Оддын амьдрал

Ариана Грандэ өөрийгөө экс найз залуугийнхаа үхэлд буруутгасан уу?

Алдарт дуучин Арианэ Грандэ(Ariana Grande) сүйт залуу Пит Дэвидсон(Pete Davidson) нар өнгөрсөн амралтын өдрүүдэд сүйгээ цуцалсан байна. "Saturday Night Live" шоуны жүжигчин Пит Дэвидсон, Ариана Грандэтэй энэ оны тавдугаар сард анх танилцаж байсан аж. Тухайн үед тэднийг дөнгөж үерхэж эхэлж байгаа гэдгийг хоёр ч эх сурвалж баталсан бөгөөд энэ харилцаа тун санаандгүй эхэлсэн гэнэ. Ариана 2016 онд "Saturday Night Live” шоунд оролцох үедээ Питтэй танилцсан бөгөөд тэр цагаас хойш хосууд бие биенээ мэддэг болжээ.

Ариана Грандэ өөрийгөө экс найз залуугийнхаа үхэлд буруутгасан уу? Хадгалах

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

Инстаграмд шинэхэн, хачирхалтай трэнд дэлгэрээд байгааг та анзаарсан уу? Энэ трэндийн ачаар зарим охид зүгээр л кофе шимж буй зургаа тавиад л нэг өдрийн дотор 100,000 дагагчтай болж байна. Ингэж их дагагчтай болоход нөлөөлж буй ганц зүйл нь олны танил эрхмүүдтэй ижилхэн төрх нь юм. Өөрөөр хэлбэл зарим охид зөвхөн хэн нэг одын төөрөлдсөн ихэр гэж нэрлэхээр адилхан төрхөө ашиглаад л нэг шөнийн дотор "Louis Vuitton"  брэндийн  цуглуулгатай болж чадахуйц  баян болж байна гэсэн үг. Жишээ нь:

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс Хадгалах

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан гэрэл зургууд

Олны танил, алдартай одууд хамгийн хэцүү, гаж мөчүүдийнх нь зургийг буулгахаар улайрч байдаг папарациудаас үргэлж зугтаж байдаг билээ. Үзэгчид тэдний хувийн амьдрал руу өнгийж, таашаал авч байх зуур папарациуд олны танил хүмүүсийн амьдралыг баллаж байсан түүх ч олон. Гэсэн ч эдгээр хүмүүс байгаагүй бол бид доорх алдартай үйл явдлуудын гэрч болж чадахгүй байсан нь үнэн.

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан гэрэл зургууд Хадгалах

Жастин Биберийн романтик амралт папарацийн дуранд өртжээ

Бид өмнө нь өдгөө 24 настай Канадын алдарт дуучин, охидын хүсэмжит залуу Жастин Бибер (Justin Bieber) загвар өмсөгч Хэйли Балдуин (Hailey Baldwin)-тай сүй тавьсан талаар хүргэж байсан. Тэгвэл хосууд маань Италийн Адалфи хот дахь далайн эргийн ойролцоо тансаг завин дээр амарч байгаад папарацийн дуранд өртжээ. Жастин Бибер өөрийн сүйт бүсгүйтэй өнгqрсөн долоо хоногт Их Британид үзэгдсэн учраас хосууд Европоор тунч романтик аялал хийж байгаа бололтой. Ингээд та бүхэнд тэдний романтик аяллын зургуудыг хүргэе

Жастин Биберийн романтик амралт папарацийн дуранд өртжээ Хадгалах

"Хаадын тоглоом" киноны од Эмилиа Кларк фэнүүддээ онцгой бэлэг барьлаа

Монголчууд төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж чадсан "Game of Thrones" буюу "Хаадын тоглоом" цувралын киноны од Эмилиа Кларк (Emilia Clarke) инстагрсам хуудсаараа дамжуулан фенүүддээ гэнэтийн бэлэг барьжээ. Түүний энэ энэ үйлдлийг "Хаадын тоглоом"-ын үзэгчид сайнаар хүлээж авсан цахим ертөнцөд шуугиан тариад байгаа юм. 

"Хаадын тоглоом" киноны од Эмилиа Кларк фэнүүддээ онцгой бэлэг барьлаа Хадгалах

Жастин Бибер гудамжны хөгжимчин болжээ

Бид өмнө нь өдгөө 24 настай Канадын алдарт дуучин, охидын хүсэмжит залуу Жастин Бибер (Justin Bieber) загвар өмсөгч Хэйли Балдуин (Hailey Baldwin)-тай сүй тавьсан талаар хүргэж байсан. Тэгвэл хосууд маань Их Британийн нийслэл Лондон хотоор бал сараа өнгрүүлж байгаа гэлтэй зугаалж байгаад папарацийн дуранд өртжээ. Мөн Жастин Бибер Букенгэмийн ордны өмнө гитартай дуулж харагдсан нь хачирхалтай харагдаж байв. Түүнийг сонирхосон хүмүүс дуучныг хүрээлж эхэлсэн бөгөөд Жастин Бибер сүмийн дууллууд болон хайрын дуунуудыг дуулсан юм.

Жастин Бибер гудамжны хөгжимчин болжээ Хадгалах

Парис Хилтон Кимтэй өрсөлдөж эхлэв

Нэгэн цагт сайн найзууд байсан Парис Хилтон (Paris Hilton) хуучин найз Ким Кардашиан (Kim Kardashian)-тай өрсөлдөж эхэлжээ. Учир нь цэцгэн дотуур хувцастай Ким Кардашианы зураг гарснаас хэдхэн хоногийн дараа Парис Хилтон ижил гэмээр зургийг цахим ертөнцөд байршуулжээ. Улаан сарнайгаар дотуур хувцас хийж өмссөн Парис Хилтоныг ихэнх хүмүүс Ким Кардашиантай шууд өрсөлдөж эхэллээ гэж үзэж байгаа бол зарим хүмүүс түүнийг ердөө л тоглож байгаа гэж үзсэн байна. 

Парис Хилтон Кимтэй өрсөлдөж эхлэв Хадгалах

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа

21 настай загвар өмсөгч Белла Хадид, 28 настай дуучин The Weeknd нар Нью-Йорк хотын нэгэн пиццаны ресторанд оройг хамт өнгөрүүлж, дараа нь мөхөөлдөс идэж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэднийг өнгөрсөн оны хоёрдугаар сард дуулиан шуугиантай салснаас хойш дахин нийлэхгүй гэж олон нийт бодож байсан ч өнгөрсөн тавдугаар сард болсон Каннын кино наадмын үеэр тэднийг эргэж нийлсэн гэх цуурхал гарсан юм. Харин энэ цуурхлыг батлах гэсэн шиг хосууд ийн болзож байгаад папарацид өртжээ. 

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа Хадгалах

"Хүн аалз"-ын романтик агшин шуугиан тарьж байна

Өдгөө 35 нас хүрч байгаа "Гайхамшигт хүн аалз" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Эндрю Гарфильд (Andrew Garfield) хувийн амьдралаа олноос нууцалдгаараа алдартай нэгэн. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригийн шөнө тэрээр АНУ-ын Малибу хотын далайн эрэг дээр найз бүсгүй Сьюзи Абромит (Susie Abromeit)-тэйгээ зугаалж яваад папарацийн дуранд өртжээ. 

"Хүн аалз"-ын романтик агшин шуугиан тарьж байна Хадгалах

Жүжигчин Жэймс Франко залуу амрагтайгаа Грект зугаалж байна

Өдгөө 40 нас хүрч байгаа жүжигчин Жэймс Франко (James Franco) өөрөөсөө 15 насаар дүү, найз бүсгүй Изабель Пакзад (Isabel Pazkad)-ын хамт Грекийн Лесбос арлын наран шарлагын газарт амралтаа өнгөрүүлж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэд 2017 оны зургадугаар сараас үерхэж байгаа бөгөөд олны хараанд төдийлөн өртөөд байдаггүй аж. 

Жүжигчин Жэймс Франко залуу амрагтайгаа Грект зугаалж байна Хадгалах

Хачин жигтэй амьтад гэртээ тэжээдэг одууд

Хүний хамгийн сайн анд нөхөр бол нохой гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ зарим алдартан нохой, муурнаас өөр, тун хачирхалтай амьтдыг гэртээ тэжээдэг байна. Тэдний энэ өвөрмөц хобби магадгүй таны нүдийг орой дээр нь гаргана гэдэгт итгэлтэй байна. Ингээд алдартнуудын гэрийн тэжээвэр амьдыг танилцуулъя.

Хачин жигтэй амьтад гэртээ тэжээдэг одууд Хадгалах

Кардашианы гэр бүл далайн эрэг дээр амралтаа зугаатай өнгөрүүлжээ

Ким Кардашиан (Kim Kardashian) өөрийн хүү Сэйнт Уэст (Saint West), дүү Кортни Кардашиан (Kourtney Kardashian), Кендал Женнер (Kendall Jenner) болон найз Ларса Пиппен (Larsa Pippen)-ийн хамт Калифорни мужийн Малибу хотын далайн эрэгт амарч байгаад папарацийн дуранд өртжээ. 

Кардашианы гэр бүл далайн эрэг дээр амралтаа зугаатай өнгөрүүлжээ Хадгалах