Түүхэн хүмүүс

Дэлхийн хамгийн алдартай “хакер” хүүхдүүд

Дэлхийн өнцөг булан бүрт интернет хурдацтай тархаж байгаа энэ үед цахим халдлагууд хаа сайгүй гарч, байгууллага, компани, тэр ч бүү хэл улс орнууд хүртэл ноцтой хохирол амсах болсон билээ. Тэгвэл энэ халдлагыг хийж буй хакерууд нь дандаа нас биенд хүрсэн хүмүүс байдаггүй байна. Тэдний дунд өсвөр насны хүүхдүүд ч байх бөгөөд хэдийн дэлхийд нэр алдраа түгээгээд амжжээ. Тэр ч үүднээс бид та бүхэндээ биендээ баймгүй ухаалаг, авъяас чадвартай өсвөр насны хакеруудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн алдартай “хакер” хүүхдүүд Хадгалах

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд

Та ид шид гэдэгт итгэдэг үү? Үүнд итгэх хүн ховор ч амьдрал дээр батлагдсан, үе үеийн хүмүүсийг алмайруулсан жишээнүүд олон байдаг аж. Эдгээр хүмүүс нь тухайн үедээ өөрсдийн авьяас чадвараа бусдад нээн харуулж, зарим нь үүнээсээ болж шоронд хоригдож, харин зарим нь олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Ингээд танд манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүдийг танилцуулъя.

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд Хадгалах

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ

Эрхэмсэг төрх, даруу зан, ухаалаг байдал хийгээд энэрэнгүй сэтгэлээрээ гайхагддаг байсан Уэльсийн үзэсгэлэнт гүнж Диана нь 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Түүний нууц нь үл тайлагдах үхлийн шалтгаан 20 гаруй жилийн турш дэлхий нийтийн дунд яригдсаар ирсэн төдийгүй хэзээ ч хуучрашгүй сэдэв юмсанж. Харин өнөөдөр бид та бүхэндээ Диана гүнжийн үхэлтэй холбоотой хачирхалтай баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэрэг явдлын үнэн мөнийг хамтдаа тайлах гээд үзье.

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ Хадгалах

Гоц ухаантай супер хvvхдvvд

Та бvхэнд энэ зууны хамгийн гоц ухаантай, авъяаслаг хvvхдvvдийн талаар мэдээллийг хvргэж байна. Манайд ч гэсэн “электрон жаал” гэдгээрээ алдартай нэгэн хvv дунд сургуулийн насандаа дээд сургуульд багшилж байсан цаг саяхан билээ. Тэр  хvv одоо ч том залуу болоод, сургууль байгуулчихсан “захирал” гэгдээд гvйж яваа гэдгийг хэн хvнгvй мэдэх байх аа.Харамсалтай нь манай єнєєдрийн мэдээлэлд тvvний талаар баримт байсангvй. Ямартай ч газар газрын хамгийн гоц ухаантай, vеийнхнээсээ тасарсан чадварлаг хvvхдvvдийн талаар бидний бэлтгэсэн мэдээллийг таны таалалд єргєж байгаадаа баяртай байна.

Гоц ухаантай супер хvvхдvvд Хадгалах

Алдартнуудын нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алдартай уран бүтээлчид, улс төрийн зүтгэлтнүүд, зохион бүтээгчид өөрийн үхлийг урьдчилан таамаглаж байсан гэмээр. Учир нь тэд бүгд л ямар нэгэн байдлаар үхлээ зөгнөж, бэлдэж байсан мэт нас барцгаасан байх юм. Тэд амьсгал хураахынхаа өмнө юу бодсон, тэрчлэн хэнд юу хэлэхийг хүссэн гэдэг нь үнэхээр сонин. Тэр ч утгаараа бид та бүхэндээ суут хүмүүсийн амьсгаа хураахаасаа өмнөхөн хэлсэн сүүлчийн үгсийг хүргэж байна. Магадгүй танд амьдралын үнэ цэнийг ойлгуулах ч юм билүү...

Алдартнуудын нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг Хадгалах

Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгджээ

“Попын хаан” гэгддэг алдарт дуучин Майкл Жейксон (Michael Jackson) үеийн үед гайхалтай дуунууд, донжтой бүжгүүдээрээ хүн бүрийг алмайруулж явсан билээ. Гэхдээ түүнийг амьд ахуй үед насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн буруутгаж байсан ч шүүхээс гэм буруугүй хэмээн дүгнэсэн байдаг. Харин саяхан түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нь нотлохуйц бичлэг олджээ. 

Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгджээ Хадгалах

Түүхэн дэх хамгийн ухаантай хүмүүс

Бидний амьдарч байгаа энэ дэлхийг, өнөө цагийг авчирсан аугаа суут хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдний хүчээр бид өнөөдөр гайхалтай уран зургуудыг харж, чихнээ сонсголонтой тансаг хөгжмийн аязыг мэдэрч, орчлон ертөнцийн утга учрыг тайлахыг оролдож байна. Ингээд та бүхэндээ түүхэн дэх хамгийн оюунлаг, ухаантай хүмүүсийг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн ухаантай хүмүүс Хадгалах

Стивен Хокингийн сонирхолтой амьдрал

Агуу суут ухаантан, шинжлэх ухааны салбарт өөрийн нэрээ мөнхөлж чадсан гайхалтай эрдэмтэн Стивен Хокинг (Stephen Hawking)-ийг танихгүй хүн ховор билээ. Тэрээр 1942 онд Англи улсад мэндэлсэн бөгөөд бага байхаасаа гоц ухаанаараа гайхагдаж, амжилтанд хүрч чадсан юм. Хүн төрөлхтөн түүнийг хар нүхний онолоор илүү сайн мэдэх төдийгүй Стивен Хокенгийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино хүртэл байдаг билээ. Ингээд та бүхэндээ нэрт эрдэмтэн, физикчийн ер бусын амьдралын түүхийг танилцуулж байна. 

Стивен Хокингийн сонирхолтой амьдрал Хадгалах

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд

Хайр сэтгэлд зэрэг зиндаа, нас, тэр бүү хэл хүйс хамаагүй болохыг бидний мэдэх олны танил алдартнууд батлан харуулсаар байна. Бид та бүхэндээ түүний жишээ болгож, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ орхиж, амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирсан 10 алдартныг танилцуулъя. Тэд хайр сэтгэлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн гэдгээ нотолсон юм. 

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд Хадгалах

Алдартнуудын бидний мэдэхгүй нууцлаг амьдрал

Хийж бүтээсэн гавъяатай, олны дунд нэр хүнд сайтай төдийгүй түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс ч мөн сул талтай байдаг аж. Мэдээж дэлхий дээр төгс хүн гэж байхгүй нь тодорхой юм. Тэр ч үүднээсээ бидний хүндэлж биширч явдаг хүмүүс гайхшрал төрүүлэм сул талтай байх юм. Иймд танд зориулан дэлхийн үе үеийн алдартнуудын алдаа дутагдлуудыг танилцуулъя гэж бодлоо.

Алдартнуудын бидний мэдэхгүй нууцлаг амьдрал Хадгалах

Дональд Трампыг Чингис хаанаас суралцахыг зөвлөжээ

Саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан Дональд Трамп (Donald Trump) яах аргагүй энэ цаг үеийн гол сэдэв байсаар байгаа билээ. Дэлхийд хөгжил дэвшил, цэрэг армийн хүчин чадал, олон улсын тавцанд эзэлж буй байр суурь зэргээрээ тэргүүлэгч гүрэн болох АНУ-г тэрээр хэрхэн залж, удирдах бол гэсэн асуулт хүн бүрийн анхаарлын төвд байгаа нь нууц биш юм.

Дональд Трампыг Чингис хаанаас суралцахыг зөвлөжээ Хадгалах

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан юм. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы хүйтэн төрхийг нь өөрчилсөн ховор нандин зургуудийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээ нь магадгүй таны түүнийг харах, дүгнэх өнцгийг өөрчлөх биз ээ. 

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү? Хадгалах