Түүхэн хүмүүс

Бүх цаг үеийн хамгийн баян хаан хатад

Хаад, хатад гэдэг бол улс орноо толгойлон тэргүүлж, зөв замаар хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг. Ийн улс орон гэх өрхийг толгойлж, ард иргэдийнхээ хариуцлагатай "эцэг эх" болж явах тэдний гүйцэтгэх үүрэг чухал тул тэр хэрээрээ хөрөнгө чинээ ихтэй байдаг нь бичигдээгүй хууль билээ. Тиймээс бид та бүхэндээ зүгээр ч нэг баян биш, бүх цаг үеийн хамгийн баян хаад, хатдыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн баян хаан хатад Хадгалах

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё

АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) өөрийн суудлыг дараагийн улс төрчид хүлээлгэн өгөх үүднээс, 4.3 сая долларын үнэ бүхий үе дамжсан, маш тансаг байшинг худалдан авсан байна. Тус байшинд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ны туслах Жо Локхарт (Joe Lockhart) амьдарч байжээ. Ийнхүү түүний шинэ гэртэй хамтдаа танилцацгаая.

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё Хадгалах

11 хэлээр ярьдаг залуу нууцаа дэлгэлээ

Хүн өөрөө хичээх юм бол юуг ч хийж чаддаг гэдгийн тод жишээ болсон нэгэн хичээнгүй залуугийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Түүнийг Лука Лампериоло (Luca Lampariello) гэдэг бөгөөд 35 настай билээ. Түүний ийн олонд танигдах болсон шалтгаан нь 11 орны хэлээр чөлөөтэй ярьж чаддагтай нь холбоотой юм. Итали гаралтай тэрээр хэл сурахдаа хэнээс ч тусламж хүсэлгүй зөвхөн өөрөө сурсан нь өдгөө хүн бүрт гайхшрал төрүүлж байна.

11 хэлээр ярьдаг залуу нууцаа дэлгэлээ Хадгалах

Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ?

Дэлхий нийтийг шуугиулж, өөрийн дарангуйлал, түрэмгийллээр олон мянган хүнийг тамлан зовоож явсан удирдагчид ч бас үр хүүхэдтэй, эцэг хүмүүс. Харин хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн байдаг бол? Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдгийн адилаар арай тэдэн шиг харгис, хэрцгий хүмүүс биш байгаа? Ингээд дарангуйлагчдын хүүхдүүд ямархуу амьдралтай байсан болон одоо хаана, юу хийж явааг сонирхоцгооё.

Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ? Хадгалах

Түүхэн дэх хамгийн ухаантай хүмүүс

Бидний амьдарч байгаа энэ дэлхийг, өнөө цагийг авчирсан аугаа суут хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдний хүчээр бид өнөөдөр гайхалтай уран зургуудыг харж, чихнээ сонсголонтой тансаг хөгжмийн аязыг мэдэрч, орчлон ертөнцийн утга учрыг тайлахыг оролдож байна. Ингээд та бүхэндээ түүхэн дэх хамгийн оюунлаг, ухаантай хүмүүсийг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн ухаантай хүмүүс Хадгалах

Зургаахан настайдаа Оскар авсан адтай охин

Зарим нэгэн жүжигчин насаараа хүлээж байж сая арай гэж нэг Оскарын шагналын бараа хардаг байхад төрөлхийн авьяастай, хувь тавилантай хүн гэж үнэхээр тусдаа, эгэлгүй заяанд төрдөг бололтой. Бид та бүхэндээ 6-хан насандаа Оскарын шагнал хүртсэн, хүн бүхний зүрх сэтгэлд өхөөрдөм хөөрхөн төрх, цангинасан цовоо хоолойгоороо хоногшин үлдсэн жүжигчин Ширле Тимпл (Shirley Temple)-ийн амьдралын тухай товчхон хүргэхээр бэлдлээ.  

Зургаахан настайдаа Оскар авсан адтай охин Хадгалах

Дэлхийн хамгийн харгис хатад

Улс орон удирдана гэдэг амаргүй. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эрэлхэг дайчид, баатруудын ихэнх нь л эрэгтэй хүмүүс байдаг. Харин энгийн хүнийхээс хэдэн мянга дахин илүү тэсвэр тэвчээр, холч хараа, шударга зан чанарыг цогцлоож байж эмэгтэй хүн сая нэг түүхэн хүн болон хувирдаг. Ингээд та бүхэнд түүхэн дэх (зарим нь одоо ч бий) хамгийн хатуу ширүүн, харгис хатдыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн харгис хатад Хадгалах

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид

Улс орноо өргөжүүлэн тэлж, эмх цэгц, энх тайвныг цогцлоохийг хүссэн эдгээр удирдагчид хийсэн бүтээсэн зүйл ихтэй боловч олон хүний аминд хүрч, дэлхий нийтийг донсолгож байсан гэх үндэслэлээр түүхэн дэх хамгийн харгис удирдагчид хэмээх цолыг авчээ. Хамгийн хачирхалтай нь тус жагсаалтад багтсан хүмүүсийн дөрөв нь Монгол хүмүүс байх юм. Ингээд та бүхэндээ "Business Insider" сайт дээр тавигдсан түүхэн дэх хамгийн харгис удирдагчдын жагсаалтыг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид Хадгалах

Алдартнуудын нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алдартай уран бүтээлчид, улс төрийн зүтгэлтнүүд, зохион бүтээгчид өөрийн үхлийг урьдчилан таамаглаж байсан гэмээр. Учир нь тэд бүгд л ямар нэгэн байдлаар үхлээ зөгнөж, бэлдэж байсан мэт нас барцгаасан байх юм. Тэд амьсгал хураахынхаа өмнө юу бодсон, тэрчлэн хэнд юу хэлэхийг хүссэн гэдэг нь үнэхээр сонин. Тэр ч утгаараа бид та бүхэндээ суут хүмүүсийн амьсгаа хураахаасаа өмнөхөн хэлсэн сүүлчийн үгсийг хүргэж байна. Магадгүй танд амьдралын үнэ цэнийг ойлгуулах ч юм билүү...

Алдартнуудын нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг Хадгалах

Мэрилин Монрогийн сэтгэл зүйчдээ явуулсан гунигт захидал

1950-аад оны үед залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, “Америкийн секс билэг тэмдэг” Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны 8 сард ид хийж бүтээх 36-хан насандаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед түүний сэтгэл зүйчээр ажиллаж байсан эмч Ралф Гринсон (Ralph Greenson), жүжигчин бүсгүйн нас барахаасаа жилийн өмнө түүнд илгээж байсан захидлыг олонд дэлгэсэн байдаг. Тэрхүү захидалд юу өгүүлэв? Магадгүй энэ нь түүний үхэлтэй дам холбоотой ч байж мэдэх юм.

Мэрилин Монрогийн сэтгэл зүйчдээ явуулсан гунигт захидал Хадгалах

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд

Та ид шид гэдэгт итгэдэг үү? Үүнд итгэх хүн ховор ч амьдрал дээр батлагдсан, үе үеийн хүмүүсийг алмайруулсан жишээнүүд олон байдаг аж. Эдгээр хүмүүс нь тухайн үедээ өөрсдийн авьяас чадвараа бусдад нээн харуулж, зарим нь үүнээсээ болж шоронд хоригдож, харин зарим нь олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Ингээд танд манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүдийг танилцуулъя.

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд Хадгалах

Дэлхийг байлдан дагуулсан 10 удирдагч

Улс орныхоо төлөө эрэлхэгээр тулалдаж, дэлхий нийтийг чичрүүлж явсан гайхалтай удирдагчид аль ч үеийн түүхэнд бий. Гэвч тэднээс үеийн үед дуурсагдан, бахдан яригдах нь хичнээхэн бол... Тэднийг дэлхий нийтээрээ алуурчин, харгис гэхчлэн нэрлэх нь байдаг ч, өөр өөрийн улсдаа гайхалтай удирдагч, баатар хэмээн шүтэгдэн явдаг билээ. Ингээд дэлхийн түүхэнд хамгийн их газар нутгийг өөрийн болгож, алдар нэр нь өнөөг хүртэл өндөрт мандсаар буй аугаа удирдагчдыг танилцуулъя.

Дэлхийг байлдан дагуулсан 10 удирдагч Хадгалах