Түүхэн хүмүүс

Дэлхийн III дайн гарахаас сэргийлж чадсан хоёр Орос офицерын түүх

Бид өнөөдөр та бүхэндээ дэлхий нийтийг болзошгүй аюулаас хамгаалсныхаа төлөө түүхийн номонд бичигдээгүй  үлдсэн хоёр эрийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Заримдаа хүн өөрийгөө үл хайхран бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулах үед юунд ч хүрч чаддагийг та энэхүү нийтлэлийг уншаад ойлгох биз ээ. Тэд байгаагүй бол бид өдийд амар тайван амьдарч байх эсэх нь ч эргэлзээтэй юм.

Дэлхийн III дайн гарахаас сэргийлж чадсан хоёр Орос офицерын түүх Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тухай ярья гэвэл өнөөгийн Уоррен Баффет, Жефф Безос нарын тухай дурсаад ч хэрэггүй. Учир нь XIX зууны Америкийн үйлдвэр эрхлэгчээс авахуулаад дэлхийн алтны тэн хагасыг эзэмшдэг байсан Африкийн хааны хөрөнгийг өнөөгийнхтэй харьцуулшгүй билээ. Энэ удаад бид танд түүхчид болон эдийн засагчдын нэрлэсэн дэлхийн түүхэн дэх хамгийн баян 20 эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн Хадгалах

Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн

Хэрэв чи дийлдэшгүй залхуу, юм бүхнийг цагийг нь тулгаж хийдэг бүтэлгүй нэгэн бол одооноос сэтгэлээ зовоохгүй байж болохоор боллоо. Яагаад гэвэл чи хорвоо дээрх цор ганц тийм хүн биш бөгөөд алдар нэрээ мандуулсан суут хүмүүс хүртэл чухал ажлаа хойшлуулж цагийг нь тулгаж хийдэг байсан гэнэ шүү. Тийм учраас өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэйгээр төсөөлж, санаагаа бага ч гэсэн амраагаад, итгэл найдварын оч асаахад илүүдэхгүй болов уу. 

Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн Хадгалах

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

1917 оны хувьсгалаас өмнө Оросыг Царь Николай II болон түүний эхнэр хатан хаан Александра нар удирдаж байжээ. Тэд бол хааны угсааны сүүлчийн гэр бүл байсан юм. Хатан хаан Александра нь далдын хүч, ид шидэнд маш их итгэдэг нэгэн байжээ. Тиймдээ ч тэрбээр хувраг Григорий Распутинг өөрийнхөө зөвлөгч болгосон гэдэг. Гэвч Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн хачирхалтай, чөтгөр шиг хүн гэх нь ч бий. Үнэхээр ч тэрбээр амилсан чөтгөр байсан юм.

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт Хадгалах

Түүхэнд бодитоор амьдарч байгаагүй нь батлагдсан алдартай хүмүүс

Түүх гэдэг гайхалтай зүйл билээ. Зарим алдартан олны танил хүмүүс зөвхөн домог ярианаас үүдэлтэй байдаг бөгөөд түүнийг үнэхээр байсан уу эсвэл үгүй юу гэдгийг таамаглахад бэрх байдаг юм. Тэгвэл бид танд бодит амьдрал дээр оршиж байгаагүй алдартнуудын талаар мэдээллийг хүргэе.

Түүхэнд бодитоор амьдарч байгаагүй нь батлагдсан алдартай хүмүүс Хадгалах

Мао Зэдуны "төмөр нударга" доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн

Мао Зэдун бол олон зуун сая хүний амьдралд нөлөө үзүүлсэн цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэрбээр Хятадад өөрийн коммунизмыг байгуулж, хүмүүсийг төмөр нударгандаа хэдэн арван жилийн турш барьж, захирч чадсан нэгэн билээ. Энэрэнгүй царайлж байснаа хатуу ширүүн болж хувирсан удирдагчийн цаана ард иргэдийнх нь бодит амьдрал ямаршуухан байсан бол гэж та бодож байна уу? Бид танд Мао Зэдуны үеийн Хятад дахь амьдралын талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. 

Мао Зэдуны "төмөр нударга" доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн Хадгалах

Түүхэнд хамгийн их дуулиан тарьж байсан зартай 10 эмэгтэй

Түүхэн дэх хамгийн зартай эдгээр эмэгтэйчүүд өөрсдийнхөө амьдарч байсан нийгмийг цочирдуулж, ихээхэн хэл аманд өртдөг байжээ. Гэхдээ бодит байдал дээр яг тийм байсан уу гэдэг тун сонин. 

Түүхэнд хамгийн их дуулиан тарьж байсан зартай 10 эмэгтэй Хадгалах

Түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн амьдрал юун дээр тогтож байсан бэ?

Итгэл үнэмшил гэдэг хүний амьдралын туршлага, мэдлэг боловсрол зэргээс хамааралтай хувь хүний зарчим, ертөнцийг үзэх үзэл юм. Товчоор бол энэ тухайн хүний өөрийнх нь бүтээсэн ертөнцийн дүр зураг. Бид өнөөдөр та бүхэндээ дэлхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл бодол, итгэл үнэмшлийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ.

Түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн амьдрал юун дээр тогтож байсан бэ? Хадгалах

Францын нэрт сэтгэгч Вольтерийн адал явдалт амьдралын түүх

Манай гаригийн түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий 100 хүмүүсийн тоонд яах аргагүй багтдаг Францын нэрт сэтгэгч Вольтерийн тухай та юу мэдэх вэ? Түүнийг яагаад ийм хүндтэй хүмүүсийн тоонд орсон юм бол гэж гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Бид танд Соён гэгээрлийн үеийн Францын нэрт сэтгэгч, зохиолч, түүхч гээд олон салбарын авьяастан болох Вольтерийн тухай дараах 10 баримтыг хүргэж байна.

Францын нэрт сэтгэгч Вольтерийн адал явдалт амьдралын түүх Хадгалах

Түүхэн хүмүүсийн тухай хөгжилтэй баримтууд

Бид ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа шинжлэх ухааны салбарын суут хүмүүс, эрдэмтдийн намтар, түүхийг заавал үзэж судалдаг.Гэхдээ тэдний амьдралын хачирхалтай баримтуудыг тэр бүр мэддэггүй. Үнэндээ “Зүүний сүвээр ч орж чадах чөтгөр” гэдэг шиг тэдгээр суут хүмүүсийн амьдралын нарийн ширийн зүйлийг мэдэж авах нь тун сонирхолтой биш гэж үү. Бүх л цаг үед түүхэн алдартай хүмүүсийн суу алдрыг бүрхэгдүүлэхгүй гэсэн үүднээс тэр бүр олон нийтэд дэлгэж байгаагүй хачирхалтай баримтуудаас та бүхэнд хүргэх гэж байна. Эдгээрийг уншсаны дараа танд тэдгээр хүмүүсийн намтар түүхийг судлан унших сонирхол төрөх ч юм билүү.

Түүхэн хүмүүсийн тухай хөгжилтэй баримтууд Хадгалах

Германы канцлер Ангелa Меркелийн хувийн амьдралын нууцаас...

Ангелa Меркел нь өдгөө 65 настай Германы канцлер, улс төрч, "G7"-д хамгийн удаан хугацаанд ажиллаж буй удирдагчдын нэг билээ. Түүнийг хүүхэд байхад гэр бүл нь Баруун Германаас коммунист Зүүн Герман руу нүүж, аав нь Лютер-ийн сүмд ажиллах болсон тул Меркел тэнд өсжээ. Та дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэгддэг түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал нийтлэлээ үргэлжлүүлэн уншаарай.

Германы канцлер Ангелa Меркелийн хувийн амьдралын нууцаас... Хадгалах

Та бидний төдийлэн мэддэггүй агуу 8 эмэгтэй

Дэлхий дахинаа нэрд гарсан Мэрилин Монро, Маргарет Тэтчер, Коко Шанель гээд олон эмэгтэйг бид нэрлэж чадна. Энэ  эмэгтэйчүүдийн нэр хаана л бол хаана дуурсагдаж, хайлтын системийн тэргүүнд бичээстэй байдаг. Гэтэл ингэтлээ нэр алдар нь түгээгүй ч агуу гэж алдаршуулж болохуйц эмэгтэй баатрууд бас бий. Ингээд та бүхэнд хүмүүсийн сайн мэддэггүй ч  энэ дэлхийд гайхалтай зүйлсийг бүтээж үлдээсэн авьяаслаг эмэгтэйчүүдийн тухай хүргэе.

Та бидний төдийлэн мэддэггүй агуу 8 эмэгтэй Хадгалах