиа егүүтгэсэн, эсвэл санаатай хэн нэгний аллага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй юм. Түргэний машин ирж авах үед Рик Женестийн зүрх нь цохилж байсан ч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан ажээ.  

"Zombie boy" амиа хорлосон уу? Хадгалах