Түүхэн хүмүүс

Ямар ч дүрд хувирч чаддаг авьяаслаг 10 жүжигчин

Дүр гаргана гэдэг зөвхөн нүүр хувиргалт хийгээд болчих зүйл биш. Авьяаслаг жүжигчин гэдэг нэг кинонд хосгүй сайхан хунтайжийн дүрийг бүтээж үзэгчдийн хайрыг татсан мөртлөө өөр нэг кинонд өршөөлгүй хэрцгий алуурчны дүрийг амилуулж үзэгчдийн айдсыг төрүүлж чаддаг жүжигчнийг хэлдэг. Тэгвэл яг тийм чадварыг гайхалтай эзэмшсэн Холливудын 10 жүжигчнийг танилцуулъя.

Ямар ч дүрд хувирч чаддаг авьяаслаг 10 жүжигчин Хадгалах

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд

Энэ жил Нобелийн шагналын шинжлэх ухааны 3 салбараас эмэгтэй эрдэмтэд шагнал авах болсон тухай сайхан мэдээ олон нийтэд хүрч байна. Иракийн хүний эрхийг хамгаалагч Надя Мурад бэлгийн хүчирхийллийн эсрэг хийсэн тэмцлийнхээ төлөө шагнал хүртэх юм. Тэрбээр 23 жил Исламын бүлэглэлийнхэнд боолчлогдож, хожим нь НҮБ-ын элч болсон нэгэн билээ. Мөн Канадын физикч Донна Стрикленд даралтыг зогсолтгүй төвшинд хүргэх арга нээснийхээ төлөө, Америкийн Фрэнсис Хэмилтон Арнольд уураг болон цусны антителийн судалгаагаараа шагнал хүртэхээр болжээ.

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд Хадгалах

Дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын амьдралын түүх

Дэлхийн алдартай тэргүүн хатагтай нар төрийн тэргүүний үзэсгэлэнтэй гэргий, айл гэрийн эзэгтэй болохоосоо өмнө өөрийн гэсэн бизнестэй, сайн үйлсийн аян зохион байгуулж охид, бүсгүйчүүдийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж ирсэн юм. Зарим тохиолдолд  эр нөхрөөсөө ч алдартай бүсгүйчүүд тэргүүн хатагтайн сэнтийд залардаг. Ингээд тэдгээр тэргүүн хатагтай нарын сонирхолтой баримтуудаас хүргэе.

Дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын амьдралын түүх Хадгалах

Английн дээдсийн хүрээлэнгийн шуугиан тарьсан үйл явдлууд

Хааны ханхүү эсвэл гүнж болж төрөх нь бусад хүнд яг л үлгэр мэт санагддаг ч, бодит байдал дээр илүү хүнд, хэцүү байдаг бололтой. Дараах 12 үйл явдлыг уншаад та язгууртан болж төрөх нь ямар их үүрэг хариуцлага гэдгийг олж эмдэх болно. Бид энэ удаа Английн хааны гэр бүлийн нууцыг задлахаар шийдлээ. 

Английн дээдсийн хүрээлэнгийн шуугиан тарьсан үйл явдлууд Хадгалах

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд

Авьяаслаг жүжигчин гэдэг үзлийн муухай, эрэмдэг зэрэмдэг гээд ямар ч дүрийг асуудалгүй гаргаж чаддаг жүжигчинг хэлдэг. Тэгж дүрээ хувиргахын тулд богино хугацаанд их хэмжээний жин хаях, эсрэгээрээ жин нэмэх, хэдэн цагийн турш үргэлжилсэн нүүр будалт хийлгэх зэргээр юу ч хийж болно. Гэхдээ жүжигчин энэ мэтээр хэдий чинээ их хүчин чармайлт гаргана, төдий чинээ үзэгчид, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж байдаг. Ингээд та бүхэнд үзэсгэлэн төгөлдөр дүрийнхээ яг эсрэгийг дэлгэцэнд мөнхөлж чадсан эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд Хадгалах

Алдартай "Meme"-ийн эзэд одоо хэрхэн амьдарч байна вэ?

Бидний амьдралд интернэтийн онигоонууд буюу "Meme" нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд олон "Meme" гарч ирснээс зарим нэг нь мартагдаж зарим нэг нь олон нийт дунд хэрэглэгдсэн хэвээр байна. Харин тэдгээр интернэтийн алдaртнууд одоо хаана, юу хийж байгаа бол? 

Алдартай "Meme"-ийн эзэд одоо хэрхэн амьдарч байна вэ? Хадгалах

Суут зохион бүтээгч байсан алдартнууд

1790 оноос хойш АНУ-д 8 сая гаруй патент олгогдсон байдаг. Тэдгээрийн 1000 гаруйг нь Томас Эдисон дангаараа авсан гэдгээр нь олон хүн мэддэг билээ. Тэгвэл үлдсэнийг нь шинийг бүтээж, дэлхийг өөрчлөх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн зохион бүтээгчид авсан юм. Харин тэдний зарим нь бидний сайн мэдэх олны танил алдартнууд байсныг та мэдэх үү? Магадгүй таны мэдээгүй байж болох зохион бүтээгч байсан 7 алдартныг, тэдгээрийн бүтээлийн хамт танилцуулъя.

Суут зохион бүтээгч байсан алдартнууд Хадгалах

"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл

Тулааны үеэр өрсөлдөгчийнхөө чихийг тас хазсан харгис нэгэн гэдгээр нь олон хүн Майк Тайсон (Mike Tyson)-ыг бид мэднэ. Харин зарим хүмүүс түүнийг хүчингийн хэргээр шоронд суусан нөхөр гэдгээр нь мэдэж болох юм. Ер нь бол түүнийг боксын дэвжээнд хэн хүний хүрч чадамгүй амжилтад хүрсэн мундаг тамирчин гэдгээр нь овоглоход болохгүй зүйл үгүй. Майк Тайсон бол Америкийн мөрөөдөл, боксын шилдэг тамирчин, араатан, ээжийн хүү,  өрсөлдөгч нь рингэн дээр өөртэй нь хэрхэн тулалдахыг мэддэг мэдрэмжтэй тамирчин юм.

"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл Хадгалах

Хамгийн олон хүнтэй энгэр зөрүүлсэн алдартнууд

"Playboy" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хеффнерыг бүхэл амьдралынх нь туршид олон тооны бүсгүйчүүд хүрээлдэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл түүнээс гадна багагүй эрчүүд бүсгүйчүүдийн харц, зүрх сэтгэлийг булааж явсан гэнэ. Ингээд энэ удаад бүхий л амьдралынхаа туршид бүсгүйчүүдийн хайрыг булаасан эрчүүдийн талаар хүргэе. Нэг үгээр тэднийг "казанова" гэж дуудаж болох юм.

Хамгийн олон хүнтэй энгэр зөрүүлсэн алдартнууд Хадгалах

Түүхэн дэх хамгийн агуу хүмүүс өглөөг хэрхэн угтдаг байсан бэ?

Хүн бүр өөр өөрийн замаар амжилтад хүрдэг. Тиймдээ ч дэлхийд нэрээ таниулсан алдартай хүмүүсийн амжилтын түүх, нууц, арга барил гээд бүгд өөр өөр байдаг билээ. Гэвч тэдний дунд байдаг хамгийн нийтлэг зүйл нь өглөөний дадал, хэвшил байдаг аж. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн амжилттай хүмүүс өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Түүхэн дэх хамгийн агуу хүмүүс өглөөг хэрхэн угтдаг байсан бэ? Хадгалах

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц авьяастан

Ой хүрээд цагаан толгой цээжилсэн хүү таван настайдаа математикийн хүнд бодлогыг төвөггүйхэн бодож байна. Тийнхүү агуулгатай мэдээлэл үе үе сонсогддог. Авъяас гэдэг бурханы бэлэг гэдэг. Гэвч шинжлэх ухаан ч гоц авъяасын нууцыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдсоор ирсэн ч 100 хувь амжилтад хүрсэн нь үгүй. Заримдаа гоц авьяастай хүүхдүүд хэсэг хугацааны дараа энэ чадвараа бүр мөсөн алдах, насанд хүрсэн хойноо ердийн нэгэн болох тохиолдол байдаг нь бяцхан суутнуудын нууцыг улам бүрхэг болгож байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд түүхэнд нэрээ мөнхөлсөн ер бусын ховор авьяастнуудын тухай сонирхуулж байна.

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц авьяастан Хадгалах

Ямар ч зурган дээр төгс гарах нууцыг Кэйт Миддлтон, Меган Маркл нараас суралцацгаая!

Английн гүнгийн ахайтнууд болох Меган Маркл, Кейт Миддлтон нар хоёулаа загварын мэдрэмжтэй, дэгжин, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд. Гэвч тэдний хамгийн гол онцлог нь тэд бүх зурган дээр маш эрхэмсэг гардаг. Тэдэнд муухай гарсан зураг бараг л байдаггүй. Тэгвэл тэдний зурган дээр сайхан гардаг 11 нууцыг дэлгэе.

Ямар ч зурган дээр төгс гарах нууцыг Кэйт Миддлтон, Меган Маркл нараас суралцацгаая! Хадгалах