Түүхэн хүмүүс

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд

Тэд амьдралд хэрэгцээтэй техник хэрэгсэл зохион бүтээх, ашгийн бус байгууллага үүсгэн байгуулах, насанд ч хүрээгүй байж биенээсээ давсан зорилгын төлөө мөнгө цуглуулж бусдад хандивласан зэрэг гайхалтай сайхан түүхийг бүтээсэн энэ оны шилдэг 17 хүүхдийг танилцуулж байна.

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд Хадгалах

Сталиний харгислалын тухай 10 бодит үнэн

1924 онд Владимир Ленинийг насан өөд болоход түүний фермерч байсан гоц ухаант Лион Тротски  залгамжилна хэмээн таамаглаж байсан ч Жозеф Сталин өөрийн өрсөлдөгчдийг ялж эрх мэдлээ тогтоосноор Лениний халааг албан ёсоор 1929 онд залгаж авсан түүхтэй. Өөрийгөө хамгийн хүчирхэг нэгэн хэмээн нэрийдэх энэ эрхэм ЗХУ-ыг 1953 оныг хүртэл удирджээ. 20 гаруй жил ЗХУ-ыг тэргүүлсний эцэст тэрээр улс эх орноо хөдөө аж ахуйд суурилсан технологийн хоцрогдмол хөгжилтэй улсаас цөмийн зэвсэг бүхий хүчирхэг орон болгосон юм. Энэ хүртэл хүрэх зам дардан байгаагүй нь мэдээж. Ажилчдын мөрөөдлийн орон гэгддэг Зөвлөлтийн ард  түүхэн дэх хамгийн харгис удирдагч байсан гэдэг. 

Сталиний харгислалын тухай 10 бодит үнэн Хадгалах

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад

Эртний Хятадууд цаасыг анх бий болгож, дараа нь цаасан дээрээ хэвлэх аргыг олж, хөлөг жолоодох тухай ойлголтыг бий болгоод зогссонгүй өөрийн агуу их нутаг дэвсгэрийг удирдах засаг захиргааг ч бий болгож чаджээ. Дундад улс олон мянган жилийн турш тогтвортой байдлаа хадгалж, хүчирхэг гүрэн байсантай хэн ч маргахгүй буй за. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр түүхэнд муу нэртэй луу данстай тэмдэглэгдэн үлдсэн хаад байдаг ажээ. 

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад Хадгалах

Кейт Миддлтон Английн Хатан хаан болбол юу болох вэ?

Жирийн гэр бүлээс гаралтай даруухан бүсгүй их сургуульд суралцаж байхдаа Ханхүү Виллиамийн зүрх сэтгэлийг булааж өдгөө хоёр хүүхдийнх нь ээж, Английн Хатан хааны гэр бүлийн нэгэн гишүүн болоод байгаа билээ. Хэрэв Кэйтийг ирээдүйд Хатан хаан болвол юу болохыг хамтдаа төсөөлөөд нэг үзье. 

Кейт Миддлтон Английн Хатан хаан болбол юу болох вэ? Хадгалах

Иванка Трампын хувийн амьдралын нууц

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч Доналд Трампийг шинэхэн албан тушаалаа хүлээн авч байх үед хүн бүр л түүний тухай мэдэхийг хичээж байсан билээ. Трампийн амьдралын хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэгэнд зүй ёсоор багтдаг түүний үзэсгэлэнт охин Иванка Трамп (Ivanka Trump)-ийн тухай та хэр ихийг мэдэх вэ? Иванка нь АНУ-ийн ерөнхийлөгчийн 5 хүүхдийн дээрээсээ 2 дахь нь бөгөөд хар багаасаа л олны нүдэн дээр өссөн байдаг. Тэрбээр өөрийнхөө хувийн бизнесийг амжилттай бий болгоод зогссонгүй аавдаа "аварга том эзэнт гүрэн" байгуулахад нь тусласан хүчирхэг эмэгтэй юм. 

Иванка Трампын хувийн амьдралын нууц Хадгалах

Дэлхийн удирдагчдын үнэн төрх

Бид өөрсдийгөө хангалттай сайн мэдээлэлтэй гэж боддог. Бид мэдээ үзэж, гүн гүнзгий мэдээлэл үргэлж уншдаг ч бидний уншиж, харж байгаа мэдээ мэдээллүүдийг эвлүүлж янзалж бэлтгэсэн зүйл гэдгийг заримдаа мартдаг. Сонин, сэтгүүл, мэдээллийн сайтууд дэлхийн шилдэг удирдагчдыг тэнгэрт тултал нь магтаж, “тэдний тухай мэдээг хамгийн энгийн” болгох гэж хичээдэг. Та ямар ч сайт руу ороод харсан тэдний талаарх мэдээллүүд ихэнхидээ ийм байна.

Дэлхийн удирдагчдын үнэн төрх Хадгалах

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд

Италийн Сэргэн Мандалын үеийн гарамгай төлөөлөгч Леонардо Да Винчигаас (1452-1519) илүү нэр алдарт хүрсэн хүн энэ дэлхий дээр үгүй биз ээ. Тал бүрийн мэдлэгтэй Да Винчи зөвхөн зотон даавуун дээр зураад зогсолгүй инженерийн онол, өөрийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүдээ хар зургаар дүрслэн бидэнд үлдээжээ.Түүний амьдрал, бүтээлийг цухасхан дурдая гэвэл бүхэл бүтэн ном болох учраас бид та бүхэндээ Да Винчигийн талаарх хамгийн гайхалтай 10 баримтыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ. 

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд Хадгалах

Путины тухай бидний урьд өмнө нь сонсож байгаагүй баримтууд

Владимир Путин бол зүгээр нэг Оросын ерөнхийлөгч биш түүнээс ч илүү нэгэн юм. Дэлхий ертөнц түүнийг улс төрөөс гадна амьдрах хэв маяг, үйл хэрэг, түүний өөртөө зохиосон сурталчилгааны төрхөөр нь мэднэ. Тэрээр цээж нүцгэн голоос асар том загас барьж, 1980-аад онд KGB-ын тагнуулчын дүрд тоглож эсвэл зураглаачыг Сибирийн барны дайралтаас “хамгаалсан” гээд жинхэнэ эр хүн хэмээн тодорхойлогддог. Тэгвэл бид та бүхэндээ Владимир Путины тухай таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Путины тухай бидний урьд өмнө нь сонсож байгаагүй баримтууд Хадгалах

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын нууц

Бид та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump)-ийн гэргий, Тэргүүн хатагтай Меланиа Трамп (Melania Тrump)-ийн тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй сонирхолтой мэдээллийг дэлгэхээр бэлтгэлээ. Та үүнээс үзэсгэлэнтэй бүсгүйн хувийн амьдрал, карьер, өнгөрсөн түүхийн тухай илүү ихийг мэдэх болно.

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын нууц Хадгалах

Дэлхийг удирдаж буй дээдсийн гэр бүлийнхний нууцууд

1100 гаруй жилийн туршид Английн эзэнт гүрнийг удирдсан хаадын угсаа нь эд хөрөнгө, эрх мэдлээрээ Англидаа төдийгүй Дэлхийд алдартай гэр бүл билээ. Тэдний талаар бичээгүй сонин, сэтгүүл гэж бараг л байхгүй юм. Тиймдээ ч уг гэр бүлийн талаар олон төрлийн цуурхал дэгддэг бөгөөд эдгээр цуурхлаас бодит үнэн хэмээн батлагдсан 15 цуурхал, баримтыг хүргэе.

Дэлхийг удирдаж буй дээдсийн гэр бүлийнхний нууцууд Хадгалах

Мишэль Обамагийн хувийн зургууд ил болжээ!

АНУ-ын цагаан ордны гэрэл зурагчин Аманда Люсидон (Amanda Lucidon) нь 2013-2017 оны хооронд Тэргүүн Хатагтай асан Мишель Обама (Michelle Obama)-ийн дэргэд байж, зургийг нь авдаг байв. Тэрээр энэ хугацаанд авсан зурагнуудаа нийлүүлэн, "Chasing Light" хэмээх ном болгон хэвлүүлжээ. Тус ном нь 200 гаруй хуудастай бөгөөд Тэргүүн Хатагтайн эгэл жирийн төрх, эрхэмсэг байдал, энэрэнгүй сэтгэлийг ч илтгэн харуулах, олон гайхалтай гэрэл зургууд багтсан аж. Тэдгээрээс хамгийн сэтгэл хөдөлгөм гэсэн зурагнуудыг та бүхэндээ танилцуулахын зэрэгцээ гэрэл зурагчин бүсгүйн сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ. 

Мишэль Обамагийн хувийн зургууд ил болжээ! Хадгалах

Хандив өгөх нэрийдлээр бизнесээ өргөжүүлдэг 10 алдартан

Олонд танигдсан эрхмүүд буяны үйлсэд өөрсдийн хөрөнгө мөнгийг хандивлаж, хүмүүсээс магтаал сайшаал, бахархлын үгс сонсдог билээ. Бид ч үүнийг нь маш тааламжтайгаар хүлээж авч, тэднийг үлгэр дууриаллаа болгодог. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ буяны үйлсэд хандив өргөсөн хэмээн худал хэлж, өөрсдийн нэр хүндээ өсгөж байсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хандив өгөх нэрийдлээр бизнесээ өргөжүүлдэг 10 алдартан Хадгалах